Уншиж байна...

Эрхэл нуур нь 1571м өндөрт оршдог. Карбонат, сульфат, натри, кальцитай лаг шавартай тогтмол нуур рашаан бөгөөд үе мөч захын мэдрэлийн системийн өвчинг анагаадаг, 13.0 кв.км талбайтай. Одоо ч Мөрөн хотын Төв эмнэлэг шавар эмчилгээнд хэрэглэсээр байна.

 

Эрхэл нуур нь хужир мараа, өвс ургамал, ус нь тэгширсэн, хүн малын заяа хурсан уудам тал хөндийтэй үржил шимтэй газар билээ. Нуурыг тойроод түүхийн дурсгалын олон газартай. 13 ширхэг буган хөшөө, тэдгээрээс Улаан толгойн буган хөшөө бол 3.74 м өндөр ба дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Байгалийн сонин тогтоц бүхий Гал норов хад, Архангай аймгийн тайхар чулуунаас ч том гозон чулуу хад, Барчгарын арын хаданд Заяны гэгээний бүтээлгэсэн маанийн зургаан үсэг гээд олон газар байдаг. Эрхэлийн түрүү гэдэг цэвэр устай булаг байдаг.
Энэ удаа Эрдэнэхайрханы тахилгатай уялдуулан Эрхэл нуурын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Лхагва-Эрдэнэ толгойлон бөөлж тахисан билээ.
Эрхэл нуураа тойрон амьдарч байсан ахмад үеийнхэн, одоо амьдарч байгаа дунд үеийнхэн, цаашид амьдарч ажиллах хойч үеийнхэн шүттлэг муутай юм уу даа хэмээн бодном. Жилээс жилд аяга нь багасаж буй Эрхэл нуураа хамгаалах тухай нутгийн олон ихээхэн ярьдаг атлаа цаг нь болоход нууртаа зориулсан тахилгадаа төлөөлөл бараг ирсэнгүй.

1
1
2
2
3
3
4
4
20220704_215754
20220704_215754
Previous Next Play Pause
1 2 3 4 20220704_215754

Бусад мэдээ

Mar 30, 2024 1616

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 623

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/