ХАЙРХАНЫ ЛУСЫН ТАХИЛГА ХИЙЛЭЭ.
Үдийн 12.00 цагаас Их хайрханы зүүн хойд хэсэгт байрлалаа эзэлж, Хайрханы Лусын тахилгын бэлтгэл ажлаа хийсэн байлаа.
МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Энхмаа нар Их тахилгын Лусын тахилгыг толгойлж бөөлсөн билээ.
Энэ удаагийн Лусын тахилга өвөрмөц өнгө төрхтэй байсан. Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Энхмаа нар бөөлөлтөө хийж, улаач нар, нутгийн иргэд ар талд нь эгнэн сууж, залбиран дэмжиж байлаа.
Мөн Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Ганболд бөөлөлт хийж, Дарханд язгуурийн бөөгийн онцлогыг харуулсан билээ.
Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгад бөөлсөн, дэмжсэн улаач нарын зүтгэлийн үр шимээр нэг жилийн дараа энэ газарт сунаж тогтсон нуур бий болсон билээ. Энэ орчинд уртаа гэгчийн нуур тогтож, нутгийн түмэн олон зундаа суурьших болсон.