Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилгад Завхан аймгийн уугуул, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам толгойлон бөөлсөн билээ. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарамын толгойлон бөөлөхтэй холбогдуулан алс холын Увс аймгаас шүтлэгтэн нар хүрэлцэн ирсэн байлаа. Хэдий тэд шүтлэгтэн боловч МБНЭ-д гишүүнээр элсэж дараа дараагийн тахилгад оролцох тухай саналаа мэдэгдэнэ билээ. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилга эхлэх мөчид долоон удган тусгайлан байр эзлүүлэн суулгав. Тэд тэнгэртээ хуур манжигаар залбирч эхлэх мөчид Монгол
бөөгийн тэргүүн удган Сосорбарам толгойлон бөөлж эхэлсэн билээ. Галын тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам л ганцаар хуяглан бөөлсөн онцлоготой бөөлөлт боллоо. Бусад тахилга дээр Галын тахилга гэхээр олон улаач орж бөөлдөг байсан бол энэ жил толгойлж бөөлсөнөөс өөр бөө хуяглаж босоогүйгээрээ онцлон байв. Тэгээд гал тахих бөөгийн чадал чансааг шалгав.
Их гал бадамлан асах үед олон улаачийн түрлэгээр тахилга эрч хүчээ авч байв. Энэ үед МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Мөнх тэнгэртээ айлтгалыг уншиж,Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилгад өргөнө билээ. Мөнх тэнгэртээ айлтгалыг өргөх нь нэгдсэн их тахилгадаа уламжлал болон хэвшсэн байна.