2013 оны 5 дугаар сар 25-ны өдрийн Үдийн 12.00 цагаас Их хайрханы зүүн хойд хэсэгт МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Их Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа нар Их тахилгын Лусын тахилгыг удирдаж хийсэн юм.
Цугларсан олон хагас сар хэлбэртэй байраа эзэлсэн харагдана. Монгол Бөөгийн Их Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа нар шавь нарынхаа хамт өргөлийн дээжээ байрлуулсан байлаа.
Монгол Бөөгийн Их Зайран Ч.Дангаасүрэнгийн тахилгын бөөлөө ихэд өвөрмөц байдаг. Суудалдаа заларч завилаа байдлаар дуулагаа хийж, хэнгэрэгээ нэгэн хэмнэлгээр цохино.
Энэхүү тахилга дээр Дархадын төлөөлөл Монгол бөөгийн их зайран П.Ганболд хуяглан бөөлсөн билээ. Ихэд өвөрмөц бөөлөө болсон.
Жилийн дараа биднийг очиход тэр талбайд нилээд том нуур үүссэн байсан. Тэр нуур бол олон түмний санаа нийлсэн хамтын ажиллагааны залбирал, өргөлийн бэлэгдэл болон урианхай, казак олны дунд амнаас ам дамжин яригдах түүх болон үлдсэн билээ.