2013 оны 5 дугаар сар 23-ны өдөр Буянт сумын Соёлын төвд “Цаст хайрханы тахилгын түүхэн уламжлал“ сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурал болж, “Алтайн урийнхайн өв соёлын түүх” гэсэн үндсэн илтгэлийг Баян-Өлгий аймгийн ЭШХ-ийн ажилтан Н.Эрдэнэбаяр тавив.
“Цаст хайрханы тахилгын түүхэн уламжлал“ сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурал ач холбогдолоо өгч зон олон түүхийн олон шинэлэг зүйлсийг соносж мэдсэн.
Нутгын зон олон баярлан угтаж, сумын монголчууд тэрчигээрээ баярлан хөөрцөглөсөн билээ. Олон хүмүүс монгол уламжлал ёсоор тахилга хийх болсоныг тэмдэглэн баярын үг урсгаж байсан.
Хуралд 300 орчим иргэд оролцож, санал бодлоо илэрхийлсэн билээ. Хурлын дараа Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал 70 ахмад настан, 300 хүүхдэд, Удган П.Нарангэрэл 50 ахмад настан, 70 хүүхдэд бэлэг тарааж, хүндэтгэл үзүүллээ.
Сумын удирдлага төлөөлөгчидөд зориулж спорт заалаа галлаж боломжийнхээ хирээр тухтай орчин бүрдүүлэхийг хичээсэн байв. Манайхан ч явж сурсан болохоор хэр барагийн нөхцөлд зохицоод сурчихсан улс. Хотоос Монгол Бөөгийн Хотгойдын Их Удган Д.Булган, Монгол Бөөгийн Удган Н.Мягмарсүрэн нарын ахалсан хэсгүүд нэмж ирлээ. Энэ зааландаа зохион байгуулалтын хурлаа хийв.