Уншиж байна...

Нэгэн мэргэн бууддаг залуу анчин сүрэг чонотой таараад урдаас нь буудаж унагасаар байгаад хамгийн сүүлийн чоныг шархдуулж, сум нь ч дуусаж. Гэтэл сүүлийн шархтай чоно гурав эргэж хараад, эргэх тоолондоо газарт хөрвөөж явсан гэнэ.

Залуу анчин нутгийн өвгөн анчинд болсон явдлыг ярьжээ. Гэтэл өвгөн анчин гаансаа гаргаж тамхиа татаж байгаад “За хүү минь чамайг гурван жилийн дараа энэ газар энэ цагтай уулзая гэж байна даа” гэж гэнэ.


Залуу анчин итгэж ядан гэртээ харьжээ.
Нэгэн өглөө өвгөн анчин нөгөө залуугийнд орж ирээд “За хүү минь нөгөө гурван жил чинь энэ өдөр шүү дээ. Одоо явья” гэсэн байна. Залуу анчин дайз сумаа авах гэхээр нь өвгөн хэлсэн нь “За хүү минь чи олон сумтай явбал сум буундаа эрдэж бариулна. Ганцхан сумтай яв. Тэр чам руу яг хөрөөний шүд шиг довтолно. Чи хүлээж хэвтэж байгаад яг цохонд нь буудна шүү” гэж захижээ.
Залуу анчин нөгөө газартаа очсон яг нөгөө чоно нь хүлээж байна гэнэ. Тэгэхээр нь мань залуу яг өвгөн анчиний хэлсэнээр довтолж ирээд үсрээд ирэхэд нь цох руу нь бууджээ. Чоно ч дээгүүр нь өнхрөөд унав. Анчин залуу чоно руу очоод хутгаараа зүрх лүү нь буюу хавирга тал руу нь шаатал хутганы үзүүр ч орохгүй болтол өөрийгөө хуягласан чоно байсан гэнэ.


“Өш санасан чоно гурван жил усанд орж элсэн дээр хөрвөөж өөрийгөө хуягладаг” тухай анчин залуу хашир өвгөний амнаас сүүлд нь сонсчээ.
Энэ хууч олон янзаар яригддаг. Нэлээд дэлгэрэнгүй хувилбарыг нутгийн өвөөгөөс сонсож байв.
Уг залуу анчин чонын аваас буцаж яваад нутгийн хүнтэй таарч болсон явдлаа ярихад өнөөх хүн тэр чоно чинь чамайг гарцаагүй барихаар өс санажээ. Чи ижил олон сүргийг нь хүйс тэмтэрсэн тул тэр чамайг барих болно. Гэхэд нь одоо би яадаг хэрэг вэ? Яавал амь гарч болох вэ? Гэсэнд холгүйхэн нэлээд настай өвгөн бий. Тэр өвгөн насаараа ан хийсэн хүн. Чи тэр өвгөнтэй очиж уулз гэсэн юм байж. Залуу анчин ч өвгөн анчны гэрийг сурагласаар очиж уулзан зорьсон учраа хэлвэл өвгөн нас их дээр гарч өтөл болсон хийгээд нүднийх нь зовхи буугаад юм харж чадахаа байсан гэж хэлж, Залуу яах учраа олж ядан байтал өвгөн: яахав амьд хүн аргатай, хоёул байхад бас учир бий.

Тэр чоно гурван удаа хөрвөөж босоод эргэж харна гэдэг чинь чамайг Гурван жилийн дараа энэ газартаа уулзая гэж гэсэн дохио юм. Чи гурван жилийнхээ ойн дээр надтай ирж уулз гээд явуулсан гэдэг. Гурван жил өнгөрч залуу ч өвгөнийд ирвэл өвгөн хуучны томоо гэгч цахиур буугаа зэхээд сууж байж. Хоёул морь мал, хүнс зэвсэгээ базааж аваад залуу өвгөнийг моринд мордуулж хөтлөн явсаар өнөөх гурван жилийн өмнөх газраа иржээ. Өвгөний нүдний зовхийг савхан модоор тэвхдэж өгөөд өвгөний заасны дагуу залуу өөртөө хоёр суурь хэвтэр засч, өвгөнийг чонын ирсэн жимээс зайтайхан хөндлөн байрлалд хэвтүүлжээ.
Өвгөн залууд захиж хэлэв. За чи миний заасан хоёр хэвтэрийнхээ аль эвтэйхэнд нь орж хэвт буугаа бэлэн байлга. Юмыг яаж мэдэх буудна биз. Гэхдээ чиний буун сум чонын хуягийг даахгүй биз. Миний буу том сумтай тул чонын хуягийг лавтай нэвтэлж дөнгөх вий. Иймд чи миний буу дуугармагц байраа хурдхан сольж хажуугийнхаа хэвтэрт орж хэвтээрэй. гэж захижээ. Хоёул өөр өөрсдийн сууринд чонын ирэхийг хүлээн хэвтэв. Нэлээд удсаны эцэст өвгөн анчны хэлсэнээр өнөөх 3 жилийн өмнө үлдсэн ганц чоно чанх өөдөөс нь гараад ирэв гэнэ. Чоно ч хар авсан шинжгүй залуу анчны зүг довтолгон иржээ.
Залуу анчин хэд хэд буудсан ч чоно эрчээрээ ойртон иржээ. Залуу өвгөний хэлсэнээр өвгөний буу дуугарахыг хүлээн айх гайхах зэрэгцэн хэвтэж байтал өвгөний цахиур буу нүргэлээд явчихжээ. Залуу анчин ч өвгөний хэлсэн ёсоор шаламгайлан хажуугийн хэвтэрлүү ум хумгүй үсрэн орохтой зэрэгцэн өнөөх чоно залуугийн хэвтэж байсан хэвтэрт үсрэн бууж гэнэ. Анчин залуу хэсэг амьсгаа даран хэвтвэл чимээ аниргүй байх тул өнгийн харвал өнөөх чоно залуу анчны яг хэвтэж байсан газарт цусандаа хутгалдан хэвтэж байсан гэдэг. Ингээд залуу туршлагагүй анчин настай хашир өвгөн анчны уран ухааны ачаар амь аврагдсан гэдэг.

Бусад мэдээ

Mar 30, 2024 109

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/