ОХУ-ын Улаан-Үд хотод Монголын Улсаас ирсэн нэгэн арга хэмжээ болж байв. Энэ арга хэмжээнд оролцож буй хүмүүс нь “содон” байлаа. Юугаараа “содон” гэвэл бүгд бөө, бүгд ард түмний баатар буюу ард түмний гавьяат, бүгд бөө судлалын доктор ба профессорууд байлаа. Их урт гуншинг дуудахад сүрдмээр бас гайхмаар, бас бахархамаар харагдана. Өмссөн монгол хувцас нь хэний ч нүдийг хужирлана. Үс гэзэгээ элдэв содон хэлбэрээр сүлжин зассан. Арван хуруундаа зузаан, өргөн гэгчийн алтан бөгжийг хэлбэр ялгаруулан хийж, хүзүүнээсээ алт мөнгөн толийг хэд хэдээр нь зүүж, залсан. Алхаа гишгээ нь ихэд ямбалаг, ялгуун. Зүүсэн тэмдэг нь энгэр зүүрэн тийм хэсэг бөө нар индэрт залагдана.


Орос оронд бол шинжлэх ухааны эрдмийн зэрэг хамгаална гэдэг бол нэгэн сэдэвт бүтээлд ихэнх насаа зориулан байж хүртдэг докторын цол, олон арван жил дээд сургуульд хичээл заан байж авдаг профессорын цолыг ихэд дээдлэн хүндэлнэ.
Харин манайд сүүлийн 20 жилд дэлхийд тоо толгойгоор толгой цохих олон доктор, профессорууд төрөн гарав. Ийм олон доктор, профессортойг гадаадыхан дуулбал биднийг ёстой биширч гүйцнэ. Гадаадад бол доктор нь эрдэмтэй, мэдлэг чадвартай чухам мундаг хүн. Тэдний төсөөлдөг шиг тийм олон хүмүүс монголд байгаа нь нөгөө талдаа шинжлэх ухааны салбараас төрсөн олон доктор, профессоруудыг үнэгүйтүүлж орхив.
Түүнийг дагаад жинхэнэ шинжлэх ухааны доктор, профессоруудыг бодвол сүнс, “даллагны уут”, бөөгийн докторууд нь хэл яриа, олныг татах чадвараар хэд дэхин илүү байдаг.
Монгол Улс ялих шалихгүй докторуудын орон болсонг тодруулахад нэг их цаг орохгүй. Шинжлэх ухааны Академи хэмээх үүнийг хариуцсан байгууллага ажилаа хийдэггүйтээ шууд холбоотой. Улс төрд хүчээ үзэх гэсэн нэгэн нь ихэд мундаг хүн болох гэсэн, аль болох олон түмнийг өөртөө татах гэсэн сүнс, “даллагны уут”, бөөгийн докторууд нийлээд бүртгэл муутай Шинжлэх ухааны байгуулагуудаараа “тоглоом, шоглоом” хийсээр өнөөдрийг хүрч ирсэн. Докторын зэрэгтэй сүнс, “даллагны уут”, бөөгийн докторуудаар улс орноо залаад явж байгаа болохоор “хөгжиж цэцэглэх” нягууртай болж байгаа юм.
Хамгийн хөгтэй нь өдгөө манайд яг хэчнээн доктор (Ph.D) төрөн гараад байгаа тухай тоймтой статистик мэдээлэл өгчих газар алга. Ямартай ч БСШУСЯ-наас авсан мэдээллээр 2017-2018 оны хичээлийн жилд 3616 хүн төрийн өмчийн сургуульд докторын зэрэг горилон суралцаж буй аж. Зөвхөн энэ хавар гэхэд 1637 доктор төгсөн гарч байгаа юм байна. Монголд өдгөө 40 шахам сургууль докторын сургалт явуулж байгаа аж. Үүнээс 18 нь хувийнх. Хувийн сургуулиудад 679 хүн докторантурт суралцаж буйн 144 нь 2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгч гэнэ. Үүн дээр улсын сургуульд шинээр элссэн 443 хүнийг нэмбэл дэд эрдэмтэн болохын төлөөх “донтолт” манайд хэр зэрэг газар авсныг харуулна.Өмнөх жил нь мөн л 680 орчим хүн докторантурт элссэн байгаа юм. Төрийн болон төрийн бус өмчийн их сургуулиуд жил бүрийн хавар 2000 шахам “эрдэмтэн” бэлтгэн гаргаж буй ч үнэндээ Монголын шинжлэх ухаан “ясны” эрдэмтдээр цангах болсныг энэ тоо харуулна.
Үүн дээр манай бөөгийн байгууллага, элдэв нэртэй хүмүүсээс олгодог доктор, профессорын цолыг нэмбэл төөрөхийн “манан”-д умбана. Олдохоороо өлдөнө гэдэг үг бий. Уг нь докторын зэрэг хамгаалж буй хүмүүс нь салбараа гүнзгий судалсан, эрдэм шинжилгээний ажил хийх эрх өвөртөлсөн мундгууд байх учиртай. Гэвч манай докторуудын олонх нь нэрэндээ хэтэрхий жулдсан хоосон толгойтой байгаад л асуудлын гол гогцоо оршино.
Дээрх доктор, профессоруудаас сүнс, “даллагны уут”, бөөгийн докторуудыг тодруулахын зорьсон юм. Өнөө цагт эрдмийн зэрэг худалдан авах нь дориун ашигтай бизнес болсныг хэн хүнгүй хэлдэг, 2-3 сая төгрөгөөр дэд эрдэмтний (Ph.D) үнэмлэх худалдаж авч болно.
Эрдэм шинжилгээний зэрэглэл олгох журмын дагуу хүрээлэнгийн дадлагажигч ажилтан, дэд ажилтан, ахлах, тэргүүлэх гэх мэт шат дамжлагаар зайлшгүй өгсөх учиртай судлаачид хүртэл цааш үргэлжлүүлэн шинжлэх ухааны доктор болж дэвшдэг журамтай, харин бөөд бол байдагүйг улаач нар бүгд мэднэ.
Нийгэмд чухал хүн болж харагдахад, өндөр сэнтийд морилох, олны танил эрхэм болж харагдах, бас амбийцтай хүмүүсийн хувьд докторын сэнтийд залрах нь их чухал бололтой.
Монголд бөөгийн докторуудын “бөөний үйлдвэрлэл” эрчимтэй хөгжихөд хувь нэмрээ оруулж байгаа нэг суваг бий. Тэр олгогчид доктор цол нь улс оронд хэрэгтэй ямар сэдвээр хэр зэрэг үр бүтээлтэй эрдмийн ажил хийсэн, докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөл гээч байгууллага огт хэрэгггүй. Хүний нүд булаам сайхан хавтас, эрээн цаас чухал байдаг. Өөрөөр хэлбэл үзүүлэх талаасаа илүү, хүнийг өөртөө татахад л анхаардаг. Бөөгөөр доктор бологсодын сэдвийн ажил гээчийг хэнч харж байгаагүй.
Монголын бөөгийн докторын шившигээ дэлгэх цаг ойртсоор байна. Түүнийг үйлдвэрлэгч нь улам бүр ил болж байгаа гэхэд болно. Монголд бөөгийн докторын орон зай хумигдаж байгаа болохоор тэр нь Өвөрмонголд “бизнис”-ээ цэцэгдүүдж байгаа юм. Тэр нь ч цаг хугацааны үнэнд гүйцэгдэх цаг нь ойртсоор байна.
Чин үнэнийг хэлэхэд, би өнөөдөр монгол бөө, соёлын өвийн судлалаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, ном хэвлүүлсэн судлаач Ш.Сүхбатаас өөр хүн байхгүй гэхэд болно. Судлаач Ш.Сүхбат өөрөө илүү чимэг нэрэнд дургүй, даруухан, шинжлэх ухаанч талын хүн. Гэтэл зарим нэг нь нэг л номыг дахин дахин хэвлүүлсээр ирсэн түүхтэй.
Доктор гэсэн сэтрийг нэрийнхээ өмнө зүүх гэсэн хийрхлийг хазаарлах, хүмүүсийн энэ их хөөрүү хүсэл зорилго дээр дөрөөлөн бизнес хийж буй хүмүүсийн шуналыг хязгаарлах бодит нөхцөл үүсээд байна.
Эцэст нь тэгээд баахан мөнгө төлж доктор болсон бөө нар эрдэм мэдлэгээ цэцэрлэгийн жаалуудад “гайхуулахаас” хэтрэхгүй дээрээ тулсан нь хайран.
Хадуурч давхиад буй “докторын үйлдвэрлэл”-г хязгаарлах цорын ганц зам бол түүнийг худалдан авахгүй байх, хүчээр өгсөн цолыг хэрэглэхгүй байхад болоо. Тэр бол тийм хэцүү зүйл биш юм.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

1
1
2
2
3
3
mmexport1533187605128
mmexport1533187605128
Previous Next Play Pause
1 2 3 mmexport1533187605128

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/