Аян зам миний нөхөр. Холын аянд хөл тавиад 40 жил болжээ. Миний сонирхол гэрэл зураг авах. Гэрэл зургийн аппарат хүзүүндээ зүүгээд 35 жил болжээ.
Тэр үеийн хүмүүсийн адил зураг авч, өөрөө хорнуудаа найруулаад зурагаа угаана. Зураг угаахад их цаг зарцуулна. Энэ олон жилийн түүхийг гэрэл зураг өөртөө шингээн үлдээнэ.
Монголын нутгаар тойрон явж, янз бүрийн арга хэмжээнд оролцож байсан түүх арвинтай. Тэдгээрээс эхлэл болгон Увс аймагт очиж, хөдөлмөрчтэй уулзаж, дараа нь урлагын тоглолт хийж байсан зураг байна. Тэндээс Ховд хот орж төв талбайд, цэргийн ангид урлагын тоглолт хийж байсан үеийн гэрэл зураг байна. Тэр үед бүгд аагтай, цогтой залуу нас, дурсамж дүүрэн мөч сэтгэлд хоногшин үлджээ. Олны танил болсон дуучин Р.Лхамаа, Л.Оюун-Эрдэнэ, Бажи, Чапи нартай хамт аялж байжээ.
Түүнийг гэрэл зураг баталгаажуулна. Тэгээд гэрэл зургийн түүхэн аялалаа “Зураг түүхийг авч үлдэнэ” гэж нэрлэв.
Тэгээд одоогоос 16 жилийн тэртээх түүхийг авч үлдсэн гэрэл зургуудаа “Ерөнхийлөгчийн индэр”-т тавьж фото дурсамжаа эхэлж байна.
Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч
2016.11.06