Мексикийн Нуэво-Леон мужид коронавирусний хэлбэртэй тун өвөрмөц мөндөр оржээ.
Харсан хүмүүсийн хэлж байгаагаар бол тэнгэрээс унасан энэ мөндөр яг л шинэ төрлийн коронавирусийг санагдуулам гэнэ. Айсан нутгийн иргэд болсон явдлыг “Тахлын үеэр гэртээ бай гэж бурхнаас явуулсан санамж” хэмээн үзэж байгаа аж.
Яг ийм явдал ертөнцийн нөгөө өнцөгт ч болжээ. Нэгэн Твиттер хэрэглэгч Хятадын Циндао хотод тавдугаар сарын 18-нд “коронавирусэн мөндөр” орсон зураг дэлгэсэн юм.
Цаг уурч, Дэлхийн цаг уурын байгууллагын зөвлөх Жозе Мигель Винас олон нийтийн сүлжээнд цацагдсан эдгээр зургийг судлаад, гайхах зүйл үгүй гэж мэдэгджээ. Учир нь хүчтэй шуурганы үеэр янз бүрийн хэмжээтэй мөндрүүд бие биетэйгээ мөргөлдөж, хайлснаа хамгийн өвөрмөц хэлбэрт орж наалддаг гэнэ.
Шотландын үзмэрч Helen Victoria Duncan /1897-1956/ 1735 оны хуулиар шийтгэгдсэн сүүлчийн үзмэрч гэдгээрээ түүхэнд үлджээ.
Эдинбург хотын үзмэрч Хелен Дункан нас барагсдын сүнсийг дуудаж чаддагаараа алдаршсан нэгэн байв. Дэлхийн нэгдүгээр дайнаас болж эрэмдэг болсон нөхөр, зургаан хүүхдээ тэжээхийн тулд тэрээр орон даяар хэрэн явж шидийг үзүүлдэг байжээ. Тэрээр тоглолтын үеэр амнаасаа өтгөн цагаан зүйл гаргаж, тэр нь сүнс болон хувирч Хелентэй яриа өрнүүлнэ.Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнтэй холбоотойгоор хүмүүс дайнд мордсон төрөл саднаа мэргэлүүлэх нь ихэсч, түүний алдар улам түглээ.
Шинээр төрсөн хүүхдийн биен дээр байх хөх толбыг дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэнд "Mongolian Blue Spot” гэж нэрлэсэн байдаг. Хүүхэд төрсөн цагаас өгзөг болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толбо байдаг бөгөөд энэ толбо нь 3-10 жилийн дотор арилж алга болдог. Үүнийг Монголчууд хөх толбо гэж нэрлэдэг. Энэхүү хөх толбо нь Монгол, Ази гаралтай хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд эрдэмтдийн судалгаагаар ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн иргэд, Монгол Улсын иргэд, Хятад улс дахь өвөр монгол иргэд, Шинжан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд, Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст, Америкийн Индиануудад энэхүү хөх толбо байдаг гэнэ.
Нийтлэгч: Лука Огноо: 2016/03/242 0 24,779 Facebook Twitter Бид өөрсдийнхөө бие махбодийн талаар хангалттай мэдлэггүй нь харамсалтай. Бидний бие махбодь – инженерийн маш гайхамшигтай шийдэл гэж хэлж болно. Хүний тархи орчин үеийн ямар ч супер компьютерээс дутахгүй, харин нүдний хараа нь техникийн шинэ дэвшилтэт технологийг хол давсан. Бид өөрсдийнхөө би махбодиор бахархахаа байг гэхэд ядаж сайхан арчлаад яваад байж болмоор л санагдах юм.
Үзэсгэлэн гоо ээжүүд, бүсгүйчүүдгүйгээр энэ дэлхийн амьдралыг төсөөлшгүй. Айл гэрийн амар тайван, гэрэл гэгээ, хайр энэрэл бүсгүйн мэдрэмж, торгон ухаанаар хэмжигддэг байх. Бүсгүйн ийм ухаан гэр оронд төдийгүй улс орны хөгжилд ч үгүйлэгддэг болохоор эдүгээ дэлхийн тавцанд бүсгүйчүүдийн үүрэг, хувь нэмэр ихэссэн байх. Гэтэл тэнгэрт ч бас...
Монголчууд сар шинийн золгуут гээд гадаад байтугай дотоод мэдээллээ үзэх завгүй байх үеэр цахим ертөнцийг бас нэгэн мэдээ шуугиулж эхэлжээ. Өөрийгөө сүнс судлал, метафизикийн үндэслэгч гэж танилцуулсан нийтлэлч Стивен Банкарц өнгөрсөн сард “48 минутын турш клиник үхэлд орсон хамба лам Бурхан эмэгтэй гэдгийг нотлов” гэсэн гарчигтай мэдээллийг цахим хуудсандаа тавьжээ.
Үхлийн тухай бодож үзээгүй хүн гэж байна уу. Байхгүй байх. Хүн төрөлхтний түүхийн нугачаанд маргаан дагуулсаар ирсэн сүнс гэж юу вэ? Сүнсний тухай ярих, сүнс гэж байдаг гэвэл солиотойд тооцогддог байсан үе өөрчлөгдсөн. Байдаг, байсаар ч ирсэн, байх ч юм байна гэдгийг шинжлэх ухаан баталчихлаа. Лал, Христ, Буддын аль ч шашинд байдаг ухагдахуун бол мөнхийн амьдрал, нөгөө ертөнц, бас сүнс. Социализмын үед үгүйсгэдэг асан сүнсний талаарх ойлголт мунхарсны шинж бус юм гэдэгтэй одоо хүмүүс маргахгүй л болов уу.
Бидний ихэнх маань тайлбарлаж болошгүй зөн билгийн мэдрэмжийг мэдэрч байдаг. Жишээ нь, зарим танихгүй хүн бидэнд нэг л танил дотно санагдах, байр хайж байхад зарим тавилга яахын аргагүй танд тохирох мэт санагдах гэх мэт олон зүйлийг дурдаж болох юм. Жерард Хожкинсоны хэмээн профессороор ахлуулсан Лидсийн судалгааны багийнхан /хөгжлийн өөрчлөлтийн стратегийн судалгааны байгууллага/, энэхүү зөн билгийн мэдрэмжийг бид илүү нухацтай хүлээн авах ёстой гэж үзэж байна. Тэдний судалсанаар зөн билэг нь – бидний хүлээн авч буй мэдээлэл нь тархины ухамсаргүйн түвшинд хүртэгдэж, боловсрогдож, хадгалагдсаны үр дүн бөгөөд түүний нөөц бололцоог цаашид судлах шаардлагатай сэтгэл зүйн ойлголт хэмээсэн байна.
Төв аймгийн Бүрэн суманд нэлээн дээр үед Бохь иддэг Лувсан гэж юмыг дандаа зөгнөж хэлдэг хүн байсан юм билээ. Тэр хүн жаахан тунгаар борцны зай, шар будааны зай, юм юмны зай оруулаад бага тунгаар иддэг, гаансны бохь зажилдаг хүн байсан гэдэг. Унтахдаа толгой дээрээ нэг хөдөс тавьж унтдаг. Түүнээсээ ер салдаггүй хүн байжээ.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
| |||
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.