Нэгэнт засмал замтай болохоор төдий л удалгүй Завхан нутант орж ирэв. Нутгийн зааг дээр Сонгины зэвсэгт хүчний ангийн удирдлага угтаж уулзлаа. Тэдний хүндэтгэлийг хүлээн аваад Түдэвтэй суманд Сосорбарам удган угтаж байсан учраас удаан сааталгүй цааш хөдөлсөн билээ.
Монгол бөөгийн тэргүүн удган Сособарам бол түмэн олондоо нэр хүндтэй, монгол бөөгийнхөө олон удаагийн нэгдсэн тахилгад оролцсон туршлагатай, бас толгойлон бөөлж байсан улаач билээ.
Өнгөрсөн жилд ОХУ-ын Тувад зочилох замдаа Завханы түдэвтэй суманд Монгол бөөгийн тэргүүн удган Сособарамындаа үдлээд явсан билээ. Отгонтэнгэрийн нэгдсэн тахилгаа хийчихээд шууд Монгол элсийг хөндлөн гарч Түдэвтэй суманд очсон бөгөөд их аялалын эхэнд энэ суманд буудаллаад хөдөлсөн, ОХУ-д бараг 5000 гаруй км урт замыг туулах эхлэл байж билээ.
Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн удган Сособарамынд үдлэн хоолож, онгодын өргөөгөөр нь ороод цааш аялалаа үргэлжлүүлсэн юм.