Бид эртнээс төлөвлөсний дагуу тайгаар цаатан айлуудаар аялахаар Монгол бөөгийн их зайран Б.Төмжий, Монгол бөөгийн удган Болортунгалаг нар ажилласан билээ.
Цагааннуур сумын баруун зүүн тайгад нийт 1300 гаруй цаатан амьдарч байна. Цаатангуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм. Баруун тайгад 19-22 өрхийн 95, Зүүн тайгад 25 өрхөд хүүхэд багачууд нийлсэн 150 гаруй иргэд 400 орчим цаа маллан амьдардаг.
Эм цаа мянжиг нь 7 сар хээл тээж, 4-5 дугаар сард төллөдөг. Харин цаатан иргэд цөөхөн учраас цус ойртож байгаа нь үнэн ажээ. Сүүлийн үед шинээр төрж байгаа хүүхдүүд нь намхан давжаа биетэй төрж байгаа нь хамгийн наад захын жишээ ажээ.
Хэдийгээр цус сэлбэхийн тулд дархад, халх хүмүүстэй гэр бүл болж байгаа ч жинхэнэ цаатан иргэдийн аж амьдралын хэв маяг, ёс заншил алдагдахад хүрээд байна. Өнөөдөр зан заншлын 60 хувь нь алдагдаад байгаа ажээ.