Түүнчлэн Монгол Улс, Энэтхэг улсын харилцаа холбооны талаарх түүхэн эх сурвалжуудын эхнийх нь Хүн гүрний үе буюу МЭӨ 209 оны үед хамаарна. Хожим буддын шашны нөлөөгөөр хоёр улсын ард түмэнд нийтлэг соёл бий болсон юм.
Монгол-Солонгосын ард түмэн өнө эртнээс холбоотой явж ирсэн. БНАСАУ-ын дайны хүнд хэцүү үед олон зуун өнчин хүүхдийг асран хүмүүжүүлэхэд оруулсан монголчуудын хувь нэмрийг өндрөөр үнэлдэг. Дэлхий нийт БНАСАУ-ыг хаалттай улс орон гэж бичдэг. Харин хэзээ ч монголчуудад хаалттай байгаагүй. Ямагт нээлттэй, ойр дотно хамтарч ажилласаар ирсэн.
Олон мянган жилийн түүхийн явцад бид хөрш зэргэлдээ амьдарсаар өнөөг хүрч ирэв. Түүхийн хэсэг хугацаанд Монгол хүчирхэг, өмнөд хөрш сул байсан үе байсан. Одоо бол урд хөрш маань дэлхийн хүчирхэг гүрэн болж, харин бид газар нутгийн хувьд чамгүй боломжтой, газрын хэвлийдээ их баялагтай ч, хүн ам цөөнтэй, эдийн засгийн хувьд хараат, сул дорой хөгжиж буй оронд тооцогдож байна. Газар зүйн байршилын хувьд хүчирхэг хоёр улсын завсар хавчуулагдсан. Хоёр хүчирхэг гүрний бодлогыг харгалзаж, тооцохгүйгээр хэтийн зорилгоо тодорхойлоход хэцүү, нөхцөлтэй. Бодит байдал ийм байгаа билээ.
Цаг үед амандаа шарын шашины номын уншилаггүй хүн, айл өрх байгаагүй шиг танай гэр бүлийн хэн нэгэн хүнд та онгод тэнгэртэй юм байнаа сахиусаа ав гэсэн үг сонсож явсан гэдэгт итгэлтэй байна. Зарим нь сонсох үгнийхээ учрыг тайлж судлахгүйгээр явж байгаа. Тэнгэрийн үүд нээж өвс өндийж ус гэсээд ирэхээр онгодоо ав гэнэ. Түргэн ав тэнгэр үүд хаагдахаас өмнө гэж ч тулгана. Ойр тойрны хүмүүс чинь үхэж үрэгдэнэ чи өөрөө ч үхэх дөхсөн байна гэх мэт мэргэ төлөгний айлдвар биш зандалчин хүний сүрдүүлгийн үг шиг санагдана.
Бид сүүлийн үед үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон мэдээллийн эх үүсвэрээс бөө мөргөлийн талаар ойлголтыг авч байгаа. Талд тараасан цагаан хар чулуу мэт маш олон онгисон мэдлэгийг өөрсдийнхөөрөө толгойндоо боловсруулан авч байна. Зарим нь тэнгэр мөргөлт удган зайрангаасаа ч өндөр мэдээлэл мэдлэгтэй болсон харагдах. Энэ нь ч буруу биш зөв. Хүн та юуг шүтэж бишрэх гээд байгаагаа, хэнд итгэж найдах гээд буйгаа мэддэг байх хэрэгтэй юм. Сүсэглэх шүтэх нь үүнээс эхэлж болохуй дор мөр нь эхэлж байгаа хэрэг.
(Хоёр)
Монгол бөөгийн өв уламжлал бага, багаар алдагдсаар байна. Энэ тухай бичихдээ элдэв маргаан өрнүүлэх гэж бичсэнгүй. Энэ асуудалтай уялдан Монгол бөөгийн тухай нэгэн асуудлыг сөхөн тавих нь цагаа олсон асуудал гэж үзэв. Энэ түүх хэзээ нэг цагт сөхөгдөн тавигдана. Энэ асуудлыг тодотгож тавихгүй бол хожимоо шударга, үнэний тухай ярихад хэцүү болно. Монголчууд бид Өвөрмонголын нутгаар аялж, жуулчилж явахдаа Монголын бөөгийн тухай дүрс бичлэгүүд худалдаалагдаж байгаатай таарсан юм. Тэгээд 10 ширхэг багтаасан дүрс бичлэгийн цомгийг 1000 юанаар худалдаж авав.
(Нэг)
Өнөөгийн монгол бөөд тулгамдаж байгаа асуудал, баримтлах бодлого, чиглэлийн талаар санал бодлоо илэрхийлж байгаа билээ.
Монголын соёлын үнэт өв болох Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлөө эргэн дэлгэрүүлэх, сэргээн хөгжүүлэх шинэ эрин эхэлсэн. Монгол бөө шүтлэг бол гүн ухаан, шүтлэг бишрэл, зан үйл, ёс заншил, далд ухамсар зэргийг багтаасан цогц ухаан юм.
(төгсгөл)
Шашин шүтлэгтэй холбоотой бүлгээс монголд шарыг шашинг түгээж, дэлгэрүүлсэн үеийг онцлон авч бичлээ.
Гурав. Нэгдүгээр үе. Монголчуудын хоорондын тэмцэл, хагарал, Манжид дагаар орж эхэлсэн үе, (1368-1570 он хүртэл ) Харь хэлдээр уншлагаа хийдэг Түвдийн шашинг дэлэгрүүлэв.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
| |||||
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.