Оросын шинжлэх ухааны академийн, квантын генетикийн институт, орчин үеийн хүн төрөлхтөний генийн түвшний өөрчлөлтүүдийн талаар судалгаа явуулжээ. Үүнд олон асуудлуудыг хамруулан явуулсан бөгөөд тусгайлан зохион бүтээсэн багажийн дэлгэц дээр, цахилгаан соронзон үелзэлийн хэлбэлзлийн тусламжтай, хүний хэлж ярьж буй үгс хүний молекулын бүтэц шинж чанарт нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Үхэл гэдэг эцэслэл мөн үү?
Үхэл бол эцэслэл биш. Үхэл хэзээ ч эцэслэл болохгүй. Үхэл гэдэг зам юм. Амьдрал гэдэг аянчин юм. Сүнс гэдэг хөтөч юм. Тамирдаж аянчин ядрахын цагт, тайлж алжаалаа хулжаатугай хэмээн хөтчийн зарлиг болсноор тамирдсан аянчин удаан эсвэл түр саатан алжаалаа тайлах ажээ. Тэндээс чанагш их аян үргэлжлэн хөврөх жамтай.
Шинжлэх ухаанд бид хар багаасаа итгээд эхэлчихсэн юм. Заримдаа ямар нэгэн ойлголтоор муу мөртлөө “эрдэмтэд батлахдаа…” эсвэл “шинжлэх ухааны үндэслэлтэйгээр…” гэх мэтийн үг сонсоход л бидний эргэлзээ арилдаг билээ. Итгэл бол олон хүний ашиглахаар хүсэх үнэтэй нөөц. Эргэлзээ төрүүлмээр янз бүрийн номлолууд “шинжлэх ухааны” төрхөөр олон түмнийг өөрсдийн зөв гэдэгт итгүүлэхийг эрмэлзэх аж. Үр дүнд нь шинжлэх ухаан гэх ойлголт угаагдан сэтгэлийн гүнд яагаад бид түүнд итгэх ёстой вэ гэсэн асуудал үүсээд эхэлдэг. Яг энэ үеэр л хэний ч хүлээн зөвшөөрөөгүй “суутнууд” огт хол “хажуугийн” гэх албан ёсны шинжлэх ухааны талаар яриад эхлэнэ. Эрдэмтэд нь хүртэл “хаана үнэн, хаана худал” гэдгийг ялгахад бэрх болдог. Ингээд л яагаад шинжлэх ухаан манай нийгэмд давуу эрх эдлэнэ вэ гэсэн гол асуудал гараад ирнэ дээ. Ер нь бид жинхэнэ шинжлэх ухааныг хуурамчаас нь ялгаж чадаж байна уу? Гэрэл зургийг LEEMAGE/FOTOLINK
Мэдээ хадгалах
Амьдралыг тааж мэдэхийн аргагүй байдаг. Тиймдээ ч төсөөлөөгүй байхад бүхий л зүйл өөрчлөгдөж, асуудлууд ар араасаа урган гарах нь бий. Хэдий тийм ч хэрвээ таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, ажил үйлс тань бүтэхээ болин, үхэл хагацал үзэж эхэлбэл энэ нь хараалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Тэгвэл хамтдаа хараал нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе.
Тэртээ XVI зуунаас хойш Ватиканы нууц агуулахуудад эртний пайзнууд хадгалагдаж байгаа билээ. Тэдгээр дээр Буян болон Нүгэлийн сүүлчийн тулааны түүх сийлэгдсэн аж. Тэрхүү сэтгэл сэрдхийлгэм үйл явдлууд манай ертөнцийн төгсгөлийг тавьж, түүнд Чөтгөр шулам ноёрхох эхлэлийг тавих ёстой байсан юм. Тэрхүү пайз, хавтангууд дээр сийлбэрлэсэн муу ёрт зөгнөлүүдийн талаар хожим хойно 2001 онд олонд дэлгэхээр шийдвэрлэжээ. Энэ үед ертөнцийн төгсгөл ирэхгүй гэдэг нь тодорхой болсон билээ. Гэвч дараа нь Ромын Хамба лам II Иоанн Павел ямар нэг шалтгаанаар үүнийг хийхийг хориглосон бөгөөд дөнгөж одоо л шинэ Хамба ламтны үед үүнийг зөвшөөрсөн байна.
Мэдээ хадгалах
Хараал гэдэг хэзээд үйлийн үртэй зүйл билээ. Түүнийг яаж ч зогсоож болохгүй гэдэг. Учир нь хэн нэгэн хүний гай зовлон, сэмэрсэн сэтгэл шингэсэн тэдгээр эд зүйлс хүрсэн эзэддээ аймшигтай их гай барцдыг авчирч, улмаар амь насыг нь аван оддог байжээ. Ингээд түүхнээ цусаар бичигдэн үлдсэн тайлбарлахын аргагүй хараал шингэсэн эд зүйлсийг танилцуулъя.
1. Мөсөн хүн
1991 онд Альпийн нурууны орчмоос ойролцоогоор 5000 гаруй жилийн настай занданшсан хүний цогцсыг судлаачид олсон байна. Гэвч түүнийг олсон 7 судлаач бүгд харамсалтайгаар амь насаа алджээ. Тэдний нэг нь ч жамаараа бус бүгд цаг бусаар дараалан нас барсан гэдэг. Тэд авто машины ослоор, хаднаас унаж, нурангид дарагдан, цусны эмгэгээс гэх мэт бүгд өөр өөр шалтгаанаар нас барцгаасан байна. Яагаад тэдэнд ийм зүйл тохиолдсонд бүгд гайхшаа баран, үхлийн шалтгааныг нь тэрхүү жигтэй цогцосны хараал хэмээн тайлбарлажээ.
2. Уйлж буй хүүгийн зураг
Энэхүү зургийг 1980-аад оны үед алдаршаад байсан Испанийн зураач Бруно Амадио (Bruna Amadio) хэмээх зураач зуржээ. Таныг харахад энгийн нэгэн өхөөрдөм хүү ихэд гомдоллон уйлах тус зургийг зураач нэгэн хүүгийн бодит төрхөөр хуулбарлан зурсан гэдэг. Зурган дээрх хүү Мадридад эцэг эхийнхээ хамтаар амьдардаг байсан ч, тэдний гэр түймэрт автахад хачирхалтай тохиолоор хүү ганцаараа амьд үлджээ. Улмаар зураач залуу хүүг өрөвдөн өргөж авсан байна. Хүүг ирсний дараахан зураачийн гэрт түймэр гарч, түүний урлан үнс нурам болтлоо шатжээ.
Үүнд бухимдсан зураач залуу хүүг буруутган зэмлэхэд, түүнд нь ихэд гомдон уйлсан аж. Ийнхүү зураач залуу хүүгийн уйлж буй төрхийг зуржээ. Тэр явдлаас хойш удалгүй хүү ор сураггүй алга болсон бөгөөд түүнийг дахиж хэн ч хараагүй юм. Хүмүүс түүнийг авто машины осолд орсон хэмээн жиг жуг ярилцаж байсан боловч энэ нь өнөөг хүртэл нууц хэвээр үлдсэн юм. Хачирхалтай нь түүнээс хойш хүүгийн зургийг гэртээ өлгөсөн айл бүрт гал гарч, үнс нурам болтлоо шатдаг байхад зөвхөн хүүгийн зураг л шаталгүй хэвээр үлддэг байна.
3. Итгэлийн алмаз
Энэхүү алмаз нь дэлхий даяар хараалтай гэдгээрээ алдартай юм. Учир нь тус чулуу нь 1600-аад оны үед сүмийн шүтээн дээр гэрэлтэж байсан бөгөөд 17-р зуунд түүнийг хэсэг хүмүүс хулгайлжээ. Улмаар сүмийн тахилчид тэрхүү чулууг хараасан хэмээн хүмүүс боддог байна. Тус алмааз нь очсон эзэн бүртээ аймшигтай их гай барцдыг дуудаж, амь насыг нь аван оддог байжээ. Энэ мэтээр маш олон хүний гар дамжсан энэхүү эрдэнийг хүнд өмчлүүлэхгүйн тулд маш өндрөөр үнэлсан гэдэг. Одоогийн байдлаар тус алмаз АНУ-д хадгалагдаж байгаа юм.
4. "Кох и Нор" алмааз
Энэхүү алмааз нь итгэлийн алмаазтай төстэй боловч, зөвхөн эрчүүдэд аюул занал учруулдаг байна. Эсрэгээрээ бүсгүйчүүдийг амжилт, хөрөнгө чинээнд хүргэдэг энэ алмазны учрыг хүмүүс өдгөө ч гайхсаар байгаа юм. Магадгүй энэхүү алмазын анхны эзэн, хэн нэгэнд хорсохдоо ийнхүү түүнд хараал шингээсэн ч юм бил үү?
5. Супермений хараал
Та гайхаж байж магадгүй. Таны үзэх дуртай “Super man” киног анхлан зохиогчид өөрсдийн баатрыг хараасан хэмээн хүмүүс ярилцдаг. Учир нь түүний дүрийг бүтээсэн жүжигчид ямар нэгэн байдлаар бэртэх, амиа хорлох, саажилттай болох гэх мэт хэлэхийн аргагүй аймшигтай зүйлүүдтэй учирдаг ажээ. Супермэны анхны дүрийг бүтээсэн Жерри Сигел, Жо Шустер нар ажлын хөлсөндөө ямар ч мөнгө авалгүй, "Dc Comics" компанид залилуулсан уурандаа энэ дүрийг хараасан гэж ярьцгаадаг.
6. Бамбиногийн хараал
Бамбино (Bambino)-ийн хараал нь дэлхийд хамгийн алдартай спортын хараал юм. “The Boston Red Sox” хэмээх мэргэжлийн бейсбол багийн тамирчин Babe Ruth “New York Yankees” багт орсноос хойш ийнхүү азгүйдэлд унасан ажээ. Түүнээс хойш "Yankees" багийнхан дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд ялалт байгуулж, харин “Red Sox” ялагдсаар байжээ. Гэвч 2004 онд сар хиртэх үеэр Red Sox-ийнхонд ялалт эргэн иржээ. Тэд үүнээс хойш тэмцээн бүртээ ялалт байгуулж, “Yankees”-ийг бут ниргэсэн юм.
7. “Клуб 27” хараал
"Клуб 27"-ийн хараал гэдэг нь алдар нэртэй бүлэг хөгжимчдөд хамаарах хараал юм. Тэдний алдрын оргил үедээ буюу 27 насандаа харамсалтайгаар таалал төгсөөд байсанд хүмүүс ихэд гайхаж байсан юм. 27 насандаа харамсалтайгаар таалал төгссөн оддыг дурдвал алдарт Нирвана хамтлагийн дуучин Курт Кобейн (Kurt Cobain) 1994 онд амиа хорлосон. Хөгжимчин Жими Хендрикс (Jimi Hendrix) 1970 онд бөөлжсөндөө хахаж үхсэн байдаг. Дуучин Жим Моррисон (Jim Morrison) 1971 онд зүрхний шигдээс өвчнөөр нас барсан гээд тэдний үхлийн хэн ч тайлбарлаж чаддаггүй. Тэд бүгд 25 насандаа нэрд гарч, 27 насандаа харамсалтайгаар таалал төгссөн юм.
8. Хараалтай утасны дугаар
0888-888-888 хэмээх утасны дугаар нь яг л аймшгийн кинон дээр гардгийн адилаар хараал шингэсэн ажээ. Учир нь 2000 оноос өмнө энэхүү дугаарыг ашиглаж байсан хүмүүс бүгд нас барцгаасан юм. Тэдгээр хүмүүс ихэвчлэн хорт хавдар, хар тамхи, бусдад хорлогдсон гэх шалтгаануудаар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэхүү дугаар нь Болгар улсын харьяалалд байдаг бөгөөд түүнээс хойш дугаарыг устгалд оруулсан гэнэ. Үүний цаана ямар нэгэн аймшигтай зүйл нуугдаж байгаа ч юм бил үү?
9. Ирландын хараалтай цайз
Ирландын Бларнигийн цайзын чулуунаас хэсгийг авч хулгайлсан хүмүүс хэзээд азгүй зүйлстэй учирч, түүнийгээ буцаан авчирахаас нааш тэрхүү хараал зогсдоггүй ажээ. Энэ нь тэрхүү цайзыг бусдын нөлөөнд автуулахгүй гэсэндээ юм. Харин эсрэгээрээ тэрхүү цайзын чулууг үнсэж, хүслээ шивнэх юм бол тухайн хүнд их аз ирж, хүсэл нь биелдэг байна. Үнэхээр хачирхалтай байгаа биз.
10. Текумсегийн хараал
Энэхүү хараалыг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. 1840-1960 оныг хүртэлх 0-ээр төгссөн онуудад ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс учир битүүлгээр нас бараад байсанд энэхүү хараалыг “Ерөнхийлөгчдийн хараал”, “0 цифрээр төгссөн оны хараал” гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг. Тус хараалыг ерөнхийлөгч Уильям Харрисон (William Harrison)-оос эхэлсэн хэмээн үздэг. Учир нь тэрээр Америкийн уугуул иргэдийг залилж, тэдний газар нутгийг булааснаас “омгийн ахлагч” түүнийг харааж, Харрисоноос хойш 7 үеийн ерөнхийлөгчдийг түүнтэй ижил нас барна хэмээн хараасан байдаг ажээ.
Уулын өвгөн гэж олноо алдаршсан Даваажий хэмээх анчныг Хөвсгөлийнхөн бараг мэддэг юм билээ. 44 хар тэнгэр шүтдэг энэ хүн настай хүнд баймгүй авиртай, хатуу ширүүн нэгэн явжээ. Хэвтээгийн жалга гэдэг газраас нэг чоно босгоод бууджээ. Гэтэл нөгөө чоноо нь хэд харайгаад хунгар цасанд унажээ. Очтол чоно эргүүлж тойруулж үзээд сум хаагуур, яаж туусаныг нь эрээд олсонгүй. Гэхдээ хашир анчин, хөндий цээжээр сум гараад уушиг хаваад одсоныг мэджээ. Ийм чоно үхэх нь бүү хэл эргэж ноцдогийг мэдэх тул Даваажий гуай ганзага сураа гарган мөнөөх чоноо хоньчлон хүлжээ. Удалгүй, чоно ч бүрэн сэргээд архирч давшлаад сүйд болов.
Энэ талаар өөрийнх нь амнаас сонссон тул уншигчдад хүргэхэд цэрвэх зүйл үгүй санагдана. “Өдрийн сонин”- д ажиллаж байхад буюу 1998 оны намар Хөвсгөл аймгаар хөндлөн гулд явах сонирхолтой аялал тохиож билээ.
Тэр үеийн Сүхбаатар эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Ёндонцоо нэгэн өдөр намайг утсаар дуудав. Яваад очвол “Манай эмнэлэг Хөвсгөлийн Цагаан- Үүр сумтай хамтран ажиллах гэрээтэй юм. Бид 14 хоногийн хугацаатай нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийнэ.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
| ||||
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.