Уншиж байна...
 
-Мөнх тэнгэрийн элч болсон улаач нараа.
-Эрхэм хүндэт МБНЭ-ийн гишүүд дэмжигчид ээ. 
- Урилгаар оролцож байгаа судлаач, эрдэмтэн, түмэн олон.
Та бүхэнд Ирж байгаа Могой жилийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж байна.
Монголын нүүдэлчдийн язгуур шүтлэг, ард түмний минь уламжлалт соёлын үнэт өв, Хүн-Байгаль дэлхийн алтан хэлхээ, өнгөрсөн, одоо, ирээдүйг холбогч мөнхийн хэлхээ, өөрт оногдсон хүмүүний амьдралаа Мөнх тэнгэрийн илч болсон улаачийн үйлд зориулах хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээж бусдаас тодорсон Удган, Зайран, түшээ нар та бүхнээрээ МБНЭ, түмэн олон бахархаж байна.

Монголчууд оюун санааны их далайдаа сонголт хийх салаа замын уулзварт ирээд байна. Тэр нь библь үү, бурханы шашин уу, Мөнх тэнгэрийн шүтлэг үү. Даяршил, дэлхий нийтийн өнөөгийн голдирол библь, бурханы шашины чигт явна. Гэвч өвөг дээдэс, өнө эртнээс зөвхөн Монголчууд бидэнд заяасан Мөнх тэнгэрийн шүтлэгээ дээдэлвэл Монгол хувь заяа, оюун ухаан дархлагдах мэт, тэгээд даяаршлын эрин зуунд Монголоо Монголоор нь авч үлдэнэ. Монгол ген мөнхлөгдөнө.  Энэ ухаарлыг мэдэртэл нилээд цаг хугацаа шаардлагатай. Тэгээд яах вэ. Монголчуудын хувьд гурван тоон дээр анхаарлаа төвлөрүүлж, ухаарч бодох цаг үед амьдарч байна.   

U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia
Аравдугаар сарын 24-нд 15:51 цагт ·
Ардчиллын үр дүнд эргэн сэргэсэн, эрт үеэс уламжлалтай нугаршгүй нэгэн Монгол шүтлэг-Тэнгэр үзэлт бөөгийн тэргүүн нартай уулзсан маань нэр төрийн хэрэг байлаа. Монгол дахь олон төрлийн шашин, шашин шүтэх эрх чөлөөг би биширч байна.
- Элчин сайд Клечески
 
 Эрхэм хүндэт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С. Клечески,
Эрхэм хүндэт зочид оо, энд байгаа албаны элч нараа
                                                            (Нэгдүгээр хэсэг. Ярих хэлбэрээр)
 Юуны өмнө Монголын сайхан оронд төрийнхөө элч болон томилоглож, албан үүргээ гүйцэтгэн амьдралынхаа алтан цаг хугацааг зориулж яваа Танд Монголын өвөрмөц соёлын өвийг тээж яваа улаач нарынхаа өмнөөс болон хувиасаа ажлын их амжилтыг хүсье.
 Монголын минь, нүүдлийн соёлын иргэншлийн тасархай болсон бидний бяцхан өргөөнд зочилж, хүндэтгэл үзүүлж, хүрэлцэн ирж танилцаж байгаад нэн таатай байна. Энэ бол бидэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл гэж хүлээн авч байна.

Монгол бөөг хөгжүүлэх талаар оюун санаагаа уралдуулж олон жил санал бодлоо солилцох ажил явагдлаа. Миний бие  2011 оноос янз бүрийн газарт болж байсан уулзалт ярилцлага, эрдэмтдийн санал солилцсон ажил хэргийн яриануудад оролцож байлаа.

Тэнгэрийн улаач нар аа.
Мөнх тэнгэртэй залбиран ийн өчиж байна.
Дэлхийд хаана ч байхгүй тийм алдар сууг, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд дээдсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Ийм үйлсийг мөнх тэнгэрийн улаач та нараас өөр хэн ч хийж чадахгүй.

 
МБНЭ-ийн дээд байгууллагыг сонгож, үйл ажиллагааг жигдрүүлж чадлаа. Өнөөдөр шинэчлэлтийн хувьд 2 дахь шатны үйл ажиллагаа эхэлж байна. МБНЭ-ийн хүндэт Ерөнхийлөгчөөр 2 хүн сонгосон билээ. Түүний нэг нь өөр нийгэмлэг байгуулан бодол санаагаа өөрчлөв. Уг нь бид судлаач Ш.Сүхбатын өнгөрсөн 20 жил хийсэн үйлийг үргэлжлүүлж авч явах, өнөөгийн тавигдаж буй шаардлагад тохирсон хамтарч ажиллах, эвлэрэн нэгдэх байгууллагыг байгуулж ажиллахыг зорьсон. Тархай бутархай олон нийгэмлэг, холбоо, академи, төв нэгдэхгүйгээр цаашид хамтран ажиллах бодлого тодорхойлох боломжгүй болоод байгаа билээ.


МБНЭ-ийн бага хуралдай таван удаа, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүдийн хуралдайг арван удаа хийж, цаг үеийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцлээ. Бидний хамтарч ажиллаж сурч байгаагийн илэрхийлэл бол хуралдаан бөгөөд хамтын шийдвэр, бодлого бол бидний эцсийн шийдвэр, манай гишүүдийн хэрэгжүүлэх ёстой даалгавар болж байна. Бид ойрын жилүүдэд Монгол бөөгөө хөгжүүлэх хэтийн зорилттой, жилийн төлөвлөгөөтэй, нэгдсэн тахилга тайлга хийх төлөвлөгөө, хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдтэй болжээ. Бид бусдын өмнө хэлэх үг, зорилготой болжээ. Бид хамтарч ярилцаж, ажиллаж сурч байна. Цаашид ч энэ чиглэлээр хийх ажил их бий.

Бусад мэдээ

Mar 30, 2024 451

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 199

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?