Дөрөв. ХООСОН ААРХАЛ
 
Аян замын явцад тахилгад оролцох үед тэнд хүрэлцэн ирсэн монгол бөөгийн төлөөлөгч, Дэлхийн тэнгэр шүтлэнтэний нэгдсэн холбооны мэдэгдлийг бидний өмнө “Дээж” бөөгийн байгууллагад хэлнэ билээ. Биднийг байхад зориуд хэлээрэй гэж үлдээсэн бололтой. Бид сонссон болохоор төрсөн сэтгэгдэлээ илэрхийлж, Монгол бөөгийн нэр гарах учраас нэг нэгнийхээ ажлын арга, хэлбэрт гарч байгаа дудагдалд шүүмжлэх шаардлага гарсаныг хүлцэнэ биз ээ.
Бидний өмнөх өдөр Монголын тэнгэр шүтлэгтэний нэгдсэн холбооныхон Буриадын бөөгийн “Дээж” байгууллагын өргөөгөөр морилоод гарчээ. Тэгээд тэдний үлдээсэн яриа чих дэлдэв. Тэр нь манай байгууллагад урилга өгөөгүй тул тахилгад оролцохгүй хэмээн мэдэгджээ. Нөгөө талдаа бидэнд урилга өгсөн бол ингээд олуулаа ирээд оролцоод явах байлаа хэмээн харуулах гэж оролдсон юм уу даа уг санаа нь, хүн болгон нь нэг бөөгийн байгууллагын толгой байсан гэдэгээ ч мэдэгдэхээ ч мартсангүй. Тийм байж болно. Гэхдээ алхам дутамдаа бид өөрсдийгөө мэдлэггүй, ажлын туршлагагүй, түүнээс улбаалсан алдаа гаргадаг зангаа болих хэрэгтэй. Монголоос олуулаа Улан-Үдэ хотод очиж, өргөөнд нь зочилж, ийм мэдэгдэл хийчихээд явсаныг нь монголчуудын хоосон “аархал” гэж хэлэхээс өөрөөр юу гэж нэрлэлтэй билээ.
МБНЭ болон Дэлхийн тэнгэр шүтлэнтэний нэгдсэн холбоог монголдоо ч, гадаадад ч цөөхөн хүн мэднэ.  МБНЭ-ийн сайт, фейсбук долоон жил ажиллаж байж одоо сардаа нэг сая оролттой болж байна. Сурталчилгаа явуулдаггүй байгууллагуудыг бараг бусад нь танихгүй хэмжээнд байдаг. Ийм байхад нэг нэгэндээ ийнхүү аархах нь дэмийрэл юм. Тэр тусмаа хилийн гадна талд шүү.
Нөгөө талдаа дэлхийн тэнгэр шүтлэгтэнийг нэгтгэх нэрэндээ ч зохихгүй авир, үйл ажиллагаа хийж байна. Бид ингэж болохгүй. Дэлхийн тэнгэр шүтлэгтэнгүүдийг нэгтгэхээр нэрэндээ тунхагласан юм бол нэг ч гэсэн байгууллагыг нэгтгэхийг эрмэлзэх ёстой. Эцсийн дүндээ монгол бөөгийн төлөө зүтгэж яваа нэгнийгээ гомдоогоод өнгөрч байгаа хэрэг юм. Өөр ямар нэг аргаар оролцохгүйгээ, урилга өгөөгүйг мэдэгдэж болох олон хэлбэр байна. Бусад бөөгийн байгууллагуудад ийм авир гаргаж огтхон ч болохгүй. Энэ бол нэг нэгнийгээ хүндлэх сургамж болон үлдэж байна. 
 
 
DSC_2401
DSC_2401
DSC_2418
DSC_2418
DSC_2420
DSC_2420
DSC_2438
DSC_2438
DSC_2496
DSC_2496
DSC_2622
DSC_2622
z6063
z6063
20190519_114244
20190519_114244
20190519_114315
20190519_114315
20190519_114526
20190519_114526
20190519_114531
20190519_114531
20190519_135035
20190519_135035
Previous Next Play Pause
DSC_2401 DSC_2418 DSC_2420 DSC_2438 DSC_2496 DSC_2622 z6063 20190519_114244 20190519_114315 20190519_114526 20190519_114531 20190519_135035

Бусад мэдээ

Nov 10, 2019 8

АМРАЛТ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/