Уншиж байна...

1. 2014 оны 9-р сарын 22 ны өдрийн Монгол туургатны баатруудын хүндэтгэлийн цогцолборын нээлтийн хөтөлбөр

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

2. БНХАУ-ын Ордос хот дахь Чингисийн цогцолборт аялах төлөвлөгөөний тухай

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан


3. Монгол Улсын өмнөд болон баруун хязгаарт ажилласан дүнгийн тухай

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

4. Халх голын ялалтын арга хэмжээнд оролцсон тухай

МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн
тэргүүн зайран Д.Дарьчулуун

5. Бусад асуудал

Найм. Хөвсгөл аймагт
20. Хатгалд суманд хуралдав.
Хөвсгөлийн зам бороо, хур ихтэй байлаа. Гэхдээ байгаль сайхан сэргэж, ногоон өмсгөлөөр гоёж, сэтгэл урам сэргэсэн сайхан өдрүүд байлаа. Бид аян замд сааталгүй явсаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод орж ирлээ. Эндээс шууд Хатгал сум руу хөдөлсөн. Учир нь тэнд аймгийн бөөгийн хүрээлэнгийн ээлжит хуралдаан болох байлаа.

Нэгэнт засмал замтай болохоор төдий л удалгүй Завхан нутант орж ирэв. Нутгийн зааг дээр Сонгины зэвсэгт хүчний ангийн удирдлага угтаж уулзлаа. Тэдний хүндэтгэлийг хүлээн аваад Түдэвтэй суманд Сосорбарам удган угтаж байсан учраас удаан сааталгүй цааш хөдөлсөн билээ.
Монгол бөөгийн тэргүүн удган Сособарам бол түмэн олондоо нэр хүндтэй, монгол бөөгийнхөө олон удаагийн нэгдсэн тахилгад оролцсон туршлагатай, бас толгойлон бөөлж байсан улаач билээ.
Өнгөрсөн жилд ОХУ-ын Тувад зочилох замдаа Завханы түдэвтэй суманд Монгол бөөгийн тэргүүн удган Сособарамындаа үдлээд явсан билээ. Отгонтэнгэрийн нэгдсэн тахилгаа хийчихээд шууд Монгол элсийг хөндлөн гарч Түдэвтэй суманд очсон бөгөөд их аялалын эхэнд энэ суманд буудаллаад хөдөлсөн, ОХУ-д бараг 5000 гаруй км урт замыг туулах эхлэл байж билээ.
Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн удган Сособарамынд үдлэн хоолож, онгодын өргөөгөөр нь ороод цааш аялалаа үргэлжлүүлсэн юм.

20200731_122040(0)
20200731_122040(0)
20200731_124656
20200731_124656
20200731_181500
20200731_181500
20200731_141226
20200731_141226
20200731_171543
20200731_171543
zxc621
zxc621
Previous Next Play Pause
20200731_122040(0) 20200731_124656 20200731_181500 20200731_141226 20200731_171543 zxc621

19. Байрамын даваа, Үүрэг нуур, Улаан даваанд
Хур ихтэй зуны ус, шавартай зам биднийг угтлаа. Үе үе аадар бороо шаагаж, цахилгаан цахилж, замын холд нүдний чилээсийг гаргана. Бид уруудсаар Ачит нуур хүрч хоёр аймгийн хилд хүрлээ. Түүнээс цааш удалгүй Хотгорын нүүрсний уурхайд хүрэв. Уурхайгаас хөдлөөд л Байрамын даваа өгсөнө. Тээр жил Байрамын давааны овоог гадны хүмүүс ирээд ухаад аваад явсны дараа ҮАБЗ-д нутгийн иргэд гомдол гаргаж билээ. Ухаж байхад орон нутаг, иргэдээс хэн ч анхаарал тавьсангүй. Олон жилийн хур түүхтэй овоог хажуу тийш нь зөөвөрлөж, доорх зүйлийг аваад явсан хэрэг л дээ. Нутагтаа эзэн байж чаддагүйн сонгодог жишээ юм уу даа.

Увс аймагт АНУ-ын Элчин сайд Клечески ажиллах явцдаа тус аймаг дахь шашины байгууллагын төлөөлөлтөй уулзалт хийлээ. Уулзалтанд Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Н.Баттогтох, зайран Э.Болдоо нар оролцсон байна.
Орон нутагт шашины байгууллагуудын үйл ажиллагаа, тулгарч байгаа бэрхшээл, тулгамдаж буй сорилын талаар санал солилцсон байна. Энэхүү уулзалт нь орон нутагт АНУ-ын Элчин сайдтай төдийгүй шашины төлөөлөл, монгол бөөгийн байгууллагын төлөөлөгч оролцсон анхны уулзалт гэдгээр түүхэнд үлдэж байгаа билээ.
Уулзалтын дараа АНУ-ын Элчин сайд Клечески шашины төлөөлөлүүдтэй дурсгалын зураг авахуулсан байна.

 

14.Өлгий хот, бөө нар минь
МБНЭ байгуулагдаад анхлан нэгдсэн тахилга хийхэд хотоос 108 улаач очиж, аймгийн хэмжээнд есөн улаач байж билээ. Нэгдсэн тахилга дээр энэ нутагт тольтоны тоо хоёр зууд хүрнэ гэж айлдсан байдаг. Тэр тоо одоо гүйцэж байна.
Нэгдсэн их тахилгад гол үүрэг гүйцэтгэсэн Монгол бөөгийн удган Б.Нансалмаа, Монгол бөөгийн их зайран Д.Дарьсүрэн нарын үйл түүх болон үлдэж дараа үе нь түрэн гарч ирж байна. Их тахилгаас хойш аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажил “унтаа” байдалд орсон. Тиймээс энэ удаа МБНЭ-ийн удирдлага тус аймагт ажиллаж байхдаа нутгийн нэр хүндтэй улаач болох Монгол бөөгийн тэргүүн удган Энхээг Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар томилсон билээ. Тэр дайчин бүсгүй, энэ ажлыг сайн хийж чадна.

12. Гурван цэнхэрийн агуйд
Бид бүрэнхий болж байхад Гурван цэнхэрийн агуйд очлоо. Замыг засч байгаа бололтой, гуравны хоёрт нь саадгүй явсан. Үлдсэн хэсэг саадтай хэвээр байв. Манай аялалын бүлэг аяны майхнаа барьж энд хоноглосон билээ. Өглөө эртлэн босч Гурван цэнхэрийн агуйд хүрлээ.
Анх миний очиж байх үед зураг нь маш тод байсан билээ. Тэр үеийн зургыг тавав. Одоо зураг гэх юм үлдээгүйг харахад хамгаалалтад авч хадгалсан уу, эсвэл устсан эсэхийг тодруулах л үлджээ. Дээш өгсөн агуйд орж зураг хайсан боловч олдсонгүй. Нөгөө явж, явж очсон чинь хоосон агуй угтлаа гэдэг л харагдаж байна лээ. Бодвол “михеалд нэг бодол бий” гэдэг шиг ховдчууд нэгийг бодож бүтээн босгох биз ээ.

Гурав. Говь-Алтайн нутагт
6.Их говийн тасархай домогт Захуйн говьд.
Их говь маань хэн ч үл мэдэх түүхээр арвин билээ. Их говийг туулахдаа идэр насны дурсамж санаанд буув. Олон жил өнгөрчээ. Ахтайгаа хамт алс холын тээвэрт өвс ачин зорьсон их говийн дурсамж хөврөв. Дурсамж дагуулсан тэр тээвэрийн ажиллагаа нь маш онцлог байлаа. Эхний онцлог бол миний хувьд говиудыг туулсан анхны аялал байлаа. Хоёрдугаар онцлог бол Монгол Улсын Гадаад явдлын сайд асан Аварзэдтэй хамт явсан ховор үйл явдал байв. Сайдын сэнтийгээс дөнгөж буусан эксэд хот хоорондын авто тээврийн бааз цоо шинэ Зил 130 машин өгсөн байлаа. Баазаас туршлагатай жолоочийн хувьд ахад минь замчлах үүрэг өгсөн байсан. Тэгээд монголын хувь заяатай холбоотой эрхэмтэй алс холын замд аялах боломж ногдсон байдаг. Баруун аймагт өвсний фондод хүргэх ачаа аваад бид хамтдаа явсан. Ах минь чиргүүлтэй, харин сайд асан Аварзэд дан ачаатай байсан. Улаанбаатар хотоос Туул овоотын гүүрээр гарч Баянхонгорын Жинст сум, Баян-Өндөр сум, Захуйн алдарт говиор маршрут үргэлжлэнэ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 1626

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 623

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
4
5
6
7
8
9
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/