МБНЭ-ээс зохион байгуулдаг нэгдсэн их цугларалт, сургалт 2015 оны нэг дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд болж өнгөрлөө. МБНЭ-ээс зохион байгуулж байгаа “2015-МОНГОЛ БӨӨ-1” цугларалт, сургалтад 14 аймгийг төлөөлсөн 41 бөө нар, түшээ, шүтлэгтэн оролцож, 28 багш лекц уншсаныг өмнөх мэдээлэлд дурьдсан билээ.
“2015-МОНГОЛ БӨӨ-1” цугларалт, сургалтад “Монгол бөөгөөс бурханы шашины зээлж авсан зан заншилууд” сэдвээр Монголын бөөгийн байгууллагыг үүсгэн санаачлагч, судлаач Ш.Сүхбат, “Монгол бөөгийн дуудлага, тамлага” сэдвээр Монгол бөөгийн Их дархан зайран Д.Бямбадорж, “Монгол бөө, Зурхай”,” Хайрхад, савдаг, шивдэг, газар шинжих тухай” сэдвээр Монгол бөөгийнТэргүүн зайран Д.Дарьчулуун, “Мэргэ төлөг, энергийн тухай” сэдвээр Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал,
“Зад барих ёс, Залбиралт, зүглэл, зүгийн учир” сэдвээр Монгол бөөгийн Тэргүүн зайран И.Болдбаатар, “Бөө хүний мөрддөг хориглох зүйлүүд Монгол бөөгийн бөөлөлт” Монгол бөөгийн Тэргүүн Удган Я.Мөнгөнсувд, “Монгол бөөгийн түшээ, хэлмэрч, тулмаашийн тухай” сэдвээр Судлаач Т.Дагвадорж, “Дундад зуунаас нэн шинэ үеийн бөөгийн хөгжил”, “Монгол бөөгийн цолны тухай”, “2015 онл МБНЭ-ээс зохион байгуулах ажлын тухай”, “Монгол төрийн бодлого, түүнд Мөнх тэнгэрийн үзэл санааны гүйцэггэх түүхэн үүрэг” сэдвээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, “Буриад язгуурын бөөгийн тухай”, “Галын тахилга” гэсэн сэдвээр Монгол бөөгийн Буриадын Их зайран Г.Болд, “Монгол бөө-бариа засал, бясалгал” гэсэн сэдвээр Монгол бөөгийн Тэргүүн Удган О.Туул, “Хуур, манжигийн тухай” сэдвээр Монгол бөөгийн их Дархан Удган Д.Батчулуун, “Монгол гэрийн гайхамшиг, өргөөн дэх Онгодын байрлал” гэсэн сэдвээр Монгол бөөгийн удган Б.Байгальмаа, “Монгол бөөгийн ёс зүйг боловсруулан гаргах болсон түүхэн шалтгаан” сэдвээр Монгол бөөгийн их Зайран Д.Одонхүү, “Бөө болох шалтгаан улаачийн ёс зүй, Багш шавийн барилдлагын ёс зүй”, “Бөөгийн зан үйлийн ёс зүй, өргөл барьцын ёс зүй, Эгэл олон түмний баримтлах хүндэтгэлийн ёс зүй” сэдвээр сэдвээр Монгол бөөгийн Тэргүүн Зайран Н.Баярсайхан нар тус тус лекц уншиж, оролцогчдын асуултад хариуллаа.
Сургалт эхлэхтэй холбогдуулан эерэг болоод сөрөг хандлага гарч ирж байсан боловч сургалт дууссаны дараа мөнх тэнгэрийн улаач нар сургалтанд суусандаа их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.
Сүүлийн жилүүдэд шинэ бөө, тэнгэрийн улаач нар ихээр төрж байгаатай холбогдуулан тэнгэрийн үйлээ дутуу хийх, онгод тэнгэрүүдтэйгээ дутуу золгосон гээд сөрөг хандлага үүсгэж байгаа өнөө үед түүнд хариулт өгөхөд цагаа олсон сургалт болж чадлаа.
Хуяг, хувцас өмсөөд, хуур татаад эсвэл хэц барьж суугаад бөө болдоггүй. Гэртээ суугаад өвөө, эмээгээ буулгаад хүчтэй зайран, удган болдоггүй гэдэг томоохон ойлголтыг сургалтанд хамрагдсан улаач нар маань ойлгосонд МБНЭ-ээс сургалт зохион байгуулсан багш, баг хамт олон, сургалтанд хамрагдагсадын хувьд сэтгэл хангалуун байлаа.