Хоёр. МӨНХ ТЭНГЭР ЁСЛОЛЫН ОРДОН, СОЁЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДААС БҮРДСЭН ЦОГЦОЛБОР,
МБНЭ-ийн дүрэм”-ийн ГУРАВДУГААР ХЭСЭГ. МБНЭ-ийн бүтэц, түүнийг байгуулах.
3 дугаар зүйл. МБНЭ-ийн бүтэц, Үүнд:
3.3. Бөөгийн зан үйлийг явуулах, тахилга үйлдэх, олон улсын болон дотоодын арга хэмжээ, үзэсгэлэн үзвэр, музей, уншлагын танхим, тахилгын болон мөнх тэнгэр ёслолын ордон, соёл үйлчилгээний газруудаас бүрдсэн цогцолбор ... байна.
Бөөгийн зан үйлийг явуулах, тахилга үйлдэх, олон улсын болон дотоодын арга хэмжээ зохион байгуулах цогцолбор нь бид олон орны зураг төслөөс санаа авч төсөлдөө мөрөөдлийг бий болгосон. Яагаад мөрөөдөж болохгүй гэж, өөрийн гэсэн хүсэл зорилго, мөрөөдөлтэй байж хөгжинэ биз дээ бид нар.
МӨНХ ТЭНГЭР ЁСЛОЛЫН ОРДОН, СОЁЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДААС БҮРДСЭН ЦОГЦОЛБОР нь
1. Үүдэн хэсэгтээ ХЭНГЭРЭГ худалдааны төв, автомашины зогсоол байна.
2. БӨРТЭ зуны задгай театр, дулааны улиралд олон сайхан тоглолт хийгдэнэ.
3. “Бөөгийн хүрээ” улаач нарын ажлын байр
4. “Өрлөг жанжин” зочид буудал
5. “Тахилгын өргөө” Төрийн тахилгын арга хэмжээ явагдана.
6. “Мөнх тэнгэр бөө ёслолын ордон” -д өвлийн улиралд олон нийтийн арга хэмжээ явагдана. Бөөгийн түүхийн музей байрлана.
7. “Боодог” монгол үндэсний хоолны зоогийн газар
8. “Бөө” Дэлхийн бөөгийн тухай нотын сан, Эрдэм шинжилгээний төв байрлана.
9. Төв хэсэгт Их нүүдэл монгол гэр тэрэг, хамгаалагч цэргүүдийн баримал.
10. Монгол туургатан бөөгийн онгодын өргөө гэр, урц үзүүлэн загвар хэлбэрээр байрлана.
11. Явган хүний замын дагуу брэндийн үзнмшнлнг худалдаа байрлана.