Үхлийн тухай бодож үзээгүй хүн гэж байна уу. Байхгүй байх. Хүн төрөлхтний түүхийн нугачаанд маргаан дагуулсаар ирсэн сүнс гэж юу вэ? Сүнсний тухай ярих, сүнс гэж байдаг гэвэл солиотойд тооцогддог байсан үе өөрчлөгдсөн. Байдаг, байсаар ч ирсэн, байх ч юм байна гэдгийг шинжлэх ухаан баталчихлаа. Лал, Христ, Буддын аль ч шашинд байдаг ухагдахуун бол мөнхийн амьдрал, нөгөө ертөнц, бас сүнс. Социализмын үед үгүйсгэдэг асан сүнсний талаарх ойлголт мунхарсны шинж бус юм гэдэгтэй одоо хүмүүс маргахгүй л болов уу.
Монголчуудын унаган шүтлэг бөө мөрг өлд ч энэ тухай бий. Хүний бие зуурдынх, харин сүнс нь мөнх. Бөө нар сүнс, онгодоор дамжуулан нөгөө ертөнцтэй харилцдаг гэсэн санаа. Энд нэгэн зүйлийг зориуд онцлоход “Сайн цагийн мянган бөө эргэж төрнө” гэсэн итгэл, бишрэл харин өнөө цагт зальтай хүмүүсийн бизнес болчихсон, бүр цэцэглэн хөгжиж байна... Сүнс нэг биеэс нөгөөд дамжин мөнх оршдог юм бол үхэл гэдэг нэг амьдралын төгсгөл, нөгөө амьдралын эхлэл байх нь.
Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг болохоор л үхлийг аймшигтайгаар, бараанаар төсөөлдөг байх. Амьдралын утга учир, оршин тогтнохын мөн ча нарт нэвтэрсэн хүмүүс үхлээс айдаггүй нь үүнтэй холбоотой. Өдөр тутмын амьдрал, бие хийгээд сэт гэлийн алжаал, баяр гуниг... Энэ бүхэн төгсөж, бидний үл мэдэх өөр нэгэн зүйл эхэлж байгааг л “Үхэл” гэдэг үгээр илэрхийлчихэж. Хэрэв үхлийн дараа юу болдгийг бид мэд дэг байсансан бол энэ амьдралд тэгтлээ хор годохгүй ч байж мэдэх юм.
Өмнө нь тохиолдоогүй үйл явдал, уулзаагүй хүн, мэдрээгүй амт, үнэр, чимээ яагаад ч юм нэг л танил санагддаг хачин мэдрэмж байдаг даа (франц чууд “deja vu” гэдэг). Энэ бүгд бидний урьд насанд л тохиож, учирч, мэдрэгдсэн ч байж болох. Магадгүй тэгээд л тийм дотно, танил санагддаг ч юм бил үү. Бодолдоо ээрүүлэн ийн суухдаа нэгэн зо хиол чийн үгийг саналаа. Үхэл гэдэг сонгогд соны шинж... Үхэл бол “үхэл” биш, үргэлжлэл. Амьдрал харин бид ний туулах ёстой шатны нэг гишгүүр.
Х.ОДОНЧИМЭГ