Монгол орныг минь өнөө цагт тэжээн тэтгэж буй өвөг дээдсээс өнөөг хүртэл хадгалагдан ирсэн их говийн үүц болсон Таван толгойн хайрхад савдагийг аргадан залбирах их үйл олон улаач нарын хамтын хүчээр амжилттай болж өнгөрлөө.
Таван толгойг тойрон уудам талыг уудлан буй их уурхайдын дээрээс хуйлран эргэлдэн тэнгэр өөд цойлох их тоосыг харахад газар дэлхий их биенээсээ тасдуулан догшрох их хэлэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэдий өгөөжөө өгч байгаа боловч уудам талыг ухаж, төнхөж овоолсон их шороог харахад сэтгэлийн гүнд уйлна. 
Хуурын дуу эгшиглэн тодорч, тамлага дуудлага уран яруу сайханаар цууриатан уламжлалт Монгол жаягаар их хайрхандаа залбирал, бөөлөлт эхлэв. Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан

 

4
4
5
5
6
6
7
7
8
8
DSC04033
DSC04033
DSC04036
DSC04036
1
1
2
2
3
3
Previous Next Play Pause
4 5 6 7 8 DSC04033 DSC04036 1 2 3

, Монгол бөөгийн удган Бор нарын удирдлаг дор олон сайхан шилдэг зайран, удган нар, Б.Энхбаатар, Б.Отгонжаргал, Б.Буянцэцэг, Д.Гарамханд С.Мөнх-Эрдэнэ, Хандам, Тамжид нарын хамтын хүчээр Таван толгойн савдагаа аргадан удахгүй болох Монгол өмнийн говийн нэгдсэн их тахилгын мэдээллээ баталгаажуулан, болзоондоо ирсэнээ мэдүүлж, мөргөн залбирлаа.
Энэ өдөр тэнгэрт үүлгүй говийн салхигүй халуун налгар байлаа. Улаачийн хөдөлмөр хэцүү, хүнд үйл байдаг. Нэгдсэн тахилгыг хамтын хүчээр л хийнэ. Түүнд олон зүйл хамаарна. Хүчээ нэгтгэн хаанаас залбиран нэгдэж болно. Олны хүч оломгүй далай билээ. Хаа холоос тахилгад оролцож чадаагүй ч МБНЭ-ийн сайтад хөтөлбөр бичигдэж, нийтэд ил болсон болохоор хүчээ нэгтгэн залбирах тэнгэр шүтлэгтэн, сэтгэл санаагаа дэмжин илтгэх улаач нар цөөнгүй байлаа. 
Бөө улаач нарынхаа хамтын залбиралд хүч нэмэн дэмжих ёстой бөөгийн сайт, тухайлбал “Бөөгийн тавилан” сайтад Өмнөговь аймгийн Цогт Цэций сумын олон жилийн өмнө болсон баяр наадмын үеэр туг залах үед морид булиган таагүй явдал болсоныг давтан тавьсаныг нутгийн зон олон ихэд дургүйцэн хүлээн авна билээ. Уг сайтад тавьсан зүйлийг зарим нэг нь одоо болсон мэт хүлээн авч эндүүрч байгаагаа ярьж байлаа. Бид аргагүйн эрхэнд энэ сайтыг Хурмэтхан хэмээх улаач залуу удирдан хийж байдагийг залруулан хэлэхэд хүрсэн билээ. 
Санаатай, санамсаргүйг мэдэхгүй юм, ямарч байсан нэгнээ дэмжих ёстой улаач хүн, тээр жил болсон таагүй явдал, бэлэг дэмбэрэлгүй үйлдлийг цацаж, энэ нутгийн түмэн олны дүргүйцлийг төрүүлж, нэр хүндээ шалдаа унатал унагаана билээ. Тэмээн жин явдагаараа явна, хав хуцдагаараа хуцсаар бууриа сахин үлдэнэ. Мөн ч сайхан хэлждээ манай ард түмэн. 
Хэдий зарим нэг нь урагшлах хүчнээс хойш чангааж байсан ч тэнгэрийн зан үйл сайхан болж өнгөрлөө. 
Тэнгэртээ залбирах олны хүч зорисондоо хүрнэ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/