ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгчийн бөөгийн асуудал хариуцсан Зөвлөлийн гишүүн, Бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагын ерөнхий дарга Б.Ж.Цырендоржаевыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүлээн авч уулзав. МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн нэрийн өмнөөс өнгөрсөн оны 4 дүгээр улиралд явуулсан албан бичгийг хүлээн авч Монгол Улсад ирэхдээ МБНЭ-ийн төв байраар хүрэлцэн ирсэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан талархал илэрхийлэв. Мөн МБНЭ-ээс өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан ажлын талаар дэлэгрэнгүй мэдээлэл өгөв.
ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгчийн бөөгийн асуудал хариуцсан Зөвлөлийн гишүүн, Бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагын ерөнхий дарга Б.Ж.Цырендоржаев жил болгон уламжлал болгон явагддаг арга хэмжээнүүдийн талаар дэлэгрэнгүй ярьлаа. ОХУ-ын Засгийн газраас Бөөгийн байгууллагад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг өгдөг ажээ. Бөөгийн байгуулагадаа төрөөс газар олгосон бөгөөд түүн дээр Бөөгийн байнгын ажиллагаатай төв байгуулахаар ажиллаж байна. 2013 онд ОХУ-ын Буриадын бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагаас зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөгөө МБНЭ-д өглөө.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2013 оны 6 дугаар саын 22-нд болох Монгол туурагтны Их тахилгад ОХУ-ын Буриадын бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагаас төлөөлөгч оролцуулахыг албан ёсоор урилаа.
Ажлын уулзалтын дараа ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгчийн бөөгийн асуудал хариуцсан Зөвлөлийн гишүүн, Бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагын ерөнхий дарга Б.Ж.Цырендоржаевыг хүндэтгэн оройн зоог барилаа.