"Халимаг улсын их сургуулийн ардын аман зохиол, угсаатны зүйн танхимаас“Oyrad Түмэн” Х Олон улсын наадмын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Бага хуралаар “Байгаль нуурын сав газрын хамгаалалт, Халимаг болон Ойрадын орны оюун санааны болон материаллаг өв” сэдвүүдийг хэлэлцсэн бөгөөд
Халимагийн Бүгд Найрамдах улсын Засгийн газар, Соёл, аялал жуулчлалын яамнаас Олон улсын шинжлэх ухааны практик бага хурлыг ивээн тэтгэж хийсэн байна.
Бага хурлын нь Соёлын өвийн хамгаалалт, эх хэл, үндэсний уран зохиол, утга зохиол, ардын аман зохиол, ардын ёс заншил, зан үйл холбоотой асуудлаар өргөн хүрээний практик хэлэлцүүлэг явуулж, урлаг, хүн ам зүйн үйл явц, Ойрад гаралтай ард түмнүүдийн орчин үеийн нийгэм-эдийн засгийн хөгжил, соёлын өв, боловсрол, нийгэм, соёлын үйл ажиллагаанд угсаатны бүлгүүдийн түүхэн туршлага, стратегийн ач холбогдолыг тодорхойлохыг зорилоо.
Олон улсын шинжлэх ухаан-практикийн бага хурлын хөтөлбөрийн хүрээндгадаад дахь ОХУ-ын Халимагийн Ойрадын уламжлалт өв: нийтлэг, угсаатны онцлог, орчин үеийн нийгэм, соёл, боловсрол гэсэн асуудалаар салбар хуралдаан боллоо.
Хуралдаанд ОХУ-ын Төрийн ДУМ-ын депутат Мукабенова Марина оролцов. Түүний оролцсон салбар хуралдаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монголын соёлын өвийг хамгаалахад тулгамдаж буй зарим асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа.
Энэхүү илтгэл нь “Россия 1” тв-ээр мэдээлэл нь цацагдсан байна.