Уншиж байна...

Овоотын хийд нь Ранданпунцаглин сүм, Хуучин Сайнноён аймгийн Ёстбэйс Балдан засгийн хошуу одоогийн Гурвантэс сумын нутагт Сухайтын задгай усны Овоот хэмээх газарт энэ хийд оршиж байжээ.

 

Зүүн талд нь Сухайтын запгай ус,баруун талд нь Сугант,Зүүн хойно нь Эрдэнэ уулын Салхитын рашаан тус тус байх ба ойролцоо 20-30 км-т Цагаан суваргын хурал, Ганзагатын хурал байжээ. Энэхүү говь нутагт буддагийн хийд сүүлийн 300 жилд дангаар оршин үйл ажиллагаа явуулж иржээ.
Овоотын хийд нь Ядам, Чойр, Сахиусын, Дуйнхорын гэсэн 4 дугантай,суваргатай байжээ.Дуган суваргыг дан хөх өнгийн тоосгоор барьсан байв. Гол шүтээн нь Майдар,Янсан ядам сахиустай 300 орчим лам хурдаг, нийт 500 орчим ламамьдарч байжээ. Олон гэгээнтэн, нэртэй лам нар,мяндагтнууд амьдардаг байжээ.
Анзаарвал ар монголын баттай суурьшсан газартаа Майдар бурханыг залж босгодог дүр зураг тодорно. Цам гарч Майдар эргэлэг, Хайлан хурж сор залдаг,нүгнээ сахих,ганжуур эргэх зэрэг шашин номын эан үйлийг тогтоосон хугацаандаа зохих журмын дагуу явуулдаг хийд байжээ .Энд зөвхөн домын дамжаа барих ба мөн ном судар хэвлэх бархантай байв.
1936 оны дундуур хүрээ хийд хаагдаж эхлэх үеэр гэр дуган барьж нүүдэллэн Ханын ар Хүрэн толгойтод очиж суурьшин хоёр сар болоод бүр мөсөн таржээ. Энэ үеэр лам нарыг нь ихэнхийг баривчлахад зарим лам нар нь урагшаа зугтаж хил давсан байна. Тус хийд анх үүсгэн байгуулагдсан тухай Улсын Үндэсний төв архивын гар бичмэлийн фондод “..“Ранданпунцаглин” сүмийг Чин улсын Тэнгэрийн Тэтгэсэний хориннаймдугаар /1763/ онд засаг Түвдэннамжилын үед Овоот хэмээх газар байгуулж Дүйнхор, Хайлан, Санжидмолом зэрэг дацан хурал тогтоож хуруулан сургууль үйлдүүлсээр одоо мөн Овоотын газар хэвээр нутаглан суужээ...”гэсэн баримт хадгалагдан үлджээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх”/УБ,2004./ 2.Гурвантэс сумын иргэн өндөр настан Гонгоржавын Галсандаштай хийсэн ярилцлагаас./2007.06.04./
Урдуураа гүвээтэй ,хойшоогоо тал болж ирээд уул хад залгадаг. Зүүн Сухант,Баруун Сухант гээд уул,Зүүн хадаг Хулстай,Билүүтэй гээд задгай ус.Ховд нарийн Сухайт гэдэг дэрстэй задгай гол саарь.Түнхийн рашаан Салхитын Эрдэнэ уул зэрэг уул ус тахилгат газар энд олон байна.
Энд одоо хийдийн зарим нэг дугана сүм бараг бүтнээрээ үлдсэн гэхэд болохоор байна. Сэргээн засах боломжтой туурь байна. Ихэнхи сүм дуганыг нь нурааж өөр барилга байгууламж барихад ашигласан байна. Галдан гуайн хэлснээр энд байгаа бүтэн дугана бол Ядамын дугана гэнэ.
Энэ ялдамд өгүүлэхэд миний бие өмнөговийн лам нарыг цуглуулан хэлмэгдүүлж, хядаж устгасан Даланзадгад хотыг тойрон байх гурван газрыг ахмад хүмүүсээр заалган очиж байсан билээ.

20221005_175034
20221005_175034
20221005_175043
20221005_175043
20221005_175120
20221005_175120
20221005_175124
20221005_175124
20221005_175529
20221005_175529
20221005_175537
20221005_175537
20221005_175546
20221005_175546
zxc1327
zxc1327
Previous Next Play Pause
20221005_175034 20221005_175043 20221005_175120 20221005_175124 20221005_175529 20221005_175537 20221005_175546 zxc1327

Бусад мэдээ

Mar 30, 2024 110

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/