Халимаг түмэн олон зууны туршид түүхийн хүнд сорилтыг туулан өнөөг хүрч ирсэнийг Монголчууд сайн мэднэ. Түүхийн урт хугацаанд амь сөрсөн хатуу тэмцэл дунд, Алтайн нурууг хэдэнтээ давж, тал талаас уулгалан довтлох ширүүн тулааныг өнгөрүүлж, уртын урт замыг туулан энэ нутагт амьдрах эрхийг олжээ.
Халимагийн тэнгэрт сүүлчийн хэнгэрэгийн дуу хэзээ дуугарсаныг хэн ч мэдэхгүй. Түүхийг нь судалж байж тодрох биз ээ. Бас сүүлчийн тэнгэр үзэлтэн, бөөгийн түүхийг хэзээ тодруулах нь цаг хугацааны асуудал юм.
Тувад явж байхад хэд, хэдэн халимаг бөөгийн угаа авсан тухай яригдаж байсан. Хэдэн жилийн өмнө Халимагт Монгол бөөгийн удган хуурын дуугаа цуурайтуулж бөөлсөн түүх бий.
Харин энэ удаа Монгол бөө, тэр дундаа Ойрад бөөгийн төлөөлөл Халимагийн тэнгэрт бүрэн хуяглан бөөлөх хувь тохиов.
Ойрадын их наадмын нээлтийн ажиллагаа явагдаж байх тэр мөчид Ганц модны булагийн зүг цөөнгүй машин хөдөлсөн нь бөөлөлтийг харах гэсэн тэнгэр шүтлэгтэний төлөөлөл байлаа.
Элстэй хотын төвд Буддагийн шашины номын хуралдаан хийгдэж байх агшинд Ганц модны булаг дээр Монгол бөөгийн хэнгэрэгийн дуу цурайтан бөөлж эхэлсэн цаг хугацааны хувьд давхцсан сонирхолтой байлаа.
Биднийг очиход ганц мод бачимхан болсон байлаа. Нөгөө ногоон дэнж дэх ганц модыг тойруулан битүү суварга босгож, хадаг, хийморын дарцагаа дааж ядан сагсайтал битүү хучсан мод угтсан. Өмнөхийг бодвол олон Халимаг иргэд модоо шүтдэг болжээ.
Дэнжийн баруун хэсэгт орших хэсэгт байрлалаа эзэлж,бөөлөхбэлтгэлээ хийв.Монгол нутгаас авчирсан, бидний аргалийн цоморлог, их зайрангийн авчирсан хулангийн аргалаа уугиулав.
Тамлаг, дуудлага Хуурын эгшиглэж,Халимагийн тэнгэрт хэнгэрэгийн дуу цуурайтан Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуяглан бөөлж эхлэв. Эртнээс уламжлан ирсэн бөөгийн дэг жаягаар ойрадчуудын амьдрах уудам талд бөөлсөн нь онцлох тэмдэглэлт явдал байлаа.
Монгол туургатан нартаа хийморь сүлдийг сэргээн, сайн сайхан, амжилт бүтээлийн дээдлэн дуудсан бүрэн хуяглан бөөлсөн бөөлөлт ийнхүү амжилттай болж өнгөрөв.
Ойрад олны минь түүхийн хүнд хэцүү үе 1943-1957 оныг дурссан, Элстэй хот дахь хэлмэгдэгдийн хөшөөнд МБНЭ-ийн төлөөлөл, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Удган Янжинлхам, түшээ Оюунцэцэг, зураглаач Цэлмүүн, Жавхланбаяр, Цолмон нар байлцаж,Монгол нутгаас авчирсан аргал, арцаа уугиулж, хуур манжигаар бөөлж хүндэтгэл үзүүлсэн билээ.
Хотын зүүн хойно байрлах Ууш ханы хөшөөндмонголоос авчирсан арц, аргалаа асааж хүндэтгэл үзүүллээ.
Хөх мөнх тэнгэр биднийгээ ивээлдээ авч хайрла, Эзэн их Чингис хааны минь ариун сүнс өршөө.