Уншиж байна...

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тосон Бумбын нурууны салбар уул Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүрт Ингэн Хөөвөрийн хоолой руу хандсан 10 гаруй км урт үргэлжилсэн 100-200 метр гүнзгий жалгатай мөргөцөг юм. Хэрмэн цав нь нар салхи, усны элэгдлийн үйл ажиллагааны улмаас үүсч бий болжээ.


Хэрмэн цав нь Ингэн хөөвөрийн хоолойн үзэсгэлэнт баянбүрдүүдийн нэг бөгөөд Монголын говийн нэгэн гайхамшигт тогтоц учир үзэх хүсэлтэй жуулчдын тоо жил ирэх тутам өсч байна. Хэрмэн цав дунд байх баянбүрдэд хулан, чоно зэрэг амьтдын мөр элбэг таарч байлаа. Заг, хайлаас, тоорой ургахаас гадна, говийн унаган мөлхөгчид болох замба гүрвэл, нохой гүрвэл элбэг тохиолдоно.
Хэрмэн Цав бол Монголын говьд амьдарч динозаврын өлгий нутгуудын нэг юм. Анх 1969 онд академич Р.Барсболд, Л.П.Татаринов, А.Розанов нарын удирдлагаар Монгол-Зөвлөлтийн палеонтологийн хамтарсан экспедици Ингэн хөөврийн хоолой орчимд судалгаа хийж Хэрмийн цав, Хайчин уул зэрэг шинэ олдворт газрууд нээн олж динозавр, хөхтөн, шавьж, шувуу, яст мэлхий, матар, нуур усны амьтад болон ургамлын олон шинэ олдворуудыг олжээ. Түүнээс хойш Монголын шинжлэх ухааны академи болон гадаадын палеонтлогийн судалгааны экспедицүүдийн хамтарсан судалгааны ажил жил бүр хийгдэж байна. Энэхүү олдворууд нь Москва, Варшав, Улаанбаатар, Даланзадгадын музейд өнө эртний аварга денозавр болон сүндэрлэж чимэг болж байна.
Хэрмэн цав нь Даланзадгад хотоос 450 км, Хонгорын элснээс 250 км зайтай, замдаа Зулганай, Нарандаац, Гурван тэс, Хайчин уул зэрэг сонин сайхан газруудыг үзэх боломжтой. Хэрмэн цавруу хүрэхэд их хэцүү, огт усгүй, хүн амьдардаггүй, үлэг гүрвэлийн олдвороор баялаг газар юм. Хонхор маягийн газар бөгөөд орох “хаалга” хоёр байдаг гэгддэг, Төөрөх, магадлал өндөртэй, зундаа +60 хэм хүрдэг айхтар халуун газар тул “Үхлийн цав “ гэж ч бас нэрлэдэг.

20221007_072618
20221007_072618
20221007_083855
20221007_083855
zxc1345
zxc1345
20221006_160005
20221006_160005
20221006_160148
20221006_160148
20221006_161243
20221006_161243
20221006_164345
20221006_164345
20221006_182115
20221006_182115
Previous Next Play Pause
20221007_072618 20221007_083855 zxc1345 20221006_160005 20221006_160148 20221006_161243 20221006_164345 20221006_182115

Бусад мэдээ

Mar 30, 2024 110

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/