Люк Руельман таван настай. Тэрбээр АНУ-ын Огайо мужийн Цинциннати хотод амьдардаг бөгөөд урьд насны амьдралаа сайн санадаг. Люк хүү өмнө нь Чикагод амьдардаг, 30 настай, хар арьст Пэм гэгч бүсгүй байсан гэнэ.
Нэгэн мэргэн бууддаг залуу анчин сүрэг чонотой таараад урдаас нь буудаж унагасаар байгаад хамгийн сүүлийн чоныг шархдуулж, сум нь ч дуусаж. Гэтэл сүүлийн шархтай чоно гурав эргэж хараад, эргэх тоолондоо газарт хөрвөөж явсан гэнэ.
Залуу анчин нутгийн өвгөн анчинд болсон явдлыг ярьжээ. Гэтэл өвгөн анчин гаансаа гаргаж тамхиа татаж байгаад “За хүү минь чамайг гурван жилийн дараа энэ газар энэ цагтай уулзая гэж байна даа” гэж гэнэ.
Мөнгө цагаан, нүд улаан болсон энэ цөвүүн цагт доорх түүхийг хэн хүнгүй анхааран уншвал зохилтой санагдана.
Хүн дүрст бие, дүрсгүй сүнс оюун ухаан гурваас цогцлон бүрдсэн байдаг. Бөөгийн шинжлэх ухаанаар бол сүнс орж ирэх орон цаг, бас буцах орон цагийг тодорхой тэмдэглэсэн байна.
Намар цагт нэгэн удаа Жимбий заарин Ахайн буриадын нутаг луу ан гөрөөний арилжаа наймаа хийхээр явж байжээ. Тэгтэл буриад нутгийн нэгэн айлд ортол үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байж гэнэ. Түүнийг харсан Жимбий зааринтан сэтгэл нь алдран, дурлаж Ховсын онгодоо шившжээ.
Бидний үзэх дуртай «Сэрэлт» кинон дээр «Цогт хайрханы савдаг ирээд аваад явчихлаа л гэнэ биз» гэж хэлээд тачигнатал инээлддэгийг санаж байгаа биз дээ. Энэ бол шашингүйн үзлээр хүмүүжсэн социализмын он жилүүдийн үед хийгдсэн кино. Харин савдаг гэж чухам юуг хэлээд байна, байдаг эсэх тухайд бид өвөр зуураа маргалдсаар ирсэн билээ. Тэгвэл энэ асуултад хариулахын тулд нэгэн өвгөнд тохиолдсон явдлуудаас товчхон өгүүлье.
Эцгийн маань ах Лханаажав гэж насаараа мал малласан өвгөн одоо ч төрсөн нутаг болох Ховд аймгийн Мянгад сумандаа энх тунх аж төрж байна. Тус сумын Цагаанбулан багийн нутагт Халзан бүргэдтэй гэдэг үзэсгэлэнт сайхан уул бий.
Шагдарын хүрэн гэхээр хонины хөгшин хээр шиг доожоогүй морь байлаа. Аймаг, сум, бүсийн олон том, жижиг наадмын айраг, түрүү авсан болохоор хүмүүс тэр хүрэн морийг хайрлана. Шагдарт ганцхан энэ хүрэн азарга байгаагүй, ондоо хурдан морьд ч байсан юм. Гэтэл дандаа наадмын айраг, түрүүг Шагдарын морьд авахад атаархаж, өмдөндөө шээсээ дусаах шахдаг хүмүүс цөөнгүй байжээ. Зарим нь айлын найран дээр ууж согтоод “Чи лав чөтгөртэй тохиролцож айраг, түрүү авах болзол хийсэн биз. Нэг өдөр тэр морьдынхоо золиосонд үхнэ дээ” хэмээн тавласан удаатай. Хамгийн сүүлд гэхэд Сумын начин Гангаа наадмаар аанай Шагдарын морьд түрүү, айрагны ихэнхийг нь авахад “Чиний цаг удахгүй төгсөнө. Чамайг эцсийн замд чинь явуулна” гэж занасан байна.
Аялалд явсан залуу хос хоёр бяцхан үртэйгээ гэртээ эргэж ирсэнгүй. Аав, ээжээсээ “Найзуудтайгаа ганцхан хоног зугаалгад яваад ирье” гээд зөвшөөрөл аваад явсан ахлах ангийн
сурагч охин ч эргэж ирсэнгүй. “Аав минь нутгаа санаад байх шиг байна. Төрсөн нутагт нь хамт оччихоод ирье” гээд амралтын өдрөөрөө аавыгаа хажуудаа суулгаад хөдөөг зорьсон залуу ч мөн ирээгүй. Тэд бүгд өөр өөр цаг хугацаанд амиа алдсан ч яг нэг газарт зам тээврийн осолд оржээ. Энэ тохиолдлыг олон улсад хар цэг гэж тодорхойлдог. Тодруулбал, авто замын осол, аваар нэг газарт олон удаа гардаг, давтагддаг зам, эргэлт, хэсгийг хар цэг гэж нэрлэдэг.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.