Уншиж байна...

/1955 он. Москва хот/
- Хүний газар хэл ус мэдэхгүй хэцүүхэн л байлаа. Эхнэр хүүхдээ санаад “ За Явуу чи нэг сайхан шүлэг бичээч” гэхэд энэ шүлгээ бичиж би ая хийж энэ дуу минь төрсөн юм.


Москвад байхдаа Б.Явуухулантай хамтарч их зүйл хийсэн дээ.
-Эхнэртээ зориулж зохиосон дуу юм байна. Та ханийнхаа тухай дурсахгүй юу?
-Тиймээ тийм, ханьдаа зориулсан. Миний хань С.Долгорсүрэнг урлагийн хүн байсныг олон хүн мэднэ. Хүний дээд гэж би түүндээ хэлдэг байсан юм. Хүнд ямар сайн, сайхан чанар байх ёстой бүгд л бүрдсэн хүн. Бурхны орон руу яваад одоо удаж байна. Сайн уран бүтээл хийнэ гэдэг ханиас их шалтгаалдаг юм шүү..... /2013 он/
"Би чамд хайртай"
Холоос гүйдэлтэй борлог минь
Сулдаа ганхам жороо доо,
Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа.
Сэрүүн булгийн усанд
Цэлмэгхэн тэнгэр гэрэлтэх шиг
Сэтгэлийн хайртай чи минь
Энэхэн холоос санагдана
Атар хээрийг чимгэлсэн
Алаг цэцэгт би дуртай
Ариун хайрыг булаасан
Амраг чамдаа би хайртай.
Жороо борлогоороо тэшүүлсээр
Жолоо тавьсгээд очно доо
Жаалхан чи минь инээсээр
Баахан гэрэвшсгээд золгоно доо.

Дагвын Лувсаншарав - Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, хөгжмийн зохиолч маань гэргий С. Долгорсүрэнгийн хамт.

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/