-Харин монголчууд бид эх түүх, алтан ургийн цусаа умартан өмд гутлын хэрүүлээр өдөр шөнийг нөхцөөж байна-
Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн хэсэг байсан Зүчийн улс буюу Алтан ордон улсын түүх монголчууд бидэнд биш бус улс орнуудад хамаатах болжээ. Бид энэ түүхээ тун бага судалжээ. Зүчийн улс уу, Алтан ордон улс уу гэдэг нэршил дээр ч санал нэгдээгүй хэвээр. Чингис хаан 1218 онд Хорезм улсыг дайлахаар мордоод 1224 онд эрхшээлдээ оруулж авсны дараа эзэлсэн газар нутгаа дөрвөн хүүдээ хувь өмч хуваан өгсөн тухай Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Ууган хүү Зүчид өгсөн хувь эзэмшилд Эрчис мөрнөөс өрнө зүг Днепр мөрөн хүртэл Кипчакийн уудам тал нутаг, Баруун Сибирь, Хорезмын зарим хэсэг багтаж байв.Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан томоохон улсын нэг болох Чингис хааны ууган хүү Зүчийн байгуулсан улсыг монголчууд хан эзнийх нь нэрээр “Зүчийн улс” гэдэг байсан бөгөөд хожим нь төр барьж байсан удмынхны нь нэрээр Батын улс, Бэрхийн улс гэх мэтээр ч нэрлэж байв. Харин оросууд “Государство Монголо-татар”, “Татары” гэж нэрлэдэг байсан ба монголчууд ханыхаа хүрээ буюу нийслэлийг “Ханы ордон”, “Орд” гэж ярьдаг байснаас улбаалан оросууд хоорондоо товчоор “Орда” гэж ч нэрлэдэг байжээ. Сүүлд 1566 онд хэвлэгдсэн “Казанийн түүх” хэмээх бүтээлд нэр нь үл мэдэгдэх зохиолч “Алтан ордон” гэдэг нэр томьёог хэрэглэж, түүнээс хойш оросын түүхчид “Золотая орда” гэх нэр томьёог хэрэглэх болсон аж. XX зууны дунд үеэс гадаадынхан төдийгүй Монголын түүхчид ч ийн нэрийдэх болжээ. Евразийн өргөн уудам тал нутагт төвхнөсөн “Зүчийн улс”-ын байгуулагдсан цаг хугацааг Оросын болоод бусад улсын ихэнх судлаачид 1242-1243 оноор авч үздэг. Гэвч зарим судлаачид Зүчи өөрийн улсыг бий болгох үндсийг 1224 оноос тавьсан эсвэл Бат ханы төр барьсан 1227 оноос, Бэрх ханыг төр барьсан цагаас эхлэн үзэх ёстой гэх мэтээр өнөөдрийг хүртэл санал зөрөлддөг билээ.
Өнөөгийн ОХУ-ын Татарстан, Казахстан улсууд өөрсдийгөө Алтан ордон улсын залгамжлагчид хэмээн зарлаж, түүхийг нь далайцтайгаар судалж, судалгааны болоод урлагийн бүтээлүүд туурвиж байна.Тухайлбал, Татарстаны ШУА-ийн дэргэд Алтан ордон улс судлалын томоохон төв ажиллаж, хоёр жил тутам олон улсын форум зохион байгуулж хэвшжээ. Энэ жил долоо дахь удаагийн форумаа зохион байгуулахаар урилга заллага илгээсэн байна. Харин энэ форумд Монголын эрдэмтэд, судлаачид оролцдоггүй, сураг сонссон төдий байх аж.Алтан Ордны улс байгуулагдсаны 750 жилийн ойг тохиолдуулан ирэх онд Татарстаны нийслэлд Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах төлөвтэй байгаа талаар “Татар-информ” агентлаг өмнө нь мэдээлж байсан. Энэхүү арга хэмжээг Казанийн Холбооны их сургууль, Маржанийн нэрэмжит Түүхийн дээд сургууль зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ба Казахстан, Азербайжан, Кыргызстан, Швед, Норвеги болон Италийн эрдэмтдийг уриад байна. Алтан ордон улсын түүхийг өнөөдөр дэлхийн улс орнууд булаацалдах болсон. Энэ талаар Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатартай “Алтан ордон улс бол яах аргагүй Их Монгол Улсын бүрэлдэхүүн улс. Монголын ч түүхтэй, Оросын ч түүхтэй холбогдоно. Хэн ч үүнийг үгүйсгэж булааж чадахгүй. Аливаа хүчирхэг улсын түүхийг түүхгүй ард түмэн булаацалддаг. Жишээлбэл, аливаа нэг улс эсвэл хүчирхэг гүрэн, амбицтай улс байхын тулд нэгдүгээрт, эдийн засаг нь хүчирхэг байх ёстой, хоёрдугаарт, өөрийн гэсэн гоё түүхтэй байх ёстой байдаг. Алтан ордон улсын түүхийг булаацалддаг нэг улс бол яах аргагүй Казахстан. Казахстан улс манай улстай харьцуулахад эдийн засгийн хувьд хамаагүй илүү болчихсон. Бүс нутгийнхаа хүрээнд өөрсдийн хэмжээндээ геополитикийн тоглолт хийчихдэг. Гэхдээ энэ улс өөрийн гэсэн түүхгүй.Тэгэхээр яах ёстой вэ гэхлээр, хэрвээ чи түүхгүй бол бусад улсын түүхээс зээлж ав, нөгөө талаар, хэрвээ чи түүхээ мэдэхгүй бол чамд түүхийг чинь зохиож өгнө гэсэн үг бий. Үүнтэй адил Казахстан улс сүүлийн үед Монголын түүхийг өмчилж, үгүйсгэдэг боллоо.Алтан ордон улсын бүрэлдэхүүнд маш олон үндэстэн, ястан байсан. Түүний нэг нь кипчакууд. Гэхдээ кипчак гэдэг нэрийг халж, казах гэдэг нэршил нь нэлээн сүүлд XVII зууны үед гарч ирсэн. Кипчакууд бол түрэг угсааны хүмүүс. Тухайн үед Алтан ордон улсад түрэг угсаатай хүмүүс ноёлж байж. Учир нь, Алтан ордон улс өөрөө Кипчак болон Булгарын хаант улсын суурь дээр байгуулагдсан тул хүн амын ихэнх нь түрэг гаралтнууд байсан. Харин хэсэг бүлэг хүмүүс нийлэн Алтан ордон улсын хүчин чадал сулрах үед бие дааж салан нэг аймаг болсон нь казахууд юм. Эдгээр нэгдэл дотор эртний хэрэйд, найман, мэргид аймгийн нэрийг авсан кипчакууд үлдсэн байсан бөгөөд тэдгээрийг өнөөдөр XIII зууны хэрэйд, найман, мэргидүүд гэж үзэх үндэслэл байхгүй. ДНК ч өөр. Эдгээр нь өөрсдийгөө шууд монгол угсаатан гэж үзэн Монголын түүхийг булаацалдаж, илт гуйвуулж байна.
Үүнээс гадна, Татарстан гэж улс байна. ОХУ-ын харьяа Бүгд найрамдах Татарстан улс юм. Тэд өөрсдийгөө монгол гаралтай, Алтан ордон улсын залгамжлагчид гэж үздэг. Харамсалтай нь, тэд монгол биш түрэг гаралтай. Тэд зүгээр л татар хэмээх нэрийг зээлчихсэн түрэг гаралтай улсууд. Тэд өөрсдийгөө XIII зууны үеийн Монголын татар аймгийн үр удам гэж улаан цайм худлаа ярьдаг. Тэд бол тухайн үеийн татаро-монгол гэж ярьдаг байсан татар хэмээх нэрийг авчихсан л улс. Татарстан бол ОХУ-ын Бүгд Найрамдах улс дотроо эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байна. Саяхан Оросууд бүс нутгийнхаа амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаа явуулсан байна лээ. Тэрхүү судалгаанд амьжиргааны түвшин хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан нь Москва, Татарстан байсан бол эсрэгээрээ Халимаг, Тува, Буриад нь амьжиргааны түвшин доогуур байгаа нь ажиглагдсан.Үүнээс ажиглахад, Татарстан эдийн засгийн хувьд хүчирхэг болж байгаа нь харагдаж байна. Иймээс тэдэнд өөрийн гэсэн түүх хэрэгтэй. Тэд Алтан ордон улсыг 1269 онд байгуулагдсан гэж үзээд өнөөдрийг хүртэл тоолоод үзэхээр 750 жил болж байгаа юм. Үүнийгээ олон улсад зарлаж байна. Гэхдээ энэ тоолол бол Алтан ордон улс байгуулагдсан он цаг биш. Учир нь, 1269 онд Алтан ордон улсын хаан Мөнхтөмөр (1266-1282) хаан ид төрийг барьж байсан түүхтэй. 1269 онд Алтан ордон улсын хаан Мөнхтөмөр Цагаадайн улсын хаан, Өгөөдэйн удмын хан хөвгүүд нар нийлж, Таласын чуулганыг зохион байгуулсан байдаг юм. Энэ чуулганаар тэд өөрсдийгөө Монголын эзэнт гүрний харьяа улс биш бие даасан, туурга тусгаар улс гэдгээ зарласан байдаг юм. Үүнээс өмнө Алтан ордон улсын хаанаар өргөмжлөгдсөн хүнийг Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд батламжилдаг байсан. Тэд Монголын эзэнт гүрэнд албаа барьж, үнэнчээ илэрхийлдэг байв. Ингээд Таласын чуулганаар тэд өөрсдийгөө Хархорум явах шаардлагагүй гэж үзэн, тусгаар улс хэмээн зарлаж, хэрвээ Монголын Юань гүрнээс энэ байдлыг нь цэргийн хүч эсвэл ямар нэгэн хүчээр дарах гэж оролдвол хамтарч тэмцэнэ гэсэн стратегийн том гэрээ байгуулсан байдаг. Энэ цаг мөчөөс улбаалаад Алтан ордон улсыг 1269 онд байгуулагдсан гэж Татарууд дураараа ярьж төөрөлдсөн байх магадлалтай. Энэ үед Татарстан гэж улс байтугай Алтан ордон улсыг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Харин Алтан ордон улс Монголын эзэнт гүрний харьяанаас гарах гэж оролдсон гэж үзэж болно.Гэхдээ түүнээс хойш 1360 он хүртэл Алтан ордон улсын хаад Монголын эзэнт гүрэнд алба гувчуураа тушааж, үнэнчээ илэрхийлээд явж л байсан. Яахав, өнгөн дээрээ өөрсдийгөө тусгаар тогтносон мэт зарласан боловч Хархорумаас хараат байсан” гэж ярьсан байна.
Татарстаны ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн тэргүүн Рафаэль Хакимов “Реальное время” цахим сэтгүүлд “Их Монгол Улсын Чингис хааныг залгамжлагчдын дотор хэн хаан ширээнд суух талаарх маргаан Бат хааны үед л гарч байсан. Үүнээс болоод Бат хаан Монгол Улсаас тусгаар бие даасан бодлого явуулж эхэлсэн юм. Монголын эзэнт гүрэн дөрөв хуваагдах нь тэр үед тодорхой болсон. Алтан Ордны Өзбег хааны үед исламын шашныг төрийн шашин болгосон нь Чингис хааны Их Яса буюу Их Засаг хуулийн “Бүх шашин тэгш эрхтэй” гэснийг шууд зөрчсөн хэрэг байлаа. Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улсын хооронд дайн гарч, энх тайвны гэрээ байгуулахдаа хил хязгаарыг тогтоосноор Монгол улс Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улс, Юань гэсэн дөрвөн улс болон задарсан. Алтан Ордны улстай харьцуулчихаар улс орон тэр үед байгаагүй. Эдийн засаг, дэд бүтэц, санхүүгийн систем, цэргийн хүч гээд Алтан Ордны улс хамгийн соёл иргэншилтэй улс байсан. Хэн нэгэнд таалагдахгүй байж болох ч энэ бол түүхэн үнэн. Оросын жижиг улсууд өөр хоорондоо алалцаж байхад Алтан Орд л зогсоож, тэднийг нэгтгэсэн. Европ тив ядуу хоосон, олигтой зам ч байхгүй, хэдэн жижиг улс хоорондоо дайтаж байсан. Бат хаан Унгарт довтлохдоо Европын нэгдсэн армийг хялбархан бут цохисонд гайхах зүйлгүй. Бат хаан Серб хүртэл явсан ч Монголд Их хаан таалал төгсөөд буцах хэрэгтэй болоод л зогссон юм. Тиймээс Алтан Ордны улстай хөгжлөөр эн тэнцэх битгий хэл харьцуулж үзэх улс ч тэр үед байгаагүй. Орост татаруудыг муулдаг түүхэн уламжлалтай. Гумилев үүнийг “Хар домог” гэж нэрлэсэн. Алтан Ордны улсын бүрэлдэхүүнд л Орос цэцэглэж эхэлсэн. Оросууд хэзээ ч татаруудтай байлдаж байгаагүй. Мэдээж улс оронд нь халдан дайрах нь хэнд ч таалагдахгүй. Гэхдээ Бат хаан Европ явахдаа Оросоор зүгээр дайраад гарсан хэрэг. Хэдэн хот шатаасан л гэнэ, цөөхөн хэдэн хот шүү дээ. Түүний эсрэг дайтах цэрэг байгаагүй болохоор оросууд эсэргүүцэн тэмцсэн гэдэг түүхийн хэтрүүлэг. Мэдээж дайнд явж байгаа хойно их цэргээ хооллох хүнс хураан авч таарна. Гэхдээ дараа нь Бат хаан Оросын эдийн засгийг сэргээхийн тулд татвараас чөлөөлж байлаа.
Мөн Алтан Ордны улсын үед Үнэн алдартны шашин цэцэглэн мандсан гэдгийг мартаж болохгүй. Татвараас чөлөөлөгдөж байсан болохоор маш олон сүм хийд байгуулагдаж байлаа.Алтан Ордны улс Оросыг эзлэн түрэмгийлээгүй. Ямар ч цэргийн анги байрлаж байгаагүй. Арван хувийн татвар авдаг байлаа, хариуд нь зам барьж, аюулгүй байдлыг нь ханган, санхүүгийн тогтвортой систем нэвтрүүлсэн. Хаад ноёдыг нь томилдог байсан. Казахстан улс өөрсдийгөө Алтан Ордны улсын залгамжлагч гэж зарлаад мөн 750 жилийн ой тэмдэглэнэ гэж яриад байгаа. Энэ талаар тэдэнтэй ярилцах болно. Казахстаны талтай Засгийн газрын түвшинд хамтран ажиллаагүй. Харин казах эрдэмтэдтэй харилцаж, тэднийг энд ирж, хэд хэдэн гэрээ байгуулахыг санал болгосон. Ер нь Алтан Ордны улсыг судалдаг түүхч, эрдэмтдийг урьж байгаа. Алтан Ордны улс судлалд юу болж байгааг нийтэд нь харж, дүгнэх шаардлагатай байна. Алтан Ордны улсыг судалдаг эрдэмтэдмаш олон. Сүүлийн үед улам нэмэгдэж байна. Биднээс түрүүлээд энэ сэдвээр доктор болж байгаа хүн ч олон байна. Алтан Ордны улс судлалаар Москва, Петербург сайн. Орос орон хаанаас үүссэн бэ гэдэг асуулт бидний өмнө байна. Үүнд Киевийн Русь, Новгород гэсэн хоёр тайлбар эрт үеэс байлаа. Одоогийн нөхцөл байдалд Оросыг Киевээс үүссэн гэж хэн ч хэлэхгүй болсон. Мөн 14-хөн мянган хүнтэй Новгородоос яагаад Орос үүснэ гэж. Ингэхээр Алтан Ордны улс л үлдэж байгаа юм. Өзбег хаан лалын шашныг нэвтрүүлэхэд маш олон татар Москвад очиж байлаа. Москва хот бол Мөнхтөмөр хааны үед үүссэн хот. Алтан Ордод байр суурьгүй болсон хүн Москвад, Орост очдог байлаа. Борис Годунов, Семион Бекбулатович гээд маш олон татар хүн Оросын арми, флотод өндөр албан тушаал хашиж явсан. Орос хэлийг аваад үз л дээ, маш олон татар үгтэй. Орос гүрэн орос, татарчуудын хамтын холбоон дээр үүссэн юм.
Харамсалтай нь Екатерина хатан хааны үеэс Барууны нөлөө орж ирэн, түүхийг өөрөөр бичиж эхэлсэн. Хуучны судар бичгүүдийг шатаасан тул баталгаа, нотолгоо үлдсэнгүй. Олон улсын форумд Москва, Петербург хотын төлөөлөл, Унгар, Польш, Румын, Серб, Их Британи, АНУ, Монгол, Япон, Иранаас эрдэмтэд ирнэ. Бид Оксфордод “Дэлхийн түүхэн дэх Алтан Ордны улс” зохиолоо танилцуулахаар очиход олон түүхч анх удаагаа ийм улсын тухай сонсож байна гэж байлаа. Тийм судлал тэнд огт байгаагүй. Тэд монголчуудын талаар судлаж байсан болохоос татар гэж сонсоогүй байсан. Бусад оронд ч ялгаагүй. Дэлхийн түүхийг Алтан Ордны улсгүй ойлгох боломжгүй болохоор сүүлийн үед энэ сэдэв олны анхаарлыг ихэд татаж байна. Бүгд л Монголын Их гүрэн гэж яриад байдаг. Үнэндээ Хааныхаа нэрээр л Монгол гэж байгаа ч тэнд халх, ойрд гэсэн монголчууд бараг байгаагүй. Алтан Ордны улс монгол, түрэг гэсэн албан ёсны хоёр хэлтэй байсан гэж түүхчид бичдэг. Тэгвэл монгол хэл дээр бичигдсэн ямар нэг баримт бичиг үзүүл дээ. Юу ч байхгүй. Алтан Ордод монгол хэлээр бичиж байгаагүй. Харин татараар бол бичиж байлаа. Өөр нэг зүйл бол хэрэв энд монголчууд ирж, захирч байсан юм бол одоо тэдний үр сад, удам нь хаана байна. Бид татаруудын дунд генетикийн судалгаа явуулдаг. Монголчууд маш цөөхөн таардаг. Энд Чингисийн удмынхан хэдэн үе хаанчилж, хаанууд нь олон хатантай байсан гэдэг. Тэгвэл тэдний ул мөр хаана байна. Алтан Ордны улс бол санхүүгийн тогтвортой системтэй, чанартай сайн замтай, хил хязгаараа найдвартай хамгаалдаг, хууль дүрэмтэй, хүчирхэг улс байсан. Таарсан болгоноо дээрэмддэг дээрэмчин улс биш соёл иргэншилтэй улс байлаа. Орчин үеийн улстөрчид татаруудыг салган бутраагчид гэж үздэг, харин татарууд төрт засгийг тогтоогчид байсан гэдгийг түүх харуулж байна. Татарууд ямар нэг улс байгуулаагүй үе түүхэнд байхгүй. Москвагийн сэтгүүлчид надад “Та нар салан тусгаарлагчид. Тусдаа гарахаас өөр юм боддоггүй” гэж хэлдэг. Харин би “Яагаад бид Алтан Ордны улсаас тусдаа гарах гэж. Энэ чинь манай эх орон. Орос бол Алтан Ордны улсын залгамжлагч” гэж хариулдаг” гэж ярилцлага өгсөн байна.
Казахстанаас Татарстан улсад суугаа Ерөнхий консул Еркин Тукулюв “Алтан Орд улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ гэдэг үнэхээр гайхамшигтай санаачилга. Ах дүү татарууд маань юм хийх гэж байна. Би та нараараа бахархаж байна. Алтан Орд улс бол Казахстаны түүхийн салшгүй хэсэг. Алтан ордны хаадын өвөг дээдэс, Чингис хааны ууган хүү Зүчийн булш Казахстаны нутагт байдаг. Энэ нутагт Алтан Ордны худалдааны төв нэг нийслэл Сарай-Жук хот оршиж байсан. Тийм учраас Алтан Ордны улс байгуулагдсаны 750 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд нь Казахстаны хамтарсан төсөл байх ёстой. Казань хотод болох бүх арга хэмжээнд Казахстаны төлөөлөгчид заавал оролцоно” гэж мэдэгдлээ. Алтан Ордны түүхийг судлах, өөрсдийн түүхэндээ наах ажлыг Н.Назарбаев Ерөнхийлөгч байх үеэсээ дэмжиж ирсэн байдаг. Казахстаны шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Алтан Ордныг үндэслэн байгуулагч Зүчийг оршуулсан газрын дэд бүтцийг дээд зэргийн болгохыг үүрэг болгосон. Зүчи хааныг Улытау хэмээх газар оршуулсан бөгөөд энэ нь газар зүйн хувьд авч үзвэл Казахстаны яг төв нутагт оршдог аж. Манайхаар бол Өвөрхангай Хархорин шахуу юм даа. Ерөнхийлөгч К.Токаев саяхан Алтан Ордны улсын ойг тэмдэглэх гэж буйтай холбогдуулан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Зүчийн түүхэнд оруулсан хувь нэмрийг онцлон, ойн томоохон ямар ажлууд зохион байгуулах тухайгаа зарлигласан байгаа юм.
Гадаадын улс орнууд монголчуудын түүхээр ийн хүүдэгнэж байхад уугуул ус, урсах цус нэгтэй төв голомт Монгол Улсад маань Алтан Ордны улсын ойн талаар ямархан байр суурьтай буйг сонирхож ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн академич, доктор цолтой хэд хэдэн хүнтэй холбогдож тандаж үзлээ. Харамсалтай нь, Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг БНХАУ тэмдэглэхээр болоход л манайхан сэрсэн юм шиг хэвлэлийн хурал зарлаж байсантай адил явдал болж байна. Алтан Ордны улсын 750 жилийн ойг үндсэндээ Монгол Улс тэмдэглэх талаар одоогоор яригдсан юм юу ч үгүй байгаа гэж эрдэмтэд хэлж байна.