Уншиж байна...

Бидний дархан дахь дараагийн зураг авалт Монгол бөөгийн тэргүүн удган О.Туулын онгодын өргөөнд өрнөсөн билээ. Тусгай газар авч онгодын өргөөгөө барьж, улмаар өргөтгөн баяжуулах санаа илт тодорно.
Монгол бөөгийн төв байгууллага болох МБНЭ-ийн анхлан байгуулахаас зүтгэж явсан удган О.Туул юм. Мөнх тэнгэрийн бөө мөргөлийн төлөө амьдралынхаа чамгүй хэсгийг зориулсан нэгэн билээ. Тэр бол ниймийн зүтгэлтэн. Улаачийн хүнд албаны зэрэгцээ нийгтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож олон зуун эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн төлөө зүтгэл гаргасан байдаг.


МБНЭ байгуулагдаад хийгдсэн 2013.05.25-26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их тахилгынНарны тахилгад, 2013.6.21-22-ны өдрийн Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад, 2014.05.15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад, 2014.06.22-ны өдрийн Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д, 2014.07.3-4-ний өдрийн Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад, 2014.09.22-ны өдрийн Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд, 2015.05.25-.05.26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад, 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд, 2015.05.20-ны өдрийн “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд, 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад, 2016.08.10 өдрийн Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад, 2017.06.03-ны өдрийн “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад, 2017.06.15-ны өдрийн Төрийн “Хар сүлд”-ний тахилгад, 2017.06.22-ны өдрийн Нарны залбиралд тус тус оролцсон. Мөнх тэнгэрийн төлөө зориулсан хөдөлмөрийг нь үнэлж, “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар шагнасан байдаг.
Эндээс харахад монгол бөөгийн төлөө хийгдсэн олон арга хэмжээнд маш идэвхитэй оролцож байсан нь харагдана. Тэр яах аргагүй мөнх тэнгэрийн төлөө зүтгэлтэн, нэгэн үед монголын бөөгийн байгууллагыг удирдах хэмжээнд бэлтгэгтэж байсан удган нарын нэг мөн юм.
Тэр оролцсон салбар бүртээ манлайлж явахыг эрмэлздэг. МБНЭ нь түүнд багадах шалтгаан болсон. Тиймээс тэр олон улс, ниймийг өргөн хамарсан Дэлхийн хэмжээний тэнгэр шүтлэгийн холбоог байгуулж, тэмцэж амьдрахаар зориглон тэмүүлсэн. Одоо тэр байгуулагын удирдагч нарын нэг болжээ.

 

Бусад мэдээ

Feb 14, 2024 382

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 195

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/