Улс төрийн ажилтны бэлтгэж эхэлсэний ойг тэмдэглэв. Олон түмнийг манлайлан улс орныхоо төлөө тэднийг зүтгэх ариун үйлсэд урам зориг, хүсэл эрмэлдлэлийг төрүүлж ажиллах жигүүр олгоход бидний мэргэжил зориулагдсан.
Эх орныхоо төлөө амьдралаа зориулсан олон мянган улс төрийн зүтгэлтэн, ажилтнуудаа дурсах сайхан байдаг. Өнөөгийн улс төрийн тогтолцоо нь намаар дамжин зорилгодоо хүрэх боломжийг олгодог. Тэр боломжид очсон хүн улс орныхоо нийгэм, эдийн засаг, улс төр, аюулгүй байдал гээд олон асуудлыг өргөн хүрээнд хараад эхлэхээр нам бус, улс орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэхэд хүрдэг.
Улс төрийн ажилд зүтгэж явсаар амжилтад хүрсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Элчин сайд асан Р.Болд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нараар бахархах нь зүйн хэрэг. Энэ л хүмүүс байгаа боломжоо ашиглан улс төрийн ажилтнуудаа дэргэдээ татан ажиллуулж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь гандганд хүргэхэд үнэтэй тус хүргэсэн.
Жирийн улс төрийн ажилтанууд бид ч зүгээр байсангүй чадах хэмжээнд улс төрийн нөлөөлөлөө ард түмэндээ хүргэх зүтгэж явна.