Уншиж байна...

МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдаан 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагаас боллоо. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэв. Үүнд:
ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН АСУУДАЛ.
Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
1. 2024 онд хийх ажлын ТӨЛӨВЛӨГӨӨ-г хэрэгжүүлэх асуудлууд
2. Монгол төрийн Хар сүлдэд мөргөж, залбирах тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГИЙН ТАХИЛГЫН ТУХАЙ
3. БУРХАН ХАЛДУН, ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР-ы Нэгдсэн тахилгыг Монгол туургатан бөө нарын хамтарч хийх тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Гурав. ГАДААД ХАРИЛЦАА
4. Өвөрмонголд ажилласан тухай мэдээлэл
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Дөрөв. МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА
5. Мэдээлэл, сурталчилгаатай холбоотой гаргасан шийдвэрийн биелэлт
Төлөөллийн зөвлөлийн удирдагч А.Оюунтуул
Тав. ДОТООД АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛУУД
6. Халх голын баярын арга хэмжээнд оролцох, аялал хийх
МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү
7. Улс төрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санал өгөх тухай
Манлайлалын зөвлөлийн удирдагч С.Батзул

zxc4587
zxc4587
zxc4588
zxc4588
zxc4589
zxc4589
zxc4590
zxc4590
zxc4591
zxc4591
Previous Next Play Pause
zxc4587 zxc4588 zxc4589 zxc4590 zxc4591

ЗӨВШИЛЦӨХ УУЛЗАЛТЫГ ЗӨВШИЛЦӨЛГҮЙ ХИЙДЭГИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.
Монгол Улсад олон шашины байгууллагууд зэрэгцэн үйл ажиллагаа явуулсаар олон жил болж байна. Энэ хугацаанд Монгол дахь шашины байгуулагууд уулзалт хийж санал бодлоо солилцож хамтарч ажиллах боломжийг эрж хайж эхэлсэн билээ.
Олон удаагийн уулзалтын үр дүнд Монгол дахь шашины байгууллагын төлөөлөл уулзалдаж зөвлөлдөх механизм бий болж эхэлсэн байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол дахь шашины байгууллагуудын тэргүүн, төлөөлөл нар албан ёсны уулзалт зохион байгуулсан нь түүхэн үйл явдал байлаа.
Энэ үеэр Дэлхийн шашины байгууллагуудын удирдлагууд Монгол Улсад цугларч уулзаж санал бодлоо илэрхийлэх таатай боломж гарсан билээ. Энэ бол шашин хоорондын асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх таатай нөхцөл рүү хөтөлсөн алхам байлаа.
Гэвч 2023 үны 12 дугаар сарын сүүлчээр хийсэн шинэ жилийг тэмдэглэх арга хэмжээнээс эхлэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмын санаачлагаар оролцох байгууллагыг өөрсдөө сонгон оролцуулдаг болсон нь тогтсон зөвлөлдөх дэг жаягаа эвдэх эхлэл болж байна. Эхний удаа ийм зохисгүй үйлдэл хийж байгааг анхааруулан хэлсэн билээ.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөртөө иргэдийн болоод иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд саналаа хүргүүлжээ. Түүнийгээ Монгол Улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, тэдгээрийн төлөөллийн байгууллагуудын нэгдэл гэжээ. Ийм албан ёсны нэгдэл байгуулаагүй. Энэхүү нэгдэлд Зүүн хүрээ Дашчойлин хийд, Монголын Эвангелийн эвсэл, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Монголын Адвентис чуулган, Монголын Шенто шашны төв нэгдэн гарын үсэг зурсан гэжээ.
Ийм чухал сэдвийг Зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэлгүй хэн нэгний үзэгний үзүүрээр шийдвэрлэх бол өнгөрсөн хугацааны бий болгосон зөвлөлдөх механизм, зарцуулсан цаг хугацаа хайран байна.
Анх байгуулагдахаас эхлэн оролцож ирсэн МБНЭ-ийг хасч оронд нь Монголын бөөгийн төлөөлж шинэ бүрэлдэхүүнийг оруулжээ. Өмнө нь ч ийм ялгаварлан оролцуулах байдлыг нэг бус удаа гаргаж байсан. Ийм байж болохгүй. Монголын бөөгийн байгууллагууд бол үүсээд цөөн жил болсон, гарааны төлөвших шатанд яваа байгуулагууд билээ. Байдал ийм байхад анхааруулж хэлсээр байтал Монголчуудыг хагаралдуулах байдлыг санаатайгаар үүсгэж байна гэж үзэв.
Та бүхний санаачлан шинээр оруулсан төлөөлөл, иргэд нь хэдэн жилийн өмнө Монгол бөөгийн чанар хийх нэрээр олуулаа архидан согтуурч, зодолдон нэгнийхээ аминд хүрч байсан, БНХАУ-д мэдээллийн өөр суваг ажилладагийг далимдуулан МБНЭ-ийн болон монгол улаач нарын бичлэг, соёлын биет оюуны үнэт өмчийг эзнийн зөвшөөрөлгүй СД-д хуулбарлан худалдаалж ашиг олох зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргаж, цаашид бөөг төлөөлөх нэр хүндгүй болсон иргэд гэж бид үздэг. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очиртой хамтарч Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн бөө нартай хийсэн уулзалтад орохоор ирсэн Монгол уламжлалт бөө мөргөлийг авч яваа тайгийн улаач нараас огтхон ч оролцуулаагүй байдаг.
МБНЭ-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очиртой уулзаж санал бодлоо илэрхийлсэн боловч бидний санал өнөөг хүртэл орхигдсоор ирсэн. Монгол уламжлалт бөө мөргөлийн асуудалд явцуу эрх ашгаар удаа дараа хандаж байгааг бид эсэргүүцэж, шүүмжлэлтэй хандаж байна.
“Монгол Улсад шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг дэмжиж, хамгаалах, баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн, орчин цагт нийцсэн хууль тогтоомжийг боловсруулж батлах”-д монголын үндэсний уламжлалт Тэнгэр шүтлэгт бөө мөргөл, МБНЭ-ийг ямар нэг хэлбэрээр ад үзэх ёсгүй.
Нөгөөтэйгүүр Шашины зөвлөлдөх уулзалт нь хэн нэгний санаачилсан ажиллагаа бус цаг хугацааны явцад өнөөгийн нийгмийн бодит шаардлагаас урган гарч байгаа үйл явц билээ. Хэн нэг нь дураар “өмчлөх” эрхгүй гэж үзэж байна.
Монгол дахь шашины байгууллагын зөвлөлдөх уулзалтад оролцогчдод дараах саналыг дэвшүүлж байна.
-Сүм хийд, тэдгээрийн төлөөллийн байгууллагууд ямар ч “нэгдэл”-ийг байгуулаагүй болно.
-Шашины зөвлөлдөх уулзалтад оролцогчдыг чих зөөлөн, аялдан дагагчидаар бүрдүүлэх бус, тэлэх болбол шашины нэр төр, ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг байгуулагаар өргөжүүлэх, хэн нэг нь дураар төлөөллийг нэмдэггүй, нэмэх шаардлага тулгарбал зөвшилцөж байх,
-Яаралтай гэсэн нэрийн дор цагийг нь тулган нэн чухал баримт бичгийг хэлэлцэлгүй шийдвэрлэхгүй байх, Төлөөллийн нэр барьсан алхам хийдэггүй байх, эсбэл бусдаар орлуулахгүй байх,
Энэ мэт алдаанаас улбаалан өмнө батлуулах гэж оруулсан “Монгол Улсад шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг дэмжиж, хамгаалах, баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн, орчин цагт нийцсэн хууль тогтоомжийн төсөлд Монгол бөөг хэтэрхий “ад үзсэн” заалтууд оруулж байсныг бид мартаагүйг анхааруулж байна.
Зөвшилцөх уулзалтыг зөвшилцөлгүй хийдэгийг эсэргүүцэж байна.
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ГИШҮҮД

ХӨГШЧҮҮЛ, ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛАВ.
2013 оны 5 дугаар сар 23-ны өдөр Буянт сумын Соёлын төвд “Цаст хайрханы тахилгын түүхэн уламжлал“ сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурал болж, “Алтайн урийнхайн өв соёлын түүх” гэсэн үндсэн илтгэлийг Баян-Өлгий аймгийн ЭШХ-ийн ажилтан Н.Эрдэнэбаяр тавив. Хуралд 300 орчим иргэд оролцож, санал бодлоо илэрхийлсэн билээ. Хурлын дараа Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал 70 ахмад настан, 300 хүүхдэд, Удган П.Нарангэрэл 50 ахмад настан, 70 хүүхдэд бэлэг тарааж, хүндэтгэл үзүүллээ.

zxc4583
zxc4583
zxc4584
zxc4584
zxc4585
zxc4585
Previous Next Play Pause
zxc4583 zxc4584 zxc4585

Туркын жуулчид монгол бөөг үзэж сонирхосон билээ. Жуулчид маань монгол бөөг их сонирхосон, магадгүй дахиж цаг гаргж мэдэхээр байсан. Аливаа ажиллагаа төлөвлөсөн цагт багтааж, хөтөлбөрийн дагуу ажиллах сахилга багтаж байдаг. Бөөгийн зан үйлтэй танилцсаны дараа “Бэсрэг наадам”-тай байсан билээ. Монголчууд бид чинь сахилга дэг журам муу баримталдаг, дээр нь үзүүлээд гарах ёстой хөтөлбөр дээрээ “төлөг” тавиад цагаа сунжруулж дараагийн хөтөлбөр, цаг хугацаа, бас санхүүгийн зарлага нэмчихдэг. Бусдын саналыг дэмжиж цагт багтаана гэчихээд хугацаагаа сунжруулсан нь бидний алдаа. Бид зочидтойгоо хүндэлж, харилцаж сурах ёстой. Бусдын үгийг сонсож, хүндэлж байж бусадтай харилцаагаа авч үлдэнэ.

2024 оны 2 дугаар сарын 19-ны өдөр
МБНЭ-ийн ДЦХ-н Даландолдугаар хуралдаанаар өвлийн улирлын онгодын төлөгийг хэлэлцэж олон түмэнд “Сонордуулга” гаргаж байсан билээ. Бид энэхүү онгодын айлдварын цаг хугацааны тооцоон дээр алдсан байна. Үйл явдлыг тухайн жил болно гэж алджээ.
Гэвч онгодын айлдвар нь энэ жилийн цаг уурын үйл явдалтай таарч байгаа юм. Бөө нарын нэгдсэн тахилга хийж гаргасан ”БУРХАН ХАЛДУНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТУНХАГЛАЛ”-д бөөгийн онгодын айлдварт ““Сүүлийн 100 жилийн хамгийн урт ноцтой өвөл болохыг сануулж байна. Мөн хамгийн хүйтэн өвөлтэй нүүр тулна гэж мэдээлж байна. Энэ мэдээллээр бол дэлхийн өнцөг булан бүрт хүйтрэлт явагдана. Энэхүү урт өвлийн дараа цаг уурын нөхцөлд өөрчлөлт гарч магадгүй. Цаг агаарын хүйтрэл урьд өмнөхийг бодвол эрт эхлэхээр байна. Өвлийн хүйтрэл нь намрын сар дуусаагүй байхад эхэлж, өвлийн эхэн сард бүр хүйтэрч, хүйтэн жавартай байна.

МБНЭ байгуулагдаад эхний хуралдаануудаар МБНЭ-ийн хэрэгжүүлэх стратегийн зорилтоо баталсан байдаг. Тэрхүү зорилт дотор Мөнх тэнгэрийн сургааль, Монгол бөө судлалыг дэлхийн төв байхаар томьёолсон билээ. Энэхүү цогцолбор нь Улаанбаатар хотын Баянзүрх хайрханы нэгэн аманд байрлахаар төсөөлөн хийсэн байдаг. Мөрөөдөх сайхан.
Мөнх тэнгэрийн цогцолбор нь дэлхийн Мөнх тэнгэрийн сургааль, бөө судлалын төв байхаар төсөөлсөн хэрэг юм. Цогцолборын газар монголчуудын амралт чөлөө цагаа өнгөрүүлэх дуртай газар нь байх юм. Цогцолборын төв хэсэгт монгол гэр-тэрэг, хажууханд монгол бүх язгуурын бөөгийн онгодын гэр, урц байхаар төлөвлөсөн.

Их газрын чулуу нь усан болор, утаат болор, хаш, мана, хайлуур жонш, гиваан, төмөр, зэс, билүү, занар, шороон будаг гэх мэт эрдэс баялагтай. Баганатын, Гимбэлийн, Жирэгийн зэрэг хэд хэдэн тагтайн нэг нь хэдэн азарга адуу багтаах зайтай, алдарт бөх “Хур харцага”-ын амьдарч байсан гэх домогт гардаг “Хур харцагын таг” юм. Хар хашаат, Үйзэнхай, Их, Таван, Тавин, Баруун ганжуурын хийд, эртний хот Тогоо тахил буюу Тахилын усны суурин зэрэг түүх соёлын дурсгал олонтой юм.
Энэ нутагт байдаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий “ембүү” хад, “Лян буюу үр гуйх” хад зэргийг монголчууд зорин ирж, хүслээ шивнээд явдаг гэх баримтууд олон бий.

Их газрын чулууны уулнаа хазаар өвс, хялгана, таана, хүмүүл, бударгана зэрэг говь хээрийн бэлчээрийн ургамал зонхилж ургахаас гадна ганга, алтан гагнуур, гичгэнэ, хунчир, далайн түрүү зэрэг гучаад нэрийн эмийн ургамал ургадаг.
Их газрын чулууны Лусын тахилга хойд талын хөндийд болсон. Монголчууд эрт дээр үеэс бүх юмыг амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь лусын тухай ойлголт юм.
Энгийн үгээр тайлбарлавал лус гэдэг нь бидний хүрээлэн байгаа газар дэлхийн бүх ус гол мөрөн, ан амьтдыг эзэгнэн захирдаг гол усны эзэн нь гэж ойлговол зохино. Нийт 8 төрлийн лус байдаг бөгөөд ерөнхий 3 лусад хуваадаг.

Бусад мэдээ

Mar 30, 2024 1829

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 651

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/