Эцэг өвгөдөөс заяасан энэ л төв нутагтаа төрт улсаа хөгжүүлж, түмэн олноо жаргуулж, ахуй амьдралаа эрхэлэн суугаа аз завшаант гурван зуун гучин гурван түмэн иргэдээ,
Цаг хугацааны эрхшээлд, цацсан шагай шиг алс хол газар амьдран суугаа, төрт улсынхаа даалгавраар тэндээ үлдсэн ард олны үр сад болох Хөх мөнх тэнгэр, Эзэн Чингис хааныхаа ариун сүнсэнд залбирч, идээнийхээ дээжийг өргөн суугаа Монгол туургатан болох хатан зоригт Халимагууд, хад мэт түшигт Тувачууд, буцалж амьдарсан Буриадууд, Дэлхийн хамгийн том эзэнт улсыг байгуулж, Хаант төрөө цэцэглүүлж, хүчирхэг гүрнээ байгуулцаж явсан Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Хянган, Хайлаар, Жинин, Зост, Цахар, Улаанцав, Урад, Баяннуур, Ордос, Алшаа, Хөх нуурын, ойрад дүрвэд, Урианхай, шинжаны нутаг дахь монгол гурван бүлэг монголчууд, түүний улаач нараа
Миний Монгол туургатан, Тэнгэр язгуурт Хөх толбот Ард түмэн минь ээ. Ирж буй туулай жилдээ элгэн саднаараа эрүүл энх Түмэн олноороо түвшин жаргалтай байж Тэнгэр язгуураа дээдэлж, төрийн хар, цагаан сүлдэндээ залбирч, тайван сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ГИШҮҮД НАР
МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН
МОНГОЛ БӨӨГИЙН ДАРХАН ЗАЙРАН П.БАТЖАРГАЛ
МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН Д.ОДОНХҮҮ
МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН Б.БАДАМСҮРЭН
ТӨЛӨӨЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАГЧ,
МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ДЭЭД УДГАН А.ОЮУНТУУЛ
ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАГЧ, МОНГОЛ БӨӨГИЙН УДГАН Т.АНХМАА