Энэ удаа Эрээн хотоос машинаар Хөх нуурыг зорин хөдөллөө. Аян зам холыг туулах ч дандаа хурдны замаар явах учир биед амар байв. Машин дотроо котпьютерт тэмдэглэл хийгээд явахад ямар ч саадгүй ажээ.

Бид замдаа ӨМӨЗО-ны Хөх, Бугат, Баян гол хотоор дайрч өнгөрөв. Бугат хот бол Орос Хятадын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон аж үйлдвэрийн хот юм.
Авто хурдны зам Шар мөрнийг эмжиж үргэлжлэнэ. Энэ урт зам хятадын бүтээн байгуулалтын толь болон харагдана. ӨМӨЗО-ны Нинься-хуэнски автономны районоор дайран өнгөрөв. Замын хоёр талаар шинээр байгуулсан хот, тосгод тасралтгүй үргэлжлэнэ.
Шар мөрөн дээгүүр гарч Ланжоу хотод ирлээ. Хятадад хүн амын тоогоор дээгүүр ордог Ланжоу хот зарим онцлог зүйлээр бусдаас тодорно. Ганьсу мужийн ойролцоох Вэй Ли цогцолбор дурсгалаас МТӨ VII зуунд холбогдох хүрэл морь гарчээ. Энэ нь тус Ланжоу хотын бэлгэдэл болсон байна. Мөн бунхны малтлагын зураг, олдвор, зохион байгуулалтын тухай үзмэрт тавьсан нь сонирхол ихэд татаж байлаа. Учир нь гэвэл Булган аймгийн Баяннуур сумын “Шороон бумбагар” ын бунхантай тун төстэй харагдаж байлаа. Ялгаатай нь Монголын нутаг дэвсгэр дээрээс олдсон оршуулгын байгууламжийн ханан дээр зураг зурсан байдаг бол уг Ланжоу-гийн байгууламж дутуу шатсан тоосгоор нягт нямбай өрж үүдэвчийг хийсэн байна.
Ланжау хотоос хөдлөөд Монголын түүхтэй салшүй холбоотой Хөх нуурын ойролцоо оршин монголчуудын Богд болон лам нарын өвөл өнжин Төвөдийг зорьдог хийдээр очсон билээ. Тэрхүү хийдээр аялахад нэг өдрийг зориулав. Шинээр байгуулсан номын сан бусдаас тодхон харагдана. Залуу лам нар энд тэнд алгаа ташин ном хаялцах ажээ. Бидэнд монголын богдын амьдарч байсан дуганыг танилцуулав.
Хийд үзэж явахад монголоор цэвэр ярьдаг ламтай таарсан бөгөөд надруу нэг л таагүй харцаар ширтэж, хэг ёг гэсэн маягаар асуултад хариулна. Тэгээд дараа нь хаанахын монгол вэ гэж орчуулагчаас асуув. Тэр энэ бол Тангад хүмүүс гэв. Тиймээ өнөө ч гэсэн тангадууд монголчуудад таагүй ханддаг эртний өв хүрч ирсэнийг ойлгов.
Энэ хийдэд монгол лам нар сурч байсан боловч 2-3 жил болоод нутгаа буцсан тухай танилцуулна билээ. Хөх Нуурт буй алдартай газар гэвээс Бурхан шашны 6 том хийдийн нэг Күмбум болно. Буман бурханы орон хэмээгдэх утгатай, шарын шашныг үүсгэн байгуулагч Богд Зонхивын өлгий нутаг билээ. Хөх Нуурын баруун хэсгийг Хайсэ ("нуурын баруун") гэх агаад үүгээр Цайдамын Монголчуус нутагладаг ба Ажиа гэгээний өлгий нутаг болно. Ажиа гэгээн нь Богд Зонхивын аавынх нь 21 дүгээр дүр, "ажиа" нь төвдөөр аав гэсэн утгатай үг билээ. Нуурын өмнөд ("Хэнанг") хэсэгт амьдрах Монголчуус нь төвдүүдэд хэт ойрхон байснаар тэдэнд уусаж бараг төвдөөр ярьдаг болжээ. Харин тэгэхэд Цайдамын Монголчуус нь төрөлх Монгол хэлээрээ ярьж "Цайдамын сонин", "Цэцэгт Цайдам" сэтгүүлүүд одоогоор гаргасаар байна.
2. Цэнхэртэн долгиотох Хөх нуур минь.
Монгол мөргөлчид, жинчид Хөхнуурын алдарт Гүнбэн хийдээс гарч Зуу xүрэх замыг “Зандан Зуугийн зам” хэмээн нэрлэж байсан нь бадарчингийн домогт тодoрхой үлджээ. Энэ зам бол ариун Зуугийн зам гэсэн утгатай, Төвөдийн нийслэл Лхаст хүрдэг тогтсон зам байж. Лхас хот Хөхнуураас баруун урд алс хол оршиx боловч аянчид, мөргөлчид Баян Хараатын нурууг шууд давч чадахгүй учир эхлээд Гүнбэнээс баруунтaaг чиглэж Боохойн гол, Туулайн гол, Цайдамын голыг гатлаад Бурхан Буудай уулаар их нуруудыг эхлэн давдаг байжээ.
Төвөдийн өндөрлөгт гарахдаа Бурхан Буудай уулыг давах л хамгийн бэрх байсан гэгддэг юм. Буудай гэдэг баруун монгол хэлээр тогоо гэсэн үг болохоор “Бурханы тогоо уул” гэсэн утгатай ажээ. Энэ уулыг бүтэн өдөр явган мацаж оройд нь гарч хоноод маргааш нь бэл рүүгээ буудаг заншилтай байсaн байна.
Тэндээс цааш Хөх нуурыг зорьлоо. Яагаад ч юм газрын байдал монголын Увс нууртай тун төстэй ажээ. Монголын нэг эгэлхэн талаар давхиж яваа мэт сэтгэгдэл төрнө. Бид шууд явсаар нэгэн жижиг шарын шашины сүмэнд ирж, нэг ламыг суулгаад Хөх нуурын эрэг дээр очлоо.
Хятадаар “Хөх нуур” гэж бичсэн пайзны дэргэд дурсгалын зураг даруулав. Тэндээс хөдөлж, нуурын эрэгт байрлах жижигхэн тосгонд ирлээ. Тэнд нутгийн олон цугларч ар монголоос ирсэн зочныг харахыг хүснэ. Гэвч хамгаалалт гаргаж тэднийг бидэнд ойртуулсангүй. Харин төлөөлөгч нар ирж уулзав. Тэд надад дурсгалын зүйл гардуулсан нь бурхан байв. Түүнийг сэтгэл гарган бүтээж, төвөдөд аваачиж амилуулсан гэж тайлбарлав. Хөх нуурын Дээд монголчуудын төлөөлөл надад ном ёсоор амилуулсан Ногоон дарь эх гардуулж өгч билээ. Сэтгэл огшоосон тэр үйл явдал насны туршид үл мартагдана. Түүнийг алсын замд монгол нутагт хүргэхээр нандигнан зохих зан үйлээр босоо байрлалаар хайрцаглан бэлджээ. Тэрхүү бурхан дээд монголчуудын нандин дурсгал манай гэрт хүндтэй байранд залагдан буй.
Хөх нуур бол хятадын шинжлэх ухаан, батлан хамгаалах салбарт өөрийн гэсэн түүхэн мөрөө үлдээсэн онцлог нутаг юм. Тэр нуурын эрэг дээр хөл тавин зогсном.
Дээд монголчууд нь баруун хойд Хятадын Цинхай буюу монголоор Хөх нуур мужид төвөд, хятад болон хасаг, хуй, салар лалын шашинтнуудын дунд аж төрдөг монголчууд юм. Хөх нуурын монголчууд нь Хошууд, Цорос, Торгууд, Хойд, Халх зэрэг олон аймгийн хүмүүсээс бүрддэг. Гэвч хүн амын ихэнхийг нь ойрадууд бүрдүүлж байсан учир “Хөх нуурын Өөлд” гэж нэрлэх нь бий. Цинхай мужид Баянхар уул, Голмуд хот (олон тооны гол мөрөн гэсэн утгатай), Цайдам гэх мэт монгол нэртэй газар усны нэр олон бий.

3. Дээд монголчуудын түүх
Хөх нуурын газар нь монголчуудтай эртнээс холбоотой. Эрт цагт тэнд монгол угсааны Тогоон (Тугухунь)-ы улс оршин тогтнож байв. XIII зууны эхээр Өгэдэй хааны хүү Годангийн эзэмшилд багтах болжээ.
Хошуудын хант улс нь анх (1642-1716) 1642 онд хошуудын Гүш ханы Төвөдийн өндөрлөгт байгуулсан улс юм. Хошуудын улс байгуулагдсан нь шарын шашин Төвөд орныг эрхшээх эхлэл болсон. Хошуудын хант улсаас өмнө Хүннү Цинхай мужийн зүүн хэсгийг дараа нь Сяньбийн угсааны Тугухунь улс Хөх нуурыг хэдэн 100 жил захирч байсан бөгөөд Тугухуний хил уртаашаа 1500 км, хойноос урагш 1000 км үргэлжилж байжээ. Тугухунь улсын сяньбичууд яваандаа монгор гэж нэрлэгдэх болсон бөгөөд Их Монгол Улс унасны дараа ноёд нь хятадын Мин улсад дагаар оржээ. Хэсигийн уйгурууд 11-р зууны дунд үед Тангудын хаант улсын захиргаанд орж яваандаа Хөх нуур, Ганьсу орчмын бусад үндэстэнтэй холилдон шар югур үндэстнийг бүрэлдүүлсэн байна.
1509 онд Өмнөд Монголын нэгэн ноён өөрийн цэргийг авч Хөх нуур луу довтлон орж суурьшсан нь Их Монгол Улсаас хойш монголчууд Хөх нуур орчмыг захирах болсон анхны тохиолдол болжээ. 1566 оны Сэцэн гүний, 1573 онд Түмэдийн Алтан ханы цэргүүд нэмэгдэн ирж монголчуудын нөлөө Хөх нуур орчим улам бэхэжсэн байна. 1633 онд Хошуудын Гүш ханы цэрэг тэнд очсоноор Хошуудын улсын үндэсийг тавьжээ. 1636 онд Гүүш хан Камыг, 1642 онд Төвдийн төв хэсгийг эзэлсэнээр Хошуудын нөлөө Төвдөд бүрэн тогтсон байна.
1637 онд Халхын Цогт тайж Хөхнуурт хяналтаа тогтоогоод Төвд рүү довтлох үед шарын шашны толгойлогч IV Банчинбогд болон V Далай лам Хошуудын удирдагч Төрбайхыг Төвдөд морилохыг урьсан. Улмаар тус ондоо Ойрaдын цэрэг ирж Цогт тайжын цэргийг бут цохин устгаснаар Төвдөд хяналтаа тогтоох эхлэлийг тавьсан. 1641 онд Төрбайх Түвдийн Замба хааныг товтолж 1642 онд Замба хаан ялагдаж алагдсан. Үүний дараагаар Төрбайх бүх Түвдийг эзэлж өөрөө Шигаце орчимыг хяналтдаа байлгаж, ууган хүү Даян ханаар Лхас орчмыг захируулжээ. Ийнхүү тэрээр Төвдийн хаан болсон ба шарын шашныг мандуулагч сахиус хэмээн алдаршжээ. Тэрээр найман хүүтэй байсан ба найман хүү нь бүгд Хөхнуурт үлдэж хаант улсаа хамгаалах хүнд үүрэг хүлээсэн учраас түүхэнд найман тайш хэмээх нэрээр үлджээ.
1630-аад оны сүүлчээр Хошуудын Гүүш хан Төрбайх хүн амынхаа ихэнхийг дагуулан Хөх нуурт очиж нутагласнаар “Хөх нуурын Өөлд”-ийн үндэс тавигджээ.
1670-аад оны эхээр Ойрадын Галдан эцэг нэгтэй ах Сэцэнийг хороосонд түүний дүү Зодов баатар, Бандари, Зоригт хошууч нар харьяат албатаа авч Алтайгаас Хөх нуурт зайлан суужээ.
Түүнчлэн XVII зууны сүүлчээр болсон дайн самууны үед Халхын Урианхай отгийн зарим ноёд албатаа дагуулан Хөх нуурт суужээ. Хожим тэдний зарим нь нутагтаа буцсан боловч, зарим нь Хөх нуурт үлджээ.
1698 онд Манжийн Энх амгалан хаан Хөх нуурын ноёд, тайж нарт Манжийн хэргэм зэрэг олгосон боловч, манж маягаар хошуу сум байгуулсангүй. Харин Манжийг эсэргүүцсэн Лувсанданзангийн бослого дарагдсаны дараа манж нар 1725 онд Хөх нуурт нийт 28 хошуу байгуулж, Сининд суух сайдад захируулжээ. Хожим 1738 онд Халхын 1 хошууг нэмж байгуулснаар Хөх нуурын монголчууд 29 засаг хошуутай болов.
Төрбайх хаан нь Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын 15 дүгээр үе болох агаад Тарвагатайн нуруугаар нутаглаж ирсэн баруун Монголчуусын хаан юм. Төрбайх хаан нь Хөх Нуурт харъяат ардуудаа аван нүүдэллэн ирсэн нь Манж хүчирхэгжиж баруун зүүн Монголын хооронд яс хаяж түүнээс үүдэж улс төрийн тэмцэл үүссэнээс залхан дайжсан гэж ойлговол үнэнд ойрхон буух мэт ажуу. Төрбайх хааны албат 100 мянга байсан гэж үздэг. Удалгүй Хөх Нуур нутагт Халхын Цогт тайж 200 мянган харъяат албатаа авч нутагласнаар тэр хоёрын хооронд зөрчил ихсэж, Цогт тайж ялагдан Хөх Нуурын Монгол, Тангадуудыг Төрбайх хаан захирах болжээ. Улмаар төвөдүүдийг нөлөөндөө оруулж Лхасааг захиран суух болсон тул Төвөдийн Далай лам түүнийг "гүүш хаан" гэж нэрийджээ.

Д.ЖАРГАЛСАЙХАН-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/