Уншиж байна...

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ихэнх нь дархад ястан амьдардаг. Сумын төв Гурвансайхан Доод Цагаан нуурын эрэг дээр оршино.

Энэ өдрийн үдийн хойно бид Монгол бөөгийн их зайран, Монгол Удсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Ш.Содовын очсон билээ. Монгол бөөгийн их зайран Ш.Содов Дархадын толгой онгодыг уламжлан залж яваа Нацаг зайрангийн залгамж зайран билээ.


Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, Монгол бөөгийн их зайран Ш.Содовын онгод тэнгэрт нь хүндэтгэл үзүүлж, удаан хугацаанд хуучлан ярилцсан юм. Дараа нь ярилцлага авч, бичлэг хийж олон түмэндээ хүргэхээр бэлтгэсэн.
Монгол улаач нарын дотроос гавьяат цол хүртсэн анхны хүн бол энэ их зайран байсан билээ. Энд Монгол бөөгийн давуу чанар харагдаж байна. Лам хуваргуудаас бид ялгагдах нэг онцлог бол улс нийгэмдээ хөдөлмөр, ажил үйлс эрхэлж бүтээхээ бүтээж явдагаараа ялгарч байна.
Бүхий амьдралаа Цагааннуур сумын загасны аж ахуй байгуулагдахаас өнөөг хүртэл улсад ажилласан нэгэн билээ.
XVIII-XIX зууны үед монголчууд нэлээд хэдэн гол мөрөн, нуурын загасыг агнаж байжээ. Түүний суурин дээр БНМАУ-ын үед загас агнуурын гурван үйлдвэр байсан.
Дархадын цагаан нуурын загас агнуурын үйлдвэр. Шишгэдийн сав газрын Дархадын хотгорын олон нуураас XIX зууны 70-аад оноос эхлэн загас агнаж байсан тухай оросын нэрт эрдэмтэн П.Н.Потанин өдрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.
Дархадын хотгорын загасыг 1943 оноос эхлэн үйлдвэрийн аргаар ашиглаж эхэлжээ. Эндээс барьж ашиглаж байгаа загасны дийлэнх хувийг дархадын цагаан загас, багахан хувийг тул, зэвэг, хадран эзэлдэг. Цаашид олон жилийн нөөцтэй загас агнуурыг зохион байгуулахын тулд Дархадын цагаан нуурын загасны үйлдвэрийг түшиглэж жилд олон төрлийн жараахайг өсгөх чадалтай загас үржүүлгийн газар байгуулах ажил өрнөж байсан.
Улаач нар монгол улсынхаа хөгжил дэвшилд нэмэр хандив болохын мөн чанарыг, хамтарч нэгдэхийн чухлыг ойлгон хамтарч ажиллах цаг үе ирж байна.
Насны эцэс хүртлээ олон түмнийхээ төлөө зүтгэсэн улаач нараас Монгол улсын гавьяатан мэндэллээ. Булган сүүлтэй байх болно. Биднийг үнэлж эхлэж байна. Монголын соёлын үнэт өв, бөө шүтлэг минь үргэлжилж, оршсоор байгаад баярлаж, бахархаж явлаа.
Монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөл, түүний улаач нар уламжлалт дэг жаягаа авч явахын зэрэгцээ төр түмнийхээ төлөө зүтгэж, хөдөлмөр бүтээлээ төрөөс үнэлүүлж гавьяатан төрсөн нь яах аргагүй бидний цаг ирж байгааг харуулж байна.

20200805_145306
20200805_145306
20200805_145550
20200805_145550
20200805_145626
20200805_145626
20200805_145753
20200805_145753
20200805_151326
20200805_151326
Previous Next Play Pause
20200805_145306 20200805_145550 20200805_145626 20200805_145753 20200805_151326

Бусад мэдээ

Mar 30, 2024 1829

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 651

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/