6.Чингисийн цогцолборыг үзэв.
Өглөө хооллоод бид Чингис хааны жуулчны цогцолборыг үзэхээр буцаж явлаа. Уг нь орчуулагч залуу зөрүүдлээгүй бол ингэж цаг алдалгүй өчигдөр Чингис хааны жуулчны цогцолборыг үзээд бас Шинэ Ордос хотыг ч бүрэн үзэх боломж байсан билээ. Чингис хааны жуулчны цогцолборыг үзсэн манайхан бидний дотор өмнө энэ музейг үзсэн хүн байсан тулдаа үзэх ёстой гол зүйлээ үзэлгүй буцах байсан байна “аюулаас” мултарсан билээ.
7.Элсэн манханыг юу болгосон бэ
Чингис хааны жуулчны цогцолборыг үзсэний дараа элсэн манханд байгуулсан жуулчны баазад очсон юм. Орчуулагч залуу бидэнд энэ бааз урьдчилан захиалга өгөөгүй бол үйлчилдэггүй хэмээн хэлээд зураг авахуулаад 30 минут болоод хөдөлнө гээд эхнэр хүүхдээ дагуулаад бууж одов. Бид ч дурсгалын зураг даруулаад хөдөлнө хэмээн автобусандаа орчуулагчаа хүлээн 3 цаг болов. Энэ хооронд бид жуулчны баазыг бүрэн үзээд цугларчих хугацаа байлаа. Ажилдаа сэтгэлгүй, хүйтэн ханддаг, мэдлэггүй бөгөөд эхэмсэг зантай орчуулагч залуугийн хандлагаас бид үзэх зүйлээ үзэлгүй ийнхүү түүнийг хүлээн цаг алдав.
8. Хүндэтгэлийн хүлээн авалт
Гэхдээ хятад орны хөгжил дэвшил, хүмүүсийн соёл, эх оронч сэтгэлгээ манайханы сэтгэлийг хөдөлгөж, нэг хүний хариуцлагагүй байдлыг нөхөж чадсан билээ. Хөх хотын төв хэсэгт байрласан зочид буудал бидний сэтгэлд бүрэн нийцсэн билээ. Орой нь Хөх хотын “Шинэ өвөрмонгол буудал”-д хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн билээ.
9. Хөх хотын төв музейг үзлээ
Бид нэг хэсэг нь эмнэлэгт эрүүл мэндээ үзүүлж, нөгөө хэсэг нь Хөх хотын шинэхэн байгуулагдсан төв музейг үзэж сонирхов.
ӨМӨЗО-ын хөгжил цэцэглэлт, соёл урлаг, эмнэлэг худалдаа үйлчилгээний байдалтай бага ч гэсэн танилцсандаа бид сэтгэл өндөр байлаа.
Хөх хотоос Эрээн хотыг зорин автобус хөдлөв. Дөрөв дөрвөөрөө хэсэг болон ая дуугаа өргөн холын замд өрсөлдөн дуулцгаав. Биднийг аян замын явцад шинэхэн сайн үйлчилгээтэй зочид буудлаар үйлчилсэн юм. Энэ бүхэнд бид баярлаж явав. Өвөрмонголын уудам тал, уулархаг хэсэг бүхий л газарт хөгжил дэвшлийн өнөөгийн нүүг царай тод харагдаж байлаа.
Бид аян замын холд бие биетэйгээ танилцаж, дотно сайхан сэтгэлээр харилцаж амьдралдаа мардагдашгүй нэгэн үйл явдалд биеэрээ оролцсон билээ. Монголчууд бид хөгжлийнхөө тухай эргэцүүлэн бодох, юу хийх ёстой, юуны төлөө ажиллах ёстойг энэхүү аялал бидэнд ухааруулсан билээ. Алс холын аян зам бидэнд өгөх ёстой өгөөжөө өгсөн, тэр нь хөгжил дэвшлийнхээ төлөө урагш тэмүүлэх, ажиллах, тодорхой үр дүнд хүрэх ёстойг бидэнд сургамжилсанд байлаа.
Дараа жил дахин уулзана. Тэгэхдээ залуучуудаар эгнээгээ тэлсэн баг Чингис хааны жуулчны цогцолборыг үзэхээр дахин ирэх болно.