Уншиж байна...

МБНЭ-ийн Дээд цэцийн 62 дугаар хуралдаанд МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлөөс гаргасан санаачлагыг хэрэгжүүлж 9 дүгээр сарын 22-нд Галын тахилга хийлээ. Энэ бол МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн бие даан хийж байгаа анхны тахилга гэдгээр онцлог байлаа. Тахилгад монгол орныхоо бүх аймгуудыг төлөөлсөн улаач нар оролцсоноороо хоёр дахь онцлог болсон. Тахилга хийх газраа нийслэлийн баруун хэсэгт Тахилгат буюу Өнөөгийн нэрлэдгээр Цандаа толгойн дэргэд болсон билээ.


Тахилгад бэлтгэх ажлын хэсгийн идэвхитэй ажиллагааны үр дүнд бэлтгэл ажлууд бүрэн хангагдаж, тахилгын үйл ажиллагаа бэлэн болсон байлаа. Тахилгад МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд бүрэн оролцсон юм.
Өдрийн 12.00 цагт МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү Тахилгын үйл ажиллагааг нээж, оролцогчдод баяр хүргэж үг хэллээ.
Морин хуурын хийморь сэргээсэн уянгалаг сайхан эгшигээр тахилгын нээлтийг ажиллагаанд хүч нэмэн түрлээ.
Тахилгад зориулан үндэсний хүчит бөхийн барилдаан боллоо.
17.00 цагаас Галын тахилгын үйл ажиллагаа эхэлсэн билээ. Галын тахилгыг хийхээр чандмалан зассан байсан. Ийнхүү галын тахилгыг
1. Монгол бөөгийн зайран Тамжид, Монгол бөөгийн удган Лхагва, зайран Гаваагүнчин
2. Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол баагийн зайран Баттогтох, зайран Цэрэнбат
3.Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Сумьяа, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг нар тэргүүлж бөөлөв.
Харин толгой галд Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн зайран Доржпүрэв нар толгойлж болон тэргүүлж бөөлсөн байна.
2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр МБНЭ-ийн ДЦХ-аас “Эцэг, эх, өвөг дээдсээ хүндэтгэх өдрийг тэмдэглэх тухай” шийдвэр гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгох, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргэээ баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэх, Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийж хэвшүүлэхээр тогтсон билээ. Чухамхүү энэ гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд энэ удаагийн Галын тахилга томоохон түлхэц өглөө.
Галын тахилгыг зохион байгуулсан Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Сэргэлэн нартаа талархал илэрхийлж байна.

Бусад мэдээ

Mar 30, 2024 1902

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 676

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/