Уншиж байна...

Төрийн хаантай, төрийн хуралдайтай Хамаг монгол улс байгуулагдсан нь цааш цаашдаа монголчууд бүгдээрээ нэгдэн нийлж хүчирхэг Монгол улс байгуулагдахын эхлэлийн суурь тавигдсан юм.

Хамаг монгол улсын төр ихээхэн бэхжсэн, тэрээр Төв Азийн түүхэнд нөлөөтэй, хүчирхэг цэргийн зохион байгуулалттай улс байсныг харуулж байна.

ca67c6cc83a4e891f09889c9cecd883e
ca67c6cc83a4e891f09889c9cecd883e
1
1
2
2
3
3
Previous Next Play Pause
ca67c6cc83a4e891f09889c9cecd883e 1 2 3


Тэмүжиний үед монголын түүхэнд анх удаа бүх монгол аймгийг нэгтгэсэн, монголын төв улс байгуулагджээ.1206 он болоход “Нууц товчоо”-ны өгүүлсэн ёсоор Эсгий туургатан цөм Чингис хааны мэдэлд захирагджээ.
Тэмүжиний Монгол угсаатныг нэгтгэх талаар явуулсан үйл ажилллагааг хоёр үе болгон хувааж болох бөгөөд эхэн үе бол түүний хэлсэнчлэн Бутарсан улсыг бөөгнүүлэх, хагацсан улсыг хамтатгах тэмцэл байжээ.Тэмүжин бүх монгол овогтныг нэгтгэх тэмцлийг 1185 оноос эхэлсэн ба 1189-1206 он хүртэл 20 шахам жилийн дотор шаргуу тэмцэл хийжээ. Тэмүжин 1185 оноос 1206 оны хооронд их бага 32 удаагийн дотоодын дайн тулалдааныг өрнүүлж ,монгол угсаатны нийт 81 том жижиг аймгийг нэгтгэжээ. ийнхүү 1205 оны эцэс 1206 оны эх хүрэхэд монгол угсаатны ихэнх аймаг Тэмүжиний мэдэлд орж ирж Их Монгол улс байгуулагдах нөхцөл нэгэнт бүрдсэн байжээ.
Чингис хаан мордохын өмнө гурван хоног уул усанд мөргөх, овоо тахих бөө бөөлүүлэх, өдөр судар үзүүлэх, хатад, үр ач нартаа захиас захих зэрэг ёслол гүйцэтгээд холын аян дайнд мөнх тэнгэрийн хүчинд итгэн морддог байжээ.
Бат хаан 20 орчим жил хаанчлахдаа Их Монгол улсын дотоод гадаад бодлогод их нөлөө үзүүлсэн төрийн томоохон зүтгэлтэн аж.Түүгээр ч барахгүй Бат монголчуудын нэрийг европ дахинаа гаргаж, орос улсыг нэгтгэсэн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.
Өгэдэй хаан суусан 13 жилд Их Монгол улс дэг журамтай, Хөгжилтэй, Хүчтэй нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд өргөжсөн байна.Энэ бол Өгэдэй хааны түүхэн гавьяа мөн. Өгэдэй хаан угаас уур уцааргүй, налгар тайван, алсын хараатай, илүү дутуу үггүй, бусдын үгийг тоож сонсоод эрэгцүүлэн боддог, эрдэмтэн хүнийг дээдэлдэг, түүх намтар их мэддэг, үлгэр сонсох дуртай, ядуу доодсыг өрөвдөн хайралдаг, хувийн аминцар үзэл байхгүй, юмны арга эвийг аятайхан олдог, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, улсыг удирдах их увидастай хүн байжээ. Энэ бол өнөөдөр бидэнд дутагдаад байгаа Монголын сонгодог удирдагчийн дүр төрх мөн билээ.
Өгэдэй хаан бол амьдралынхаа турш монгол түмний нэгдлийн төлөө, хаанчлалынхаа турш монголын эзэнт улсыг бататган бэхжүүлэх, Их Монгол улсын төр, аж ахуйг өөд татахын төлөө амь бие хайрлахгүй зүтгэсээр ийнхүү насан өөд болжээ.Түүхээс заяагдсан ийм л эзэн хаан буюу монгол төрийн тэргүүн байх учиртай ажгуу.
Монголын эзэнт улсыг байгуулсан Их хаадыш насан өөд болоход шарилыг нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гүйцэтгээд Ихсийн газарт ихэнийг оршуулдаг байсан. Хаад, язгууртны булшийг ихэд нууцлан “Хориг” хэмээх цээртэй газарт оршуулах ба тэдэнд зориулж тахилын тусгай онгон бүтээж, тайлгын ёслол гүйцэтгэдэг байжээ.
Одоо цаг. Их мөнгөний сургаар эрдэмтэд, эрх мэдэлтнүүд нийлж Хэнтий нуруун дахь ихсийн газрыг 2000 оны дунд үед ухаж төнхөж, сүйтгэсэн байна. Энэ бол монгол хувь заяанд ногдох хатуу гэм бөгөөд Мөнх тэнгэр тэдгээр хүмүүсийг уучлахгүй.
Их хаадын үед Мөнх тэнгэрийн сургааль, Бөө мөргөлийг гол шүтсэн хэвээр байжээ. 3 Рашид-ад-Дин II боть. 142-р тал
Шашны талаар Мөнх хааны явуулж байсан бодлого их л учиртай ажээ. Мөнх урьдах хаадын нэгэн адил бөө мөргөлийг шүтдэг байжээ. “Юан улсын судар”-т Мөнх хааны тухай өгүүлэхдээ: “Бөө удган ба бэлэгдэх, төлөгдөх ёсыг даанч итгэмүй”1 гэжээ. Тэр үеийн Хархорумд загалмайтны, лалын болон буддын шашны .нэлээд сүм хийд, олон лам байдаг байжээ.Тэд өөр өөрийн шашны нөлөөг ордонд нэвтрүүлэх гэж элдэвчлэн оролддог байжээ.Мөнх хаан тэдний аль нэгнийг алагчлахгүй, цөмийг нэгэн адил дэмжин, цөмд нь итгэн бишрэх дүр үзүүлдэг байжээ.2 Үүнтэй уялдуулж, Рубрукт Мөнхийн хэлсэн зарим зүйлийг ажиглахад сонин байна. Мөнх Рубрукийг гэж итгэдэг... гэвч бурхан, хүний гарыг янз бүрийн хуруутай болгон бүтээсний нэгэн адил хүмүүст бас янз бүрийн зам зааж өгжээ... Бурхан та нарт судар ном хайрласан, түүний нь та нар сахихгүй байна.Бидэнд оточ, төлөгч /бөө, удган Н.И/ оноож өгсөн бөгөөд бид, тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг”3 гэж байжээ.Ингэж шашны талаар хүлцэнгүй бодлого явуулсны гол шалтгаан нь эзлэгдсэн орны хүн ардын санал сэтгэлд хэт их сэв оруулалгүй, харин ч шүтлэг бишрэлийг нь ашиглаж, тэднийг номхон дөлгөөн байлгах гэсэн нарийн бодлого байжээ. 1“Юан улсын судар” 3-р бүлэг2 Плано Карпини...146-р тал. Төр шашины харицааны сонгодог жишээ энэ буй биз ээ.
Мөнх хаан нас барснаар 54 жилийн түүхтэй Их Монгол улс үгүй болж Юан гүрэн гэдэг нэртэй хятадаар төлөвлөсөн эзэнт гүрэн үүсчээ. Их Монгол улсын дөрвөн далай хааны гурав нь /Чингис, Өгэдэй, Мөнх/ гадаадад мөн ч их аян дайн хийж ертөнцийн хагасыг шахам эзэлсэн билээ.
Хубилай өөрийн биеийг зөвхөн монголын хаан төдийгүй мөн хятадын хаан ширээг зүй ёсоор залгамжлагч мөн гэж үзсэн байна.1 Хубилай хаан 1271 оны 1-р сараас “Их Монгол Улс”-ын нэрийг “Их Юан Улс” болгон өөрчлөв.Юан гүрэн байгуулагдсан нь монголын түүхийн хөгжлийн хувьд нэг ч их сайн үйлс болсонгүй. Нийслэл Хархорум нь эл хуль захын нэгэн хот болов. Их Монгол улсын хаад хүртэл хятадын хааны цол гуншин олов.Монголын түүх хятадын түүхийн хэсэг болон бичигдэв.
Юан гүрний хаад монголчуудыг хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж монгол, хятад хүмүүс ураг холбох, монгол хүн хятад хувцас өмсөх, хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байжээ.Улс төр, шашин, соёлын талаар монгол хаад иймэрхүү бодлого явуулж байсан нь цөөн тооны монголчуудыг хятадын соёлын нөлөөнд автагдуулахгүй, харин монгол хаад ноёдын ноёрхлыг үзэл суртлын аймагт аль болохоор бэхжүүлэхийг оролдсон хэрэг ажээ.
Аливаа дайн дажин хүн төрөлхтний амгалан байдлыг эвдэж, түүх соёлын үнэт зүйлийг устгадгийг хэн ч цагаатгах аргагүй юм.Гэвч тухайн цагийн түүхэн өвөрмөц нөхцөлд төрөл бүрийн улс түмний янз бүрийн иргэншлийн өргөн харилцаа холбоо дэлхий даяар дэлгэрч эд, оюуны үнэт зүйлс улс түмний дунд түгэн тархаж, ард түмнүүд ойртон нягтарч байсан үйл явц нь хүн төрөлхтний дэвшил хөгжилд нааштай нөлөө үзүүлсэн болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
1368 он гэхэд Юан гүрэн үндсэндээ мөхөж, хятадад монголын байлдан дагуулагчдын ноёрхол эцэс болсон байна. Хэрэв 1260 онд Умард хятадыг эзэлснээс тоолбол 108 жил, 1271 онд Юан гүрнийг байгуулснаас эхлэн авч үзвэл 97 жил, 1279 онд Өмнөд Сүн улсыг байлдан эзэлж бүх хятад орныг захирснаас эхэлбэл 89 жил монголчууд хятадын төрийн эрхийг барьж байсан түүхтэй бөгөөд энэ нь 1368 онд ийнхүү эцэс болжээ.
Юан гүрний эдийн засаг, соёлын нэгдмэл бат үндэс суурьгүй, олон улс орон, угсаатан ястныг зэвсгийн хүчээр нэгтгэн захирч байсан учир эцэстээ мөхөх нь зайлшгүй байжээ.
Монголын их эзэнт гүрний түүхийн судалгаанд маргаантай асуудал нэн олон байдаг.Түүгээр ч барахгүй буруу ташаа ойлголт ч бий. Хүн төрөлхтний түүхэнд таагдашгүй байгаа нэгэн асуудал бол монголчуудын түүхэн ялалт буюу эзэнт гүрнийг байгуулсан явдал юм. Тэр үед хагас сая гаруйхан хүн амтай, овог аймгаараа салангид, зэр зэвсгийн хангамж хүрэлцээгүй, цэргийн сургууль, бэлтгэл хангалтгүй байсан нүүдэлчин монголчууд дэлхий дахины тэн хагасаас илүүг цөөхөн жилийн дотор эзлэн авч урт удаан хугацаагаар ноёрхож байсны бодит учир шалтгааныг янз бүрээр тайлбарладаг бөгөөд бүрэн тайлж чадаагүй хэвээр байна. Үүнд Өмнөд Хятадад 30 сая хүн амтай Сүн улс оршиж байсан гэдэг.Сүн улс нь Шар мөрөн, Хөх мөрөн хоёрын хооронд урсах Хуашуй голын өмнө этгээдэд нутаглаж байжээ. Хойд Хятадад 60 сая орчим хүн амтай эрэлхэг дайчин Алтан улс оршиж түүний зэрэгцээ хүчирхэг, баян чинээлэг Тангуд, Уйгар улсууд оршиж байв. Өмнөд этгээдийн эдгээр улсууд нийлээд 100 гаруй сая хүн амтай байжээ.
Баруун зүгт Дундад Ази, Иранд баян тансаг хот цогцолсон 20 сая гаруй хүн амтай Хорезмын хант улс, Дорнод Европод Ижил мөрөн, Карпатын завсар газар найман сая, Гүржид таван сая, Сирид таван сая хүн оршин сууж байсан ажээ.
Гэтэл бидний өмнө өгүүлсэн цөөн хүнтэй Монголчууд нэгэн зэрэг гурван этгээдэд аян дайн хийсээр бүгдийг эрхшээлдээ оруулж дэлхийн их эзэнт гүрэн байгуулсныг монголчуудын гайхамшиг гэж үздэг байна.
Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн. Монгол нутгийн ширхэг чулуу, атга шорооболгон амьтай. Монголчуудынхаа энэхүү гайхамшигт мөн чанарыг хойч үед мэдрүүлэхийн тулд “Тэнгэрийн улаач” нар Та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнхтэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулах” шийдвэрийг гаргасан. Жил бүр түүндээ зөвхөн дэлхийд хаана ч байхгүй бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгааж байна. Энэ үйлээ 2014 оноосэхлэж Мөнхтэнгэрийн улаач нар манлайлан хийж эхэлсэн билээ. Манай тэнгэрийн улаач нар хэлсэнээ ажил хэрэг болгож эхэлсэн. Бид Япон Улсаас Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй цэл залуу насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч нарын оршуулгаас,Унгар Улсын Мухи тосгонд очиж Шайо голын хөвөөнд мажар, хорватын шигшмэл 65 мянган цэргийг хиар цохин устгасан, Монгол цэргийн дайтах хосгүй ур чадвар, сүр хүчийг үзүүлсэн тулалдаанд амь үрэгдсэн Монголын 1000 дайчдын оршуулгаас, БНАСАУ-д очиж Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн очиж, түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн Корё улсын хааны Монгол хатны бунханаас, ОХУ-ын Халимаг, Тува, Буриадын нутгаас болон Монгол Улсын дотроос Халх голын дайн, Байтаг богдын тулалдаан болсон нутаг зэрэг 20 гаруй газраас шүншиглэсэн шороог залах ажиллагаа хийгдээд байна. Бидний энэ санаачилгыг мянга мянган монголчууд орончид, түмэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборт Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсийн түүхт газрууд, Ази, Европын эзэнт гүрнүүд, Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатрууд, Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн элч нар, далайн шуурганд амь насаа алдсан олон мянган Монгол цэргийн булшнаас, Солонгосын арал дээр бүслэгдэж хүчтэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэргийн булш, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн бунхануудаас, Харийн гүрний эсрэг тэмцэж, түүнийхээ төлөө зоосны нүхээр махаа хэрчүүлэн амиа өгсөн, ухаан суугаагүй үр ачийнхаа цаазлуулсан толгойг харж амьдын зовлонг эдэлж байсан, харишгүй зоригоор түүхийг бүтээсэн өвөг дээдэс, Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдсан, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнхтэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нар, Вьетнамын нэгэн мөрнийг туулах үедээ олон зуугаараа амиаалдсан монгол цэргүүд зэрэг 500 орчим газруудаас шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж залж авчирах ажлуудыг үргэлжлүүлэн хийх болно. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд, дээдсээрээ, цэрэг эрсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ Аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнхтэнгэртээ дуурсгах учиртай.

Бусад мэдээ

Mar 30, 2024 1902

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 676

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/