АНУ-ын Элчин сайд шашны түүхийн дурсгалт газар, сүм хийдүүдэд тогтмол зочилж, Улаанбаатар хотоос гадагш хөдөө орон нутагт ажиллахдаа тухайн нутгийн шашны тэргүүнүүдтэй уулзаж ярилцдаг уламжлалтай билээ.
Өнгөрсөн хугацаанд Увс аймагт будда, христ, мусульман, бөөгийн шашны тэргүүнүүдтэй уулзаж, хөдөө орон нутагт шашин шүтэх эрх чөлөө хэр түвшинд байгаа талаар ярилцсан. Мөн Увс аймагт Бөөгийн шашины удирдагчтай уулзаж, шашны эрх чөлөөний байдал хэр байгаа талаар ярилцсан. Түүний зэрэгцээ Элчин сайд шашны холбогдолтой дурсгалт газарт зочилдог.
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л. Буанган Дархан хотод зочилж шашины байгууллагуудын тэргүүнүүдтэй уулзсан байна. Уулзалтад Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа оролцжээ.