Уншиж байна...

Аргентин улс дахь намган дундаас энэхүү тааварлахын аргагүй объектыг анх Google Maps-аар илрүүлж, газар нутгаа буруу тооцоолж төлөвлөсөн барилгын суурь л гэж бодсон байна. Гэтэл тийм биш, цаанаасаа ийм нуур байдаг болох нь тогтоогджээ.
Асар том хөвдөг арал нуурын бараг 4/5 хэсгийг эзэлдэг. Энэ нуур нь ер бусын тэгшхэн эрэгтэй, гортиг татсан мэт дув дугуй хэлбэртэй. Арал нь ч мөн нуур шигээ дув дугуй хэлбэртэйгээс гадна дотроо байнга хөдөлж, нуурын усыг хавирган сар мэт харагдуулдаг. Энэ нуурыг Америкийн гидравлик судлаач Ричард Петрони олж нээжээ. Тэрбээр Сержио Неспилерм, Пабло Мартинес нарын мэргэжил нэгтнүүдтэйгээ холбогдож, тэд ч энэ нуурыг сонирхон нууцлаг газрыг илрүүлэхээр аялалдаа гарцгаасан байна.

Бөө, удган Монголд тоогоо алдсан шиг буг чөтгөр бас тоогоо алдах бололтой. Буггүй газар халхын хавтгайд буюу энэ 1,5 сая хавтгай дөрвөлжин километрт лав үгүй болох нь ээ. Уг нь ч тийм их гайхаад байх сэдэв биш л дээ. Улс, үндэстэн болгон өөрийн буг чөтгөртэй байдаг нь ч дэлхий нийтийн үзэгдэл ажгуу. Энэ удаа Улсын отгон Ерөнхийлөгч, Олимпийн отгон аварга гэдэг шиг Монголын отгон чөтгөрийн тухай бичих сонин гэхээсээ илүү хачин тавилан надад оногдов бололтой.

 XX зуун аугаа их, басхүү харгис хэрцгий туршилтын зуун байлаа. Дэлхий ертөнц эсрэг тэсрэг хоёр туйлд хуваагдан бие биенээсээ айж эмээхийн, хэн хэнийгээ хардаж сэрдэхийн аюулд автсан зуун байлаа. Нийт хүн төрөлхтөний тал нь коммунизмын туршилтад өртөж, атомын бөмбөгийг бодитоор нь хэрэглэж, гэмгүй хүмүүсийг улс төрийн үзэл бодол, яс үндэс, гарал угсаа, шашин шүтлэгийнх нь төлөө яргалсан зуун байлаа. Гэхдээ бүх чиглэлээр өрнөсөн хүйтэн дайны хамгийн том аймшиг нь олон нийтийн сэтгэцэд хийсэн туршилтууд гэж би боддог.

Оросын Шинжлэх Ухааны Акедемийн Квантын Генетикийн Институт соронзон үелзлэлээр тусгай судалгаа явуулж хүний ярьж хэлж буй хараалын муу үгс өөрийнх нь ДНХ -ийн молекулийн бүтэцэд болон генийн мэдээлэлд шууд нөлөлөл үзүүлдэг гэж үзжээ. Үүгээр хүний байнга хэлдэг гэгээлэг ба хорон муухай үгс хүний хромосомын бүтцийг эрчимтэй өөрчилж чаддагийг баталгаажуулжээ.
 

Ямар нэг хар хүч, илбэ жатга, хараал хорлолд итгэх манайхны итгэл зүгээр л гэв гэнэт бий болсон гэж бодно уу? Өчигдөр л ид шидийг доог тохуу болгож байсан атал өнөөдөр хүндтэй хүмүүс хүртэл хөршийндөө асуудал үүсгэхийн тулд хөшгөндөө зүү хэрхэн хатгах талаар зөвлөж байна. Бүх сонинд тэнэмэл эхнэр нөхрийгбуцааж ирүүлэх, нийлүүлэх, салгах тухай зарлал буцалж байна. Итгүүлэггүйгээр сайн дураараа хэзээ ч хийдэггүй зүйлийг нь өөр бусдад хийлгэх аргад таныг түргэн сургах дамжаанууд нээгдэж байна. Хүний нөөцийн хэлтсүүдэд хүний хатуу тууштай байдлын хязгаарыг тогтоохын тулд ухаан алдтал нь байцаадаг ярилцлагын шинэ аргазүй бий боллоо. Хамтран ажиллах хүмүүсийг итгүүлэн амархан автдаг шинжээр нь сонгодог боллоо.
          Биднийг цөөнх (удирдагч) ба олонх (удирдуулагч)-той шинэ нийгэмд амархан хөтлөн орууллаа. Улс орныг ийм ирээдүй рүү чулуудахын тулд тусгай албад тухайн үедээ нөр их ажил хийсэн.

тосгоны эмнэлэгт гучин тав орчим насны, ажилчны хувцас бүхий эрэгтэйг авчрав. Хаврын тариалалтын өмнө тосгоноо тойрон үзэж явсан нутгийн агрономич эмэгтэй өвчтөнийг авчирчээ. Замаас холгүй толгойгоо гараараа атган базсан хүн газар суухыг тэр харжээ. Түүний бие нь муудаж хэмээн санасан агрономич дөхөж очоод:
-Та яав? гэж асуужээ.
Үл таних хүн зөвхөн толгой сэгсэрлээ.
-Зүрх чинь өвдөө юү гэж эмэгтэй асуув.
Эрэгтэй түүн рүү арга тасарсан мэт ширтсэнээ гэнэт уйллаа.
-Би хаана байна? Би хэн бэ гэж тэр эцэст нь нэг юм дуугарав.

Дэлхийн хамгийн олон хүнтэй, өргөн уудам газар нутагтай гэгддэг Ази тив нь гайхуулан, бишрэх зүйлс бишгүй билээ. Үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёл иргэншил гээд л дэлхий дахиныг ангайлгаж орхидог. Гэтэл тэдэнд ч бас чандлан нууцалдаг зүйлс гэж байдаг юм. Хэдий бид өөрсдөө Азиуд ч гэсэн анзаарч мэдээгүй маш олон хачирхалтай, жигтэй нууцууд бидний чихний хажуугаар өнгөрчээ. Ингээд та бүхэндээ дэлхийг цочирдуулсан Азиудын аймшигтай басхүү хачирхалтай уламжлалуудыг танилцуулъя.

Америкийн Виржини мужийн оршин суугч Лукас гэдэг дөрвөн настай хүүгийн ээж 30 жилийн тэртээ өөд болсон тэнгисийн явган цэргийн сүнс ямар нэгэн байдлаар түүний хүүтэй харьцаад байгаа хэмээн ярив. Эндрю хүү 1983 онд Бейрут хотод бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан түрүүч Уэлл Льюисын амьдралын тухай ярьж, дурсамжуудыг нь сэргээдэг аж. Нэгэн нартай сайхан өдөр түүний хүү дөрвөн настай хүүхдийн ярьж чадахааргүй зүйлийг ярьж эхэлсэн гэнэ.
Эндрю хүү өмнө нь Жоржи мужийн Самтер хотын төв гудамжинд 860 дугаартай байшинд амьдарч байсан хэмээн хэлжээ. Улмаар хүү нь өөр янз бүрийн зүйлийг “дурсаж” эхэлсэн байна. Сэтгүүлчид хэрэгт дурлан архивын бичиг баримтуудад судалгаа хийж, тэнгисийн явган цэрэг Уэлл Льюисын талаар олж мэдэхийг хичээсэн аж. Тэгтэл хүүгийн ярьсан олон зүйл үнэхээр тэр талийгаач цэргийн амьдралд байсан зүйлтэй тохирч байсан гэнэ. 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?