Учир нь энэ аймгийн үндсэн уугуул Урианхайчууд өнөөдөр цөөнх болсон улс. Нутгийн иргэд олонх болсон Казахууд лалын шашин шүтдэг. Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоог цөөнхийн дундаас хайна. Сүүлийн 90-ээд жил шашингүйн үзэл олонхын дунд төлөвшсөн болохоор урианхай иргэд шашин шүтлэг муутай гэж хэлж болно. Тэр нь ч Их тахилгын үеэр ажиглагдаж байсан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Өлгий хотод байхдаа Удган Энхтуяатай уулзсан билээ. Мөнх тэнгэр, бөөгийн шүтлэгээ хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Хүрэл шонхор”-ыг Удган Энхтуяад гардуулсан юм.
МБНЭ-ийн төлөөлөлд Өлгий хотод ажилладаг Турк сургуулийн хамт олон сургуулиа танилцуулж, хүндэтгэлийн хоол барьсан билээ.
Тус аймагт мөнх тэнгэр, бөөгийн ажиллагааг хөгжүүлэх их үйлсийн итгэлийг хүлээлгэж Баян-Өлгий аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Т.Нансалмааг томилсон билээ.