Уншиж байна...
Танилыг минь Цэрэндорж гэдэг юм. Түүнийг урт гартай гэлцдэг. Тэгэхдээ тэр надад муу юм хийж байсан удаагүй. Итгэдэг хүмүүсийн минь нэг л дээ. Цэрэндорж хээрээр гэр хийж явдаг хүн. Хүмүүс алдагдсан малынхаа сургийг түүнээс асууж байж нэг юм гаргадаг болохоор нь л цаад Цэрэндорж чинь үзсэн харсан байж магадгүй гэдэг юм. Үнэхээр түүнд хараагүй зүйл, мэдэхгүй газар гэж байхгүй. Ёстой л их мэдэгч нэгэн дээ. Цэрэндоржоос би нэг удаа чөтгөртэй нөхөрлөж байсан уу гэхэд жаахан бодож байснаа “Тийм нэг юм тохиолдож байсан” гээд ярьж гарсан юм.
Цэрэндорж зэргэлдээх сум руугаа явж байж. Зам бартаагүй, тал нутаг болохоор нүдэнд торох юм болгон холоос харагдаж байж. Түүнийг өдрийн халуунд нозоорсхийгээд залхуутай гэгч нь шогшуулж байтал өмнөөс нь нэг хонь хөтөлсөн бололтой ганц явган хүн ирж явна гэнэ.
Ойртох тусам нөгөө ганц хүн нь эмэгтэй төдийгүй өрөөсөн эвэртэй цагаан ямааны сүүлнээс атгаж чирч гулдарч явжээ. Цэрэндорж зориуд зам хазайж хажуугаар нь зөрөх гэж явсан өнөөх бүсгүй рүү мориныхоо жолоог эргүүлжээ. Очвол гандаж онгосон хар цоохор банзал, ноосон цамц өмссөн залуухан хүүхэн байв. “Хаа хүрч явна даа?” гэхэд бүсгүй дуугарсангүй. Хээр хөдөө ганцаараа явж байгаад таньж мэдэхгүй эр хүнтэй тааралдаад ичиж зовж байгаа юм байна гэж бодсон Цэрэндорж бүсгүйг цаашлуулах гэж мориноосоо буугаад ойртож очжээ.
Бүсгүй ичингүйрэн доош тонгойсон байна. Цэрэндорж ийш тийш харахад ойр хавьд амьд амьтны бараа харагдсангүй. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг болохоор мань эр ч морио тушаад бүсгүйг барьж авчээ. Нөгөө өрөөсөн эвэртэй цагаан ямаа нь цочтол чанга майлснаас ганц нэг өвс зулгаагаад зугтаж цойлсонгүй. Бүсгүй тэнхээтэй хүн байлаа. Цэрэндорж тулдаа л ноцолдож байж доороо хийж аваад банзлыг нь сөхөхөд гарт нь нэг хатуу юм тааралдав. Банзлын цаана сүүжтэйгээ залгагдсан хувхай гуяны чөмөгний яс харагджээ. Бүсгүй нүдээ хагас анин амьсгаадан хэвтэж байв. Цэрэндорж айхдаа үсрэн босч өмдөө татаад морь руугаа гүйхэд нөгөө бүсгүй ч түүний хойноос ухасхийжээ.
Цэрэндорж мориндоо мордох гэхэд нөгөө бүсгүй ганц татаад унагачихаад байв. Сүүлдээ мань эр ядарч туйлдаад хэвтэж байснаа унтаад өгчээ. Нойрон дунд нь тогоо шанага дугарч хэн нэгэн цай хоол болгож байгаа бололтой байж. Цэрэндорж ямар айлд байгаагаа мэдэхгүй байлаа. Өндийж харвал хажууханд нь байсан зэвтэй төмөр зууханд нөгөө бүсгүй гал түлж, цай самарч байгаа аятай гараа өргөн хий юм самарч байв. Ямар ч тогоо шанага байхгүй мөртлөө яах аргагүй тогоо шанаганы харших чимээ гарч байв. Цэрэндорж босох гээд чадсангүй. Ямар нэг үл үзэгдэх олсоор түүнийг хүлж орхисон бололтой. Нөгөө “цайгаа” самарч байгаа нэг том улаан чулууг хоёр гардан барьж Цэрэндоржид өгөв. Тэгэнгүүт Цэрэндорж тэрхүү “Цайг нь” бүсгүйн нүүр рүү цацаж орхижээ. Ганц ч үг дуугараагүй байсан бүсгүй “Жунайн авгайн нүүрийг түлчихлээ. Жунайн авгай нүүргүй болов” гэж хашгирсаар сүүжний хувхай яс болон унажээ.
Нөгөө өрөөсөн эвэртэй цагаан ямаа ч байхгүй болчихсон байжээ. Танилын минь харсан чөтгөр ийм юм байсан гэдэг.
Эх сурвалж www.wikimon.mn
 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/