Уншиж байна...

Монгол улсын гадаад, дотоод байдал гучаад оны эхээр хурцадсаны улмаас төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд хилийн харуулын цагдааг татан буулгаж, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болж хилийн отряд, комендатуруудыг байгуулж эхэлжээ. Ийнхүү 1933 оны нэгдүгээр сард БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөт хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн юм.

 

1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын зүсрэх сум, тэсрэх бөмбөгний өөдөөс Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол, ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан.
Хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид амь үрэгдэн хойч үедээ мөнхөд дурсагдах эх орончид болон үлдсэн билээ.
Өмнөд хязгаарыг хамгаалах үүрэг бүхий Овоотын отряд хэд хэдэн газар нүүдлэн суурьшсаар Овоотод нүүдлэн иржээ. Тэрхүү Овоотын отрядад аав минь эх орны дайны жилүүдэд цэргийн албаа хаасан нэгэн билээ.
Тэдний үеийнхэн ахмадын баяраар аавынд цуглана. Ганц шил юм дундаа тавьчихна. Ээжээр хоол хийлгэж аваад өрөөний хаалгаа чанд хаагаад алба хаасан он жилүүд, цуг алба хааж байсан үеээ дурсана. Тэр үеийн хууль хатуу, “амьтай” нь тооцдог байсан болохоор ингэж чандлан ярилцдаг байв. Хил хамгаалах байгуулагад ахмадын зөвлөл байлаа ч, тэд офицер биш учраас бүртгэлд нь орохгүй.
Нас нь 100-д төхөх тусам хамт алба хааж явсан дайчин нөхдийн тоо цөөрсөөр байдаг байв. Хилд алба хааж явсан тэднийг хэнч мэдэхгүй, тиймээс тоох хүнгүй. Зөвхөн өөрсдөө гэрч нь байв. Тэрүүхэндээ тэр хэд баяраа тэмдэглэнэ. Томоохон ойн баяр боллоо ч цэрэг эрсийг хэн тоох билээ. Алба юм хойно хилийн байгуулагаас төрсөн баатрууд, алдартангууд уригдаж оролцох нь зүйн хэрэг.
Тэд эрх ашиг нь хөндөгдсөн үедээ хөдөлгөөнд орно. 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын үеэр төр засгаас гаргасан шийдвэрүүдийг чихээ тавьж, горьдлогын нүдээр харна. Тэдэнд юу тусах вэ дэ, хоосон үлдэнэ. Шагнаж гэнэ, байр өгч байгаа гэсэн чимээг сонсож, хөгшчүүд сэтгэл нь хөдөлж, ийш тийш очиж уулзана.
Тэр үед өмнөд хийлийн 1000 км хилийг хамгаалах үүргийг Овоотын отряд хариуцаж байжээ. Зуны тэсэхэд бэрх аагим халуун, хаврын хавирга нэвт сүлбэх шуурга, нүд билчихад хүрэмгүй уудам говийг туулан хилчдийн баатарлаг хөдөлмөр тасралтгүй өнөөг хүрч ирсэн.
Отрядын зэвсгийн мастераар аав минь томилогдож алба хаасан 7 жилдээ энэ л мянган км хилийн дагуу байрлах заставуудаар олонтой явсан байдаг. Эр хүн болсон хойно дотроо их зүйл бодож явдаг байж. Байр өгч байна гэж дуулаад аав минь надаас тодруулж асууж билээ. Надад байр олдох болов уу гэж. Зөвхөн тулалдаан болж байгаа газрууд хамаарна гэдгийг тайлбарлаж өгсөн билээ.
Аливаа улсын нууц цаг хугацаатай байдаг юм билээ. Хилийн холбоотой энгийн зүйлсийг ил болгох хэрэгтэй. Хилийн алба хааж байсан бүхэл бүтэн нэг үе “ам”-аа барьсаар амьдрал нь дуусч тэнгэрийн орныг зорилоо.
Хилйин отрядууд тэр үеийн мөрдөж байсан журмын дагуу хил хамгаалахын зэрэгцээ зэргэлдээ харийн нутагт тагнуул, хайгуулийн ажиллагаа явуулж байсан юм билээ. Газар орныг сайн мэддэгийн хувьд тусгай бүлгүүдтэй хамтарч харийн нутгийн гүнд очиж, баруун бүсийн зүг, Байтаг богдын чиглэлд хийгдэх цэргийн хөдөлгөөн, цагийн байдлыг тагнадаг байсан байдаг.
Тэгээд олон зүйлийг дотроо тээсээр Овоотын отрядын туурин дээр ирсэн билээ. Овоотын хийдийн туурь дээр очиход Овоотын хийдийн гол дугана хоёр давхар барилга байдаг. Эргэн тойрон зарим хийдийн барилгыг ашигласан, хожим шинээр босгосон барилгын туурь цөөнгүй байдаг. Нилээд байшин, буурь нурсаар мэдэгдэхгүй болжээ.
Ай тэр нэгэн цагт эх орныхоо төлөө хөлсөө дусааж, амиа зориулж явсан цэрэг эрсийн алдар үр хүүхэд нь мартагдашгүй билээ.
Олон цэргийн бужигнаж байсан, амь амьдралаа зориулж, эх орныхоо төлөө тэмцэж явсан энэ газарт Монгол ёсоор өргөл өргөж цэрэг эрсээ дурслаа. Олон зүйл бодогдож, олон зүйлд эмзэглэн догдлов. Жил бүр тодорхой өдөр, энэ орчинд алба хааж байсан цэрэг хүмүүсдээ хүндэтгэл үзүүлж өргөл өргөж сурах хэрэгтэй. Хэлэхэд манжийн даалгавраар монголд “цөмөрсөн” ламын ёсоор хийж болохгүй, Хүннү, Сүннү, эзэн Чингис хааны үеийн цэрэг эрсийн өргөлөөр өргөж байгаарай. Ёслол нь хүртэл сүртэй, хойч үедээ үлдэцтэй, сургамжтай шүү.

1
1
20221005_173401
20221005_173401
20221005_173405
20221005_173405
20221005_173412
20221005_173412
20221005_174117
20221005_174117
20221005_174120
20221005_174120
20221005_174230
20221005_174230
20221005_174434
20221005_174434
20221005_174741
20221005_174741
zxc1328
zxc1328
Previous Next Play Pause
1 20221005_173401 20221005_173405 20221005_173412 20221005_174117 20221005_174120 20221005_174230 20221005_174434 20221005_174741 zxc1328

Бусад мэдээ

Mar 30, 2024 109

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/