Уншиж байна...

 

Өөрсдийн хувийн хүсэлтээр АНУ-аас хоёр бөө Монголд ирж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, бөөгийн зан үйл хийлгэх хүсэлт тавьсан байна. Мөн Мөнх тэнгэрийн тухай, бөөгийн зан үйлийн талаар сонирхосон асуудлаар санал солилцжээ. Цаашид хамтран ажиллах асуудлыг хөндөн ярилцжээ.

 

АНУ-ын бөө Сабо нар нь хоёр дахь удаагаа Монгол бөөгөөр зан үйл хийлгэх хүсэлтийг тавьсан байна. Уг хүсэлтийн дагуу Америк иргэдийг Монгол бөөгийн удган Ө-д хувиарлан үйлчилгээ үзүүлсэн байна. Гэтэл удганы нөхөр хэмээх Т гэгч архидан согтуурч, өнөөх АНУ-ын бөөгийн нүдэн дээр удганаа зодож, зам дээр орхиж, Монголынхоо нэр төрийг уландаа гишгэсэн “гутамшигт” үйлдэл гаргасан байна.

МБНЭ-ээс хүсэлт тавьж хандсан удганы нөхрийн гаргасан зан үйл нь бидний итгэлийг хөсөрдүүлсэн, дахин давтагдаж болохгүй ноцтой үйлдэл байлаа. Бид болсон үйл явдлыг ил тод бичих болсон нь Монголын бөө нарт байгаа нэр төрөө боддоггүй, амиа хичээсэн хүмүүсийг бичиж байхгүй бол МБНЭ-д буруугаа тохоод өөр байгууллага руу явах тохиолдол ихэссэнтэй холбоотой юм. Тиймээс цаашид болохгүй байгаа зүйлийг нэр устай нь ил тод бичиж байх болно.

АНУ-ын бөө нар МБНЭ болон Монгол бөөтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар тохиролцоод нутаг буцсан байна.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/