Уншиж байна...

Шинжлэх ухаанд бид хар багаасаа  итгээд эхэлчихсэн юм. Заримдаа  ямар нэгэн ойлголтоор муу мөртлөө “эрдэмтэд батлахдаа…” эсвэл “шинжлэх ухааны үндэслэлтэйгээр…” гэх мэтийн үг сонсоход л бидний эргэлзээ арилдаг билээ. Итгэл бол олон хүний ашиглахаар хүсэх үнэтэй нөөц. Эргэлзээ төрүүлмээр янз бүрийн номлолууд “шинжлэх ухааны” төрхөөр олон түмнийг өөрсдийн зөв гэдэгт итгүүлэхийг эрмэлзэх аж. Үр дүнд нь шинжлэх ухаан гэх ойлголт угаагдан сэтгэлийн гүнд яагаад бид түүнд итгэх ёстой вэ гэсэн асуудал үүсээд эхэлдэг. Яг энэ үеэр л хэний ч хүлээн зөвшөөрөөгүй “суутнууд” огт хол “хажуугийн” гэх албан ёсны шинжлэх ухааны талаар яриад эхлэнэ. Эрдэмтэд нь хүртэл “хаана үнэн, хаана худал” гэдгийг ялгахад бэрх болдог. Ингээд л яагаад шинжлэх ухаан манай нийгэмд давуу эрх эдлэнэ вэ гэсэн гол асуудал гараад ирнэ дээ. Ер нь бид жинхэнэ шинжлэх ухааныг хуурамчаас нь ялгаж чадаж байна уу? Гэрэл зургийг LEEMAGE/FOTOLINK


Итгэлийн асуудал манай амьдралд чухал бөгөөд эрхэм зүйл болжээ. Өөрийн машины тормозонд итгэж байна уу? Засгийн газартаа? Өөрийн ажил олгогчдоо, эмчид, багшид, эхнэртээ, хүүхдэд эцэст нь өөрийн нүдэнд? Итгэлийн эх сурвалж нь өнгөрсний туршлага юм. Тухайлбал, өдөр шөнө ээлжлээд байдаг нь ирээдүйд тэр нь үргэлжилнэ гэдэгт биднийг итгүүлдэг. Хэрэв та 30 настай бол өдрийн нарны гэгээ тогтмол найдвартай гэдгийг  10 мянга орчим удаа батласан хэрэг. Сүүлийн жилийн дотор таны машины тормоз ганц ч удаа доголдоогүй бол түүнийг олон удаа шалгасаных. Өдөр тутмынхаа амьдралд бид секунд бүрт л асар олон тооны зуршил болсон үзэгдэлдээ итгэж байдаг. Хийн пийшингийн шаталтыг, шидсэн чулууны уналтыг, цайнд сахар уусахыг, агаарын тунгалагыг, ханын тоосгоны бат бэхийг гээд олон эд зүйлс, үзэгдэл бидний туршилтаар дамжигдан итгэгджээ. Тэр тоо томшгүй үзэгдэл тус бүр нь 1000 жилд нэг удаа доголдол гаргалаа гэвэл бид өдөр тутам л ер бусын таагүй зүйлтэй учрах байлаа. Ертөнцийн эмх журмын гайхалтай найдвар л түүнээс өндөр найдварын цөөхөн хэдэн зарчмыг хайхад хүргэдэг. Яг энэ санаа л шинжлэх ухааны үндэс нь болдог. Тиймээс ч шинжлэх ухааны онол хэзээ ч батлагддаггүй ба хэзээ ч үгүйсгэгддэггүй бөгөөд хоорондоо мөн туршилттай зөрөлдөөд байдаг гэдгийг мэдвэл та бид гайхах биз. “Тийм шинжлэх ухаанд чинь хэрхэн итгэж болох юм бэ?!” гэж уншигчид дуу  алдах нь  зүй биз дээ. Үүнд богинохон хариулт байгаа. “Тиймээс ч шинжлэх ухаан зайлшгүй бөгөөд ашигтай үр дагавар мөн итгэлийг авчрах учир хэрэгтэй”. Одоо бид шинжлэх ухааны арга барилын дотоод механизмыг нэлээд дэлгэрэнгүйгээр нээх гээд үзье. Хэдийгээр шинжлэх ухаан 2000 гаруй жилийн түүхийг туулсан ч эрдэмтэд шинжлэх ухааны мэдлэгийн илбэдэлтээс салсаар байгаа юм. Шинжлэх ухааныг тусгайлан сонирхдоггүй хүмүүс гэхэд л өдгөө өмнөх зууны эхний нээлтийн төөрөгдөл дунд л явж буй. Үүнийг ойлгохын тулд “хамгийн эхнээс нь” тайлбарлах гээд үзье.
Хүн-ордын зураг нь од гаригс ба бие махбодийн холбоог үзүүлж буй. Картезианы лам Грегор Рейшийн XV ба XVI зууны хязгаараар бүтээсэн Дундад зууны мэдлэгийн цуутай конпендиум болох “Гүн ухааны сувд” номын бар зураг 
 
Зурхай
Эрт дээр цагт Одон орон судлалаас зурхай тусгаарлагдаагүй байсан ба тэнгэр, газрын шалтгаант холбоог гаргасан судалгааны хөтөлбөрийг дотроо агуулж байжээ. Зурхайн үндэс нь жилийн ба өдөр тутмын мөчлөгүүдтэй амьдралын хэмнэлийн илэрхий холбоо байлаа. Одон орны судлалын хүрээний үндэслэл болсон ажиглалтууд түүнийг урагшлуулж байлаа.  Газар дэлхийн үзэгдлүүд нь гаригсийн хөдөлгөөнт шалтгаанаас хамаатай болох нь XVII-XVIII зуун гэхэд туршилтуудаар батлагдаагүй юм. Ньютоны үзэл санаа гол цөм болох шинэлэг судалгааны хөтөлбөрүүдтэй зурхай таарахгүй нь тодорхой болов. Зурхай тэр цагаас  шинжлэх ухаан байхаа болиод харин одоо сэтгэл зүйн практик эмчилгээ болон оршиж байна.
Танин мэдэхийн гэнэн гүн ухаан
Байгалийн шинжлэх ухаанууд нь хүрээлэн буй орчин, түүнд ажиглагдах үзэгдлүүдийг зураглан болсон явдлуудыг тайлбарлаж, ирээдүйг урьдчилан хэлэхийг эрмэлздэг. Олон тооны тус тусдаа баримтуудыг авч үзвэл амархан бөгөөд нэгдмэл цөөн тооны зарчмийг солиод хорвоог үзэх бидний төсөөллийг тэр тайлбарууд нь эмх цэгцтэй болгож өгдөг юм. Хичнээн их баримтыг зарчимд оруулж чадах аваас төдий чинээ их итгэлийг түүнд өгнө. Үүгээр бид ирээдүйг зурагладаг учраас тэр нь маш хэрэгтэй. Үүнийг хамгийн их нийтлэг журамтай “байгалийн хууль” гэж хүндэтгэн хүлээж авна.Эрт дээр цагт хэн ч тодорхой чиглэлээр хайлт судалгаа хийж байгаагүй ба амьралд дээр л нийтлэг зарчмууд нь үүсч байлаа. Жишээлбэл, 3,4 ба 5 нэгжийн талуудтай Египетийн цуутай гурвалжин материал болон хэмжээнээсээ үл хамааран гаргаж байна заавал тэгш өнцгийг гэх мэт. Эсвэл тэнгэрт Сириус од гарч ирэх үеэр Нил мөрний төвшин нэмэгдэнэ гэх бичигдээгүй журам байх. Эдгээр журам зарчим нь үеэс үед дамжихдаа нэгтгэгдэн тайлбарлагдаж байсангүй. Анх удаагаа нэгдмэл журам ба тэдний гарал үүслийн шалтгааны талаар эртний Грект бодож эхэлжээ. Тэр үед логик ба математикийн баталгааны тухай төсөөллийг системчилсэн байна. Грекийн шинжлэх ухааны оргил нь өнөөг хүртэл сургуулиудад заагддаг Евклидын баталгаат геометр болсон билээ. Санаа бодлын хийсвэр математикийн биетүүдэд гайхамшигтайгаар ажилладаг баталгаа нь өдөр тутмын амьдралд төдийлөн найдвартай биш. Грекийн гүн ухаантнууд математикийн тойрог гэдэг нь элсэн дээр зурсан тойрог биш гэдгийг сайн ойлгож байлаа. Тэгээд ч гүн ухаантан Платон хорвоог зохистой ба бодит гэж салгасан учиртай. Зохистойд нь бидний санаа бодолд төсөөлөгдөх нийтлэг журам ба шинж чанар хамрагдана. Бодит гэдэг нь зохистойгоо дагалдсан тэдний бүдүүлэг хувилбар юм. Нийтлэг журмыг мэдэх гэдэг нь тэднийг тэр зохист гэх ертөнцөд ухаанаар хийсвэр сэтгэн харахыг хэлнэ. Төгсжөөгүй бодит ертөнцөд тэднийг туршилтаар гаргана гэдэг нь эртний гүн ухааны утга агуулагад нь харшилж байв. Гэхдээ ухаалаг ажиглалт нь хүнээс зөв санаа ба сэтгэн бодох чадвар гаргана гэдгийг тэд үгүйсгээгүй. Ингэж л хийсвэрээр сэтгэх буюу ургуулан бодох зарчим эртний Грекээс шинжлэх ухааныг гаргаж иржээ.
Эртний Грекийг залгамжлан гарч ирсэн христийн ертөнц бас саран доорх ертөнцийг нэг их гийгүүлсэнгүй. Шинжлэх ухааны хуулийн үндэс нь өөрчлөгдсөн ч таних мэдэхийн арга барил нь бас л бодит ертөнцдөө хандаагүй байлаа. Өөрсдийн физикийн ба ертөнцийн үзэлтэй байсан ч христийнхэн эртний бясалгалын шинжлэх ухаанаас зүүгдэн Сэргэн мандлын үеийн хувьсгалт өөрчлөлтүүд хүртэл шинжлэх ухааны хөгжлийг барьсаар иржээ. Птолемейн дэлхийн төвтэй систем гэхэд л ямар ч баталгаагүйгээр христийн ертөнцийн салшгүй хэсэг хэмээн оршино гэж  Ариун сударт нь бичигдсэн нь гайхмаар. Христийн ертөнцөө дагаад суут эрдэмтэн Коперник өөрийн ертөнцийн системээ бодит зүйлсийг агуулсан онол гэж үзэлгүйгээр зөвхөн одон орны тооцоог хийхэд хамгийн хялбар  арга гэж дүгнэж байлаа.
Аварга биет Атлант тэнгэрийн хаяаг түшиж буйгаар хийгдсэн Птолемейн системийн зураг. “Тэнгэрийн хүрээ” гэсэн ойлголт өнөөгийн одон орон судлалд байдаг. Түүнийг болзолт, сэтгэмжийн гадрага гэж тооцдог. Гэрэл зургийг SPL/EAST NEWS
Дэлхийн төвтэй Птолемейн систем
Гаригсийн хөдөлгөөнийг кинематикаар бичин түүний шалтгааны тайлбарлаагүй систем юм. Тооцоо болон ажиглалтын ихээхэн зөрөө нь шинэ шинэ засвар оруулан системийг ээдрээтэй болгож байлаа. Коперникийн гелио систем гарч ирснээр тооцоог хялбарчилсан боловч өмнөхийн адил гаригсийн тойргийн хөдөлгөөнд тулгуурласан байжээ. Түүний тооцоо нь бас доод төвшинд байсан юм. Кеплер тойргийн биш эллиптик замыг гаргаснаар тооцоог өөр төвшинд тавив. Хожим Кеплерийн хуулиудыг Ньютоны хуулиас тусгаарласан бөгөөд тэр нь ертөнцийн механикийн үндэс болсон билээ. Орчин үеийн нарийн тооцоонд харьцангуйн хуультай холбоотой засварыг нь оруулан хэрэглэдэг.
Шинэ цагийн шинжлэх ухаан 
Харин Коперникийн санаа бодлыг авсан Галилей тийм ч болгоомжтой байсангүй. Ертөнц үнэн хэрэгтээ хэрхэн бүтсэнийг тогтоохоор тэр оролдлоо. Туршилтад тэр хандах болсон нь орчин үеийн ойлголтоор шинжлэх ухаан төрсөн эгшин гэж ойлгож болно. Галилей үнэн хэрэгтээ шинжлэх ухааны судалгааны шинэ аргыг нээжээ. Зохист хуулийг ой ухаанаар хийсвэр сэтгэхийн оронд Бүтээгчийнх нь бий болгосон бодит ертөнцийг судлан үнэн мөнийг нь тогтоох амбицтай үүргийг тэрээр шинжлэх ухааны өмнө тавьсан юм. Тодорхой утгаар, Аристотелийн нэр хүндээс иш татсан христийн шашны ёслол ба язгууртны логикоор бүтсэн дундад зууны эхэн үеийн хоосон үзлээс илүүтэй христийн гэхээр гэж тэр шинжлэх ухааныг хэлж болох байв. Үнэн хэрэгтээ Ертөнцийн эзний бүтээсэн бүтээлийг түүний номлол шиг нэгд нэгэнгүй судлан үзэх нь зүйн хэрэг биз дээ? Энэ хандлага гайхмаар үр дүнтэй болсон юм. Шинэ хууль, шинэ зохис шил дараалан гарцгааж, тэдний ихэнх нь ашиг тусаа өгч эхэлжээ. Дүүжинт цаг, уурын машинууд, хэмжих багаж төхөөрөмжүүд шууд л амьдралыг дүүргэлээ. Шинжлэх ухаан нь өөрөө техникийн дэвшлийн хөдөлгүүр болов. Түүний ололт нь мөнгө, хөрөнгө, тохилог орчны үндсийг тавьжээ. Үр дүнг нь шинжлэх ухааныг санхүүжүүлэгчид анхлан хүртдэг. Шинэ хандлага мэдлэгийн шинэ арга барилд итгэх итгэлийг ихэсгэсэн юм. Гол санаа нь байгалийн шинжлэх ухаануудыг математикийн жишгээр “илт” харагдах аксиомоос нарийвчлан батласан теоремийн төвшинд оруулахад оршив. Тэгээд ч Ньютоны үндсэн бүтээл нь “Бодит гүн ухааны математик эхлэл” гэсэн нэртэй байсан биз.
Эртний грекүүдийн хувьд нэг их анхаарал татахааргүй байсан онол практикийн зөрөөний  асуудал бодлогыг шийдэх эх үүсвэр болон хувирсан юм. Олон тооны үзэгдлүүдийг цөөн тооны энгийн бөгөөд сайхан хуулиудаар тайлбарлаж болох байв. Үнэний баталгааг ухааны сайнаар гарна гэсэн грекчүүдийн хуулиуд туршилтад орон батлагдах нь батлагдаад үгүйсгэгдэх нь үгүсгэдэв. Шинжлэх ухааны онолыг бодит ертөнцийн хэсэг гэж үзэн түүнийг  мэдсэнээр “байгалийн номыг” уншиж болно гэсэн санаа тогтож эхлэсэн байна. Энэ хандлага нь хожим жастификационизм (justify- “зөвтгөх” гэсэн утгатай англи үгнээс) гэсэн нэр авсан байна. XVII зуунд Галилей ба Ньютоны тавьсан жастификацийн үндэс суурь батжин бэхжиснээр шинжлэх ухааны хөгжлийн 200 жилийг тодорхойлсон билээ. Хоёр зууны шинжлэх ухааны хөгжилд  Ньютоны физиктэй таарахгүй туршилтын баримт гараад ирэхээр түүний хямрал нь ноцтой байлаа.
“Алхимич”. XVII зууны фламандын зураач бага Давид Тенирсийн зурсан зургаас  Жак Луи Перьегийн барлан будсан бар зураг
Алхими 
Бусдаасаа өрсөн хамгийн түрүүнд туршилтын замыг сонгосон шинжлэх ухаан ба алдаа, оноотой, ашиг тустай жоруудыг гаргаж ирсэн юм. Бодисийн шинж чанарыг түүнд агуулагдсан анхдагчаар тайлбарлахыг гол болгосон учраас түүний урьдчилан хэлэх боломж нь маш доогуур байжээ. Алхимийн гол санаа болох металлуудыг алт болгон хувиргах, хүний амьдралыг уртасгах баримтлалууд нь энэ судалгааны хөтөлбөрийг мухардалд авчирсан билээ. Бодисийн шинж чанарын талаар илүү суурьтай ойлголт өгөх химийн шинжлэх ухаан XVII-XVIII зуунуудад хөгжиж эхэлснээр алхимид төгсгөл иржээ. Химийн шинжлэх ухаан нь аажмаар орчин үеийн атом-молекулын онолд орж байна.
Онолыг баталдаггүй
Онол батлагддагүй асуудлууд XIX зууны төгсгөл рүү ихээр хуримтлагдав. Леверьегийн 1859 онд нээсэн Буд гаригийн хөдөлгөөний бага зэргийн зөрөөг тайлбарлаж чадахгүй л байлаа. Гаригийн тойрог зам нь тооцоолсноос тогтмол “зайлж” байдаг. Тэр зөрөө нь өчүүхэн, дөнгөж зуун жилд 48 өнцгийн секунд болж байсан юм.  Бурханы хуулийн дагуу батлагдсан онол зөрөх ёсгүй биз дээ? Бас нэг асуудлыг шинээр төрсөн цахим динамик гаргаж ирэв. Максвеллийн (1864) тэгштгэлээр цахилгаан соронзонгийн үйлчилгээ нь үргэлж нэгэн янзаар буюу гэрлийн хурдаар тархах ёстой. Гэхдээ тэр нь Ньютоны механик дахь хурдуудын нийлбэрийн зарчимтай зөрөлдөөнтэй. Хөдөлгөөнгүй  буудал ба хөдөлж буй галт тэрэг зэрэгт гэрлийн хурд харьцангуй ижил байна гэж үү? Үүнээс гадна сонгодог механикийн хүрээнд атомын тогтвортой байдал ба дулааны туяаны зохицосыг тайлбарлаж бас чаддаггүй. Эдгээр асуудлуудыг шийдэхэд харьцангуйн хууль ба квантын механик тусласан бөгөөд Ньютоны онол нь яг зөв байсан биш болж таарлаа. Шинэ онолын суурь зарчим нь огт өөр. Баримтлал нь жастификационизмд өгсөн том цохилт болов. Байгалийн шинжлэх ухааны онолыг батлана гэсэн яриа үүнээс хойш алга болсон байна. “Грекүүдийн нээсэн шүүмжлэлт арга барил нь эхлээд түүний тусламжтайгаар хуучин агуу их асуудлуудын хариуг олно. Дараа нь танин мэдэхүйн чансаанд тулгуурлан онолуудыг зөвтгөх эсвэл батлаж болно гэсэн алдаатай найдлагыг эхлээд төрүүлэв.  Гэхдээ тэр найдлага нь ургуулан сэтгэх гэсэн догматик аргад тулгуурласан байсан бөгөөд үнэн хэрэгтээ зөвтгөн батлаж (математик ба логикаас бусдыг) болохгүй юм” хэмээн Карл Поппер 1963 онд хэвлэгдсэн “Таамаглал ба үгүйсгэл” номондоо жастификационизмын сүйрлийг тайлбарласан байна. 
Гурван жилийн өмнө “бичний хэрэг” гэх Оросын түүхэнд анхны болох түүх эхэлж байв. Петербургийн сургуулийн сурагч охин Мария Шрайбер ба түүний эцэг Кирилл Шрайбер хоёр Дарвины улиран хувьсах онол нь батлагдаагүй таамаглал учраас сургуульд зааж болохгүй хэмээн шүүхэд зарга үүсгэжээ. Эцэст нь шүүх тэдний заргыг хэрэгсэхгүй болгохдоо ямар нэг тайлбар хийгээгүй учир тэр санаа нь үлдсэн билээ. Түүнийг улиран хувьсах онолын эсрэг хүмүүс тогтмол ашиглаж байгаа. Гэтэл шинжлэх ухааны онол нь олон төрлийн санаа ба туршилтыг өөртөө агуулдаг учир зарчмын хувьд батлагдах албагүй гэдгийг дөчөөд жилийн өмнөөс гаргаад тавьсан байна. Санаа бодлын нийтэд өргөн дэлгэрсэн системийг онол гэх ба харин баталгаа хэрэгтэй тусгай санаа нь таамаглал болдог. Энэ утгаараа бол улиран хувьсах санаа нь онол юм. 
“Баталгаа гаргахыг” шинжлэх ухааны бусад баримтлалуудаас шаардах нь их. Энд Харьцангуйн онол, Квантын механик, Их дэлбэрэлтийн космологи зэрэг хамрагдана. “Шинжлэх ухаан хэзээ ч баталддаггүй” гэсэн үгээр “Оюун ухаан ба Байгаль” номоо Америкийн алдартай антропологч, гүн ухаантан  Грегори Бейтсон (Gregory Bateson) эхлүүлсэн байдаг. Тэр үгээр Бейтсон номынхоо “Сурагч бүр мэддэг” гэсэн шоглоом шиг нэртэй бүлгийг эхлүүлсэн байлаа. Мэдээж, тэнд байгалийн шинжлэх ухаануудын талаар өгүүлж байгаа. Цэвэр математик бол нарийн баталгаа шаарддаг судалгааны ганц салбар нь билээ. 
 
Владимир Данченкогийн  “Орчин үеийн сэтгэл зүйн өөрийгөө хамгаалах зарчмууд” номонд итгэл үнэмшлэлийн патогенийн гурван хувилбарыг өгүүлсэн байна. Үүнд: ардын (хараал ба муу ёр), шүтээний (зурхай ба инвольтаци), амин судлалын (эерэг, сөрөг цэнэг ба мэдээлэл зэрэг) орж байна. Сүүлчийнх нь болох амин судлал нь шинжлэх ухааны гэмээр зарчим агуулах ба шинжлэх ухаанд итгэх хүмүүсийн дундаас дагуулагчдыг олдог. Гэрэл зургийг REX/RUSSIAN LOOK
 
Бурхан яагаад таамаглал биш вэ
Позитивизм ба фаллибилизмын хандлагыг хөгжүүлээд Карл Поппер хэт зоримог дүгнэлтийг хийсэн билээ. Бидний мэдлэгтэй нийцэж, нийлж байгаа ч хэрэв онол нь үгүйсгэгдэх аргагүй бол түүнийг шинжлэх ухааны хэмээн тооцож болохгүй гэж тэр үзсэн байна. Яг хэрэгтээ тийм онол баталгаатай дүгнэлт өгөхгүй байгаа бол түүний шинжлэх ухааны үнэ цэнэ нь тэг гэсэн үг юм. Тэр шинжлэх ухааны өөрийн зэрэглэлээ хуурамчлагдмалын зарчим гэж нэрлээд түүнийг дотоод зөрчлийн шаардлагуудтэй нэг эгнээд тавьжээ. Поперын зэрэглэл нь Ертөнц, Хүн, Амьдралын үүслийг бурханы бүтээл гэх креационизмын номнолыг шинжлэх ухааных биш гэдгийг л хэлж байгаа хэрэг. Ертөнцийн үүслийн тэр номнолд нь зарчмын хувьд эсрэг туршилт байх боломжгүй. Мөн л ийм шалтгаанаар сансар ертөнцийн хаа нэгэнтээ ой  ухаанаар ойр “ахан дүүс”  байгаа гэж үзэх нь шинжлэх ухааных биш болж байна. Түүнийг батлахын тулд сансар ертөнцийг бүрэн “ухан үзэх” хэрэгтэй болно. 
Хуурамчлагдмалын зарчим нь шинжлэх ухаан ба сүсэг бишрэлийн хоорондын зөрчилдөөнийг арилгаж байгаа. Сүсэг бишрэл нь үнэн сэтгэлийн бол түүнийг туршилтаар үгүйсгэж болохгүй. Шинжлэх ухааны онолууд нь тэр туршлагаа эмхлэх үүрэгтэй учраас сүсэг бишрэлийг хараад байж болохгүй. Шинжлэх ухаан ба шашны сөргөлдөөн учрыг ойлгоогүйгээс тухайлбал, шашны зүтгэлтнүүд ямар туршилт хийхийг шаардах эсвэл эрдэмтэд нь биет ертөнцийн өөрсдийн онолд тулгуурласан хэт хүчирхэг зүйлийн тухай тулган шахсанаас үүдэлтэй. Энэ хоёр байдал талуудад байгаа дутагдлын гүн ухааныг өгүүлж байна. Итгэл үнэмшил нь шалгагдах таамаглалд бишрэхгүй учраас  туршилтаас үл хамаарна. Шинжлэх ухаан бурханы тухай юу ч хэлж чадахгүйн учир нь хуурамчлагдмалын зарчим бол бурханыг шинжлэх ухаан талаас нь авч үзэхийг оролддоггүйд байгаа. Бурхан байгалийн шинжлэх ухааны таамаглал болж чадахгүй билээ. Энэ нь ХХ зууны эхний хагаст гүн ухаантнуудад ойлгомжтой болсон ба харин нийгмийн ухамсарт тэр нь аажмаар ирж байгаа юм. Өнөөг хүртэл олон тооны лам нар хөгжлийн шинжлэх ухаан цэвэр онолын эсрэг байгаа ба зарим эрдэмтэд нь шинжлэх ухаан үнэн мөнийг олж, бурхан байхгүйг батлаж байгаа гэж ярьж маргасаар байна. Шашны номлол ба шинжлэх ухааны баримтууд нь хооронд үл нийцэж байгаа мэт харагдах нь их. Хуурамчлагдмалын зарчим бол шинжлэх ухааны философийг  бүх сөргөлдөөнтэй асуудлаас салгасан гэж үзэж болохгүй байх. Ургуулан бодох замаар мэдэхийн эсрэг позитивизм нь  бас өөрөө нэлээдгүй хүндрэлтэй учирсан байдаг шүү дээ. Түүнийг шинжлэх ухааны баримт нь өөрөө үүсгэсэн юм. Ажиглалтын туршилт ба хэмжилт  нь тус тусдаа байж болохгүй гэнэ. Тэд цаг ямагт нэгэн онолд уягдсан ачаалалтай байдаг. Дэлгүүрээс хиам авлаа гэхэд  бид жинг хадгалах хуулинд найдана. Жин нь бодисын тоо, хэмжээ ба хөшүүргийн хуультай уялдаж байх жишээтэй. Онолын хэмжилтийн үйлдэлд хамааралтай бүгдийг нэгд нэггүй тооцсон нарийн ажиллагаатай төхөөрөмжийг хэрэглэхэд заримдаа олон жилийн ажил шаардлагатай. Тэгэхлээр баримтыг онолоос салгах боломжгүй. Ямарч туршилтад зэрэгцүүлэн авч үзэх нь баримтдаа биш харин түүнийг бусад онолуудын бааз дээр туршин шалгахад байх бөгөөд эрдэмтэдийн зорилго нь онолыг  баримтын “тоглогдож” буй талуудад байлган ямар нэг эргэлзээ гаргахгүй байхад орших ёстой.
Орон зайн нугаралт нь тэр баримтын хэмжигдэх зам болон цагийн зай нь бодисийн хөдөлгөөн ба хэмжээнээс хамааралтайг ойлгон харуулах үлгэр жишээ юм. Гэрэл зургийг SPL/EAST NEWS
Эфирийн онол
Ньютоны механикийн хүрээнд цахилгаан соронзонгийн долгионыг тайлбарлахаар эфирийн онол гарч ирсэн юм. Таамаглалын орчинд хатуу мөртлөө бараг жингүй,бүгдэд нэвтрэх чадвартай, араасаа хөдөлгөөнт биет дагуулсан гэх зэргийн ер бусын сонин шинжтэй гэрэл нь эфирийн хэлбэлзэл гэж тооцогдож иржээ. Эфирийн механик загвар нь хэтэрхий ер бус. Харьцангуйн тусгай онол нь эфирээс салж, Ньютоны орон зай ба цаг хугацааны загварт өөрчлөлт авчирсан байна. Тэр нь цахилгаан соронзон үзэгдлийн тайлбарыг хялбар болгосноос гадна шинэ олон цуврал дүгнэлт хийг боломж өгчээ. Тэднээс хамгийн алдартай нь цөмийн эрчим хүчний  жин ба эрчим хүчний тэнцүү чанарын үндэс болсон E = mc2 юм.
Онолыг бас үгүйсгэж болдоггүй
Асуудлыг судлан эрдэмтэдийн бодит үйл ажиллагааг авч үзсэн гүн ухаантан Имре Лакатос туршилтаар онолыг батлаж болохгүйгээс гадна үгүйсгэж болохгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Сайн гэдгээ харуулсан онол шинэ туршилтаар бүдгэрч байгаа ч эрдэмтэд түүнээс салахыг нэг их яардаггүй.  Учир нь  өмнөх олон тооны баталгаатай дагуулсан байдаг. Ганцхан сөрөг гарсан туршилт л тэр хувилбарыг  эргэлзээнд оруулах бөгөөд нэг биш удаа дахин дахин шалгагдах нь ойлгомжтой. Зөрөлдөөн нь батлагдсан ч онцгой тохиолдол гарлаа гээд онолыг шинэ хувилбараар баяжуулах тал бий. Аажмаар онол шинэ шинэ хувилбаруудын хуягтай болсон байдаг. Ингээд хүндрэл ундарч буй ч онолын цөм нь ажиллагааны чадвараа хадгалан үлдэнэ. Өөр нэг гайгүй төстэй онол гарч иртэл хуучин нь амьдарсаар байдаг. Шинэ онол давхар хувилбаргүйгээр ихэнх нь мэдэгдэж буй баримтуудыг баталгаажуулахаас гадна судалгааны шинэ чиглэлийг гаргаж өгнө. Тийм онолуудыг Лакатос судалгааны хөтөлбөрүүд гэж нэрлээд түүнээс шинжлэх ухааныг хөгжүүлэх үйл явдалд өрсөлдөөн гаргахыг хүлээж байгаа гэнэ.
Хийн ба тоосны мананцар өөрсдийн татах хүчний нөлөөгөөр шахагдахад ирээдүйн одны бодис нь халаагдах эрчим хүч ялгардаг. Гэрэл зургийг SPL/EAST NEWS
 
Кельвины шахалт 
Татах хүчнийхээ шахалтаар үүссэн гэж нарны эрчим хүчийг тайлбарлаж байлаа. Тэр санааг  XIX зууны сүүлчээр лорд Кельвин дэвшүүлсэн юм. Химийн шаталт нь хүчтэй, урт хугацааны туяа цацруулахгүй гэдэг нь тогтоогдсоны дараа  тэр гарч иржээ. Кельвины механизм нь наранд 30 сая жилийн нас өгч байв. Кельвиныг дагагчид дэлхийн нас нь түүнээс их байсанд итгэлгүйгээр уг асуудал нь геологчидын хэрэг гэсэн билээ. 1930-аад онуудад халуун цөмийн синтезийн онол нь оддын эрчим хүчний эх сурвалжийг шинэчилсэн ба 1940-өөд оны радиоизотопын арга нь дэлхийн насыг гурван тэрбум гаруй жил хэмээн тодорхойлов. Өдгөө Кельвины онолыг ус төрөгчийн цөмийн шаталт үүсэхийн өмнөх анхдагч халаалт хэмээн тайлбарлаж байгаа.
Парадигмаг хямд “зарна”
Шинэ санааг гаргагчид өөрсдийн санааг зүтгүүлэх шалтгаанаа гол төлөв шинжлэх ухааны “хямрал”, “парадигмагийн солигдол” болон хэзээ хэзээгүй үүсэх гэж буй шинжлэх ухааны хувьсгал ирж явна гэдгээр тайлбарлана. Эдгээр бүх нэр томъёог Томас Куны “Шинжлэх ухааны хувьсгалуудын бүтэц” нэртэй номноос авлаа. “Парадигма гэдгийн би ойлгохдоо: тодорхой хугацаанд бүгдэд хүлээн зөвшөөрөгдөөд шинжлэх ухааны нийгэмлэгт тэдний асуудлыг шийдэх загвар нь болж байсан шинжлэх ухааны бүх ойлголт юм” хэмээн Кун номынхоо оршилд бичсэн байна. Энэ нь Лакатосын судалгааны хөтөлбөрийн тэмцэлтэй төстэй мэт. Хоёр үзэл баримтлалын ялгаа нь явцуу хүрээгээр өнгөрөх байсан боловч Куны онолыг оросууд үйл ажиллагааныхаа удирдлага болгон хүлээн авсан юм. Кун өнгөрсөн зууны эхэн үеийн физикийн хямралын сэтгэгдэл дор “ердийн шинжлэх ухаанд тайван үе нь “хуучин парадигмаг” солин “шинэ парадигма” гарч ирдэгээс гэсэн дүгнэлт хийжээ. Харин хаанаас тэр шинэ парадигма гардагийг Кун хэлээгүй юм. Тэгээд ч ихэнх уншигчид нэгэн тусгай суутны уран бүтээлийн бадрал гэж түүнийг ойлгов. Парадигма нь суурь шинжлэх ухаантай төдийлөн холбоогүй харин эрдэмтэд ба инженерүүдэд том өдөөлт болсон билээ. Амжилттай парадигмаг бодоод олчих, чи шинэ Коперник, Ньютон болчих нь шоглоом биш!? Үр дүнд нь “шинэ парадигмагийн” бүхэл бүтэн зах зээл төрсөн билээ. Зарим зохиогчид нь дээгүүр баалж, Вернадскийн ноосфера, Пригожины синергетик, Мандельботын фракталууд, Людовик фон Берталанфиогийн системийн ерөнхий онолыг бариад авцгаалаа. Ерөнхий үзэл баримтлалын бааз дээр судалгааны хөтөлбөрийг босгох нь төдийлөн амжилттай биш. Учир нь тэдэнд урьдчилсан дүгнэлт гаргах боломж бараг байхгүй бөгөөд тэднээс батлагдахаар хувилбар гардаггүй байна. Нөгөө нэг хэсэг нь шинжлэх ухаанд шашин-ид шидийн төсөөлөлийг нэгтгэхийг оролдсон нь бас амжилтгүй болов. Тэр төсөөлөлийн санаанаас татгалзсанаар шинжлэх ухаан өнөөгийнхөө үр дүнтэй, найдвартай байдлыг олсон билээ. Эдгээр оролдлогуудын бүтэлгүйтэл нь шинжлэх ухааны хувьсгал ба парадигмагийн солигдол гэх үзэл санаа нь шинжлэх ухааны өнгөрсөн хөгжлийн дүн шинжилгээнд л хэрэгтэй гэдгийг ойлгоогүйгээс хамааралтай. 
Ингээд бид шинжлэх ухааны “тулга, тогооны” талаар бид бага ч гэсэн мэдэж авсан учир түүнд нийгэмээс онцгой итгэл үзүүлдэг нь зөв үү гэсэн асуудалдаа орьё. Бидний мэдэж байгаагаар манай дэлхий ертөнц ээдрээтэй бүтсэн бөгөөд бид түүнийг эртнээс судалж буй. Тиймээс  асуудалд тууштай хандан хураагдсан асар их туршлагад тулгуурласан хүн л  ямар нэгэн шинэ зүйлийг мэдэж авч чадна. Хүн төрлөхтөн хамтын  танин мэдэх идэвхээ өөрийн аргачиллаа үргэлж төгсжүүлж байгаа эрдэмтэн мэргэдийн бүлэгт  өгөхөөс өөр аргагүй болсон гэж үүнийг нэг талаар хэлж болно. Сүүлийн зуун жилд ийм аргаар олж авсан бидний мэдлэг  амьдралыг маань сайжруулсан юм. Хүний нас хоёр дахин урт боллоо. Зөвхөн үүнийг авахад л бид шинжлэх ухаанд итгэх ёстой гэсэн хангалттай шалтаг болно. Гэхдээ шинжлэх ухааны хил хязгаар хаана байгааг  мэдэх, өгч чадахгүй зүйлийг түүнээс хүлээх хэрэггүй гэдгээ сайн ойлгож байх ёстой. Мөн шинжлэх ухааны сайн нэрийг ашиглан ашиг хонжоо хөөгчдийг бид ялган таньж байх нь чухал.
ХХ зууны шинжлэх ухааны эсэргүү хувьсгал
Олон зуун жилийн турш өөрөөсөө хол хүмүүсийн итгэлийг татаж байсан шинжлэх ухаан яагаад богинохон хугацаанд итгэл алдав? Олон нийтийн тэр сөрөг санааг гүн ухаан ба түүх тайлбарлана. Шинжлэх ухааны онолууд нь үнэн гэдгийн баталгаа биш. Үнэн гэх ойлголт нь өөрөө онолоос цэвэрлэгдэх “ээдрээтэй монстр”. Туршилтын баримт нь жинхэнэ мэдлэг бөгөөд онолын үнэн чанар нь аль болох их баримтыг гарган хэмнэлттэйгээр тайлбарлахад оршино. Эрдэмтэдэд гүн ухаантнуудын зөвлөгөө тааламжтай биш учир тэд өнгөрсөн зууны дундуур шинжлэх ухаан гэж ямар байх вэ? Түүний зэрэглэлийг юугаар тогтоох вэ гэсэн маргаанаас бүхий л аргаар зайлш хийж байлаа. Эдгээр маргаан алга болоод Лакатом, Кун нарын оронд шинэ үеийн судлаачид гарч ирсэн билээ. Лабораторийн ханан дотор “туршилтын баримтыг” хайн олохоосоо өмнө тэдгийг “үйлдэх” болов. Олон газарт нэг утга санаа нь янз бүрийн өнгө аястай болсон юм. Шинжлэх ухааны  хамт олонд ч хандах нь хаа газрын уугуул иргэдийг сонирхолтой адил болсон байлаа. Чөлөөт зах зээлийн хүмүүст ч шинжлэх ухааны гүн ухаантнуудын  яриа ойлгомжгүй болов. Шинжлэх ухаан үзэл бодлын утгаараа хүнд тус болохоос илүүтэй түүний дагаварууд нь тааламжтай ашиг тус авчирч байна. “XVII зууны шинжлэх ухааны хувьсгалаас” огт эсрэгээр байдал эргэсэн нь нийгмийн хувьсгалын дагуу олон нийтийнхээ санаа бодолд нөлөөлж байв. Эрдэмтэдийн бүтээсэн төхөөрөмжүүд л гэхээс биш шинжлэх ухаанд итгэх итгэл үгүй болоод ирсэн байна. Шинжлэх ухааны үр ашиг нь үнэнийг мэдэхэд биш ахуйн тааламжийг бүрдүүлэхэд чиглэгдэж буй. Гэхдээ хүн үнэн мөнийг амлаж буй газраас нь л хайдаг билээ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/