Уншиж байна...


МБНЭ байгуулагдсанаас хойших хугацаанд Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тохиолдуулан Чингис хааныг хаан ширээнд залж, их хаанд өргөмжилсөн Хар зүрхний Хөх нуурт буюу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын нутгийг дамнан орших Хүннүгийн үеийн түүх соёлын олдворуудын өлгий нутаг “Ноён уул”, Хан Хэнтийгээс эхтэй, Хэрлэн, Онон, Хатан Туул ээжийгээ аргадан уярааж, ард олныхоо ундаа болсон ариун ус рашаанаа халигааж цалигааж байхын ерөөл гуйсан тахилгыг амжилттай зохион байгууллаа.

Б.Галаарид (Далд үзэгдэл судлаач)

Цаг цагийн зөнч мэргэд болсон үйлийн учир шалтгааныг тайлан хэлж, болох гэж буй үйлийг угтан сонордуулсаар өдгөөг хүрсэн нь үнэн. Тэд хэдхэн цагаас хэдэн мянган жилээр тоологдох цаг хугацааны доторх үйл явдлыг угтан хэлж чаддаг. Хүн төрөлхтөн Мишель Нострадамус, Иерусалимын Иоханн, Авель гэлэн, Ванга эмээ гээд эрт эдүгээгийн олон зөнчийг нэрлэж чадна. Тэд бол асар богино хугацаанд ухамсрын тодорхойгүй төлөвт шилжин хүссэн мэдээллээ авч чаддаг ер бусын чадвартнууд байсан гэдэг нь тодорхой харагддаг. Өөрсдөө тэгж транст орохоос гадна дээд хүч шууд үйлчлэн зөнч үгсийг хэлүүлдэг тохиолдол ч бас олон байдаг.

Цаг хугацаа нисэх мэт хурдан өнгөрч, нэг л мэдэхэд намар болчихсон байна. Манай сайт, цахим хуудсанд Улаач нар, шүтлэгтэнгүүд цөөнгүй асуудал хөндөж, манай эвлэлд ханджээ. Нөхцөл байдал асар хурдтай өөрчлөгдөж байна.
Гадаад хүчин зүйлийн талаар товч дурдья.

Сонгууль дөхөх тусам Тойгоо урьдынхаас улам нямбай болж хөдлөх хийх нь нэг л өөр болдог. Сэтгэл нь гэгэлзэж бас гоголзоно.

Тэр хэдий нас 60 хүрээгүй боловч бусдыг бодвол овсгоотой, дотроо бодолтой, доороо суурьтай нэгэн бөгөөд өөрийгөө шинэ үеийн ” Итгэлт баян”-аар төсөөлдөг.

Би аливаа нэг түрэмгийлэл дайныг магтан дуулахыг хүсэхгүй байна. Хаад ноёдын шийдвэр хэрэгжүүлэгч нь эгэл жирийн ард олон байдаг. Одоо ч энэ байдал хэвээр байна. Төр улс шийдвэрээ гаргахад түүнийг хэрэгжүүлэх үүрэг нь эгэл жириин ард олон баатруудын нуруун дээр ирдэг. Тиймээс Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлэх гэж яваад алтан амиа зориулсан эгэл жирийн баатруудынхаа гэгээн алдарыг дуурсах үүднээс энэхүү баатруудынхаа харийн нутагт нойрссон газраас хүндэтгэл үзүүлж, сүнсийг нь шингээж шүншиглэсэн шороог эх нутагт нь залж авчирч байрлууллаа. Олон зуун жил тэдний хүссэн хүлээсэн хүслийг нь биелүүлж эх нутагт нь тэднийг авчрах хүндтэй үүргийг Монгол бөө нар гүйцэтгэлээ. Эх орон, ард түмэн, хойч залуу үе хэрхэн хүндэтгэхийг цаг хугацаа харуулна. Эх орон, төрийнхөө даалгаварыг биелүүлэх гэж яваад харийн нутагт ясаа тависан тэдний буруу гэж байхгүй. Өнөөдөр төр нь ч, иргэд нь энэ үйлийн мөн чанар утга учрыг үл ойшоож байна.

Ай Мөнх хөх тэнгэр,

Эзэн Чингис хааны минь ариун сүнс биднийгээ өршөө.

Бид Мөнх тэнгэрээ шүтэн биширдэг ард түмэн. Монголчууд бид дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн цаг хугацаа нь мөнх тэнгэрийн шүтлэгээ дээдлэн шүтсэн үе хамаардаг. Олон улаач нар онгод юугаа залах мөчид эрт эдүгээгийн олон үйл явдлыг өгүүлэх нь олонтой. Тиймээс бид, монголчуудын түүх бол дэлхийн түүх, хүн ам цөөтэй энэ үндэстэн дэлхийн хэмжээний их үндэстнүүдийн нэг гэдгийг улам бүр мэдэрдэг.
Түүхийн ахархан хугацаа хорин таван жил ард хоцров. Олон сайхан шинэ зүйлийн ард бид юугаа гээж орхив. Сүүлийн хорин таван жилд бид ямар их үнэ цэнэтэй зүйлээс сална вэ.

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2013 оны шинэ жилийн арга хэмжээнд хэлсэн үг
Эрхэм хүндэт Мөнх тэнгэрээ шүтэгч олон, Түүний төлөө өөрийн амьдралаа зориулж ирсэн “Тэнгэрийн улаач” нараа, эрхэм хүндэт түшээ, шүтэгч нараа.
Мөнх хөх тэнгэрээ эзэгнэхэн төрвөө би хэмээн ...Монголын нэртэй яруу найрагч хэлсэн байдаг. Энэ бол та нарыг, тэнгэр шүтлэгтэн нарыг магтан дуулсан сайхан мөр билээ.

Дархан-Уул аймагт болох уулзалтын өмнө МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн Дархан хотод цугларсан байлаа. Тэгээд ч уулзалтын өмнө хэд хэдэн удаа улаач нар цагларч бэлтгэл ажлын талаар саналаа солилцож, уулзалтад ач холбогдол өгч байлаа. Дархан Уул аймагт ирж кино зураглал авч ажиласан нь иргэдийн дунд мэдээлэл түгэхэд нөлөөлсөн юм.

Бусад мэдээ

Mar 30, 2024 448

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 199

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/