2013 оны 5 дугаар сар 25-ны өглөө манайхан эртлэн босцгоосон байлаа. Өглөө бүхний түрүүнд Тэнгэрээ шинжиж ямархуу өдөр байхыг харж билээ. Хүйтэн салхи шуурсан, тэнгэр битүү үүлтэй байлаа.
Бид буудалласан газраас хөдөлж 2 км орчим яваад сонгосон газраа ирлээ. Тахилга болох газар Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн далбааг хүндэтгэлтэй байрлуулсан байлаа. Нарны тахилгын үйл ажиллагааны бэлтгэл ажилд Монгол бөөгийн их удган Юра, Агий нар тун идэвхитэй туслаж билээ. Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл хамгаас түрүүлж ирчихсэн тахилгын бэлтгэлд туслаад явж харагдана.
МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун бөөлж Нарны тахилгаа эхлэв. Цугларсан олон түмэн, удагн, зайран нар нэгдсэн залбиралаар дэмжив. Энэ үед тэнгэрт үүлний цоорхой үүсж, нарны гэрэл Тахилга болж байгаа хэсэгт тусж, салхи намуухан болж билээ.
Энэхүү тахилгад монгол нутгын аймаг сумдаас ирсэн төлөөлөл дэмжин оролцож тахилга сайхан боллоо.