Говь-Алтай аймгийн бөөгийн байгуулагыг байгуулахад тухайн аймгийн хотод амьдардаг улаач нарын туслалцаа их тус болж байлаа. Энэ удаа ч мөн адил МБНЭ-ийн дээд цэцийн
гишүүн Ш.Энхбаярын шавь удган Оюунсувдаар Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгээр удирдуулахаар томилсон билээ.
Аливаа арил үүрэг хүлээсэн хүнээс шууд шалтгаалдаг. Бид аймгийн төвд уулзалт хийхээр санал урьдчилан хүргүүлсэн боловч ажил хэрэг болж чадсангүй. Удган Оюунсувдад Монгол бөөгийн байгууллагын ач холбогдолын талаар чамгүй удаан ярьж, санал бодлоо солилцсон юм. Монгол бөөгийн байгууллагын салбараа аймгуудад байгуулах чамгүй хүнд даалгаврыг хэр чинээндээ биелүүлэх гэж зүтгэсээр, Говь-Алтай аймагт ажиллав.
Бүх л аймагт, замын дагуу сумдын номын санд “Монгол бөөгийн ёс зүй”, Монгол бөө номыг хандивлаж явсан билээ. Цаас хүнд учраас нилээд овор ихтэй ачаатай хотоос хөдөлсөн юм. Говь-Алтай аймагт хэдэн зуун ширхэг номыг түгээхээр үлдээсэн билээ.