Монгол олны минь наадмын төв талбайн хойно байдаг хос толгойн дунд нарны залбиралаа хийхээр улаач нар цугларчээ. Энэ жилийн нарны залбирал нь Улсын их хурлын сонгуулийн жилд болж байгаагаараа онцлоготой.
Энэ удаагийн нарны залбиралын өмнөх өдөр байрлалаа эзлэн улаач шүтлэгтэн олон цугларав. Төв асар түүний өмнө Төрийн далбаа залагдаж, үйл ажиллагаа өмнө хуралдаанаар яригдсаны дагуу өрнөлөө.
Нарны залбиралын өмнөх өдөр Галын тахилга хийгдэж, Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн зайран Одбаяр нар толгойлон бөөлж, шавь нар нь дэмжин оролцлоо.
ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРЫН ГАЛЫН ТАХИЛГА ХИЙГДЛЭЭ.
(Нэг. 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр. 21.00-00.00)
“Монголын нууц товчоо”-ноо гурвантаа дурсагддаг эзэн Чингисийн унаж босож явсан амьдралтай салшгүй холбоотой алдартай түүхэн газар.
Тэмүжин Сорхон шарын нэгэн гэрийн харамгүй дотно дэмжлэгээр дайсан тайчуудын гараас мултарч Онон мөрний эхээд явж Химурга горхины Бэдэр хошууны Хорцохой болдог гэдэг газар хүрч Өүлэн эх дүү нартайгаа уулзжээ. Дараа нь Тэмүжиний гэр Бурхан халдуны Өвөр Хүрэлх дотор орших Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага зурам алж идэн амьдрав.
2020 оны 06 дугаар сарын 5-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн жаран долоодугаар хуралдаан Бурхан халдун хайрханы Цагаан аралд болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.Үүнд:
Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
1. Тэнгэрт мэдүүлэх тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
2. Бурхан халдуны хайрханы нэгдсэн тахилгын үед мөрдөх журамын тухай.
-Галын тахилга. Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар
-Нарны тахилга. Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү
-Хайрханы тахилга. Монгол бөөгийн Их зайран Д.Батжаргал
-Тэнгэрийн тахилга. Монгол бөөгийн Их удган Ц.Отгонсүрэн
-Лусын тахилга. Монгол бөөгийн Их удган Б.Бадамсүрэн
БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ НЭГДСЭН ТАХИЛГЫН ХАЙРХАНЫ ТАХИЛГА БОЛЛОО.
(Дөрөв. 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр. 07-09 цагт)
Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилга бол Бөө нарын хамтын хүч, чадал, эв нэгдлийн илэрхийлэл байлаа. Тиймээс оролцсон улаач бүрийн идэвхитэй оролцоо, хамтын залбиралын үр дүнг бодитой харагддаг. Нэгдсэн тахилга бол хамтын бүтээл юм.
Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгын Хайрханы тахилга бол энэхүү тахилгын гол оргил байлаа. Их хайрханы зүгт Монголын төрийн далбаа залагдаж, улаач, шүтлэгтэн олон бэлтгэлээ ханган жигдрэн сууж, залбирал үйлдэхэд бэлэн болсон байлаа.
БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНАА ЗОРИВ.
( Нэг.2020 оны 6 дугаар сарын 4-ны өдөр )
Бурхан халдуны нэгдсэн тахилга цаг үеийн байдлаас болоод хорио цээрийн байдлаас харьцангүй цөөхүүл хийхээр шийд гарч, зар тараагдсан байлаа. Гол арга хэмжээнүүдэд бөөлөх улаач нар байхаар төлөвлөсөн юм. Тэд нар үүргээ гүйцэтгээд Нэгдсэн тахилга цомхон болоод өнгөрөх байлаа. Гэвч манай хамт олон Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгад идэвхитэй оролцохоор зорьсон байна. Тэдний заавал оролц гэж хүчлээгүй боловч Бурхан халдун хайрханыг олон баг зорьжээ. Хэдий хотоос тус тусдаа хөдөлсөн боловч Бурхан халдуны Цагаан аралд 41 машин хөлөглөн олон улаач нар хүрч ирсэн байлаа.
Завхан аймгийн Түдэвтэй сумын бөөгийн Тэргүүнээр Удган Сосорбарам томилогдон ажиллаж байгаа билээ. Энэ бол МБНЭ-ийн сумын бөөгийн Тэргүүнээр томилсон анхны тохиолдол байсан юм. Бид сумын бөөгийн байгууллага хэрхэн ажиллаж болох талаар анхны туршлага энд хуримтлагдсан гэж үзэж байсан. Тиймээс Удганы ажлын талаар ихээхэн сонирхосон юм. Энэ суманд ажиллахад Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал байлцсан билээ. Тэднийг нутгийн олон түмэн хадаг, сүүгээ барьж угтсан.
Дараа нь Нөмрөг сумын бөө нартай уулзсан юм. Энэ суманд хэдэн жилийн өмнө бөөгийн уг босгох чанар хийж байсан бөө нар хоорондоо зодолдож нэгнийхээ амь насанд хүрсэн гэмт хэрэг гарчээ. Түүнээс болоод энэ суманд Бөөгийн нэр хүнд унасан тухай бидэнд мэдээлсэн юм. Тэд мөнх тэнгэр, бөөгийнхөө төлөө хамтарч ажиллах цаг болсоныг дэмжиж байлаа. Нөмрөг сумын бөөгийн Тэргүүнээр Удган Ж.Сонинжаргалыг томилов.
Тосонцэнгэл сум бол хүн амын төвлөрөлөөр улсад дээгүүр ордог олон хүнтэй сум төдийгүй баруун аймаг руу явах төв зам дайран өнгөрдөг юм. Тиймээс энэ сум олон талаар чухал ач холбогдолтой. Монгол бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа Удган Утюктай уулзаж, МБНЭ-ийн талаар мэдээлэл өгч харилцан санал бодлоо солилцсон юм. Орон нутагт ажиллаж байхад нутгийн бөө нар хамтран ажиллах талаар ихээхэн дутагдалтай байгаа нь харагдлаа. Тиймээс орон нутагт бөөгийн байгууллага ажиллахад багагүй бэрхшээлийг туулж байж эхний үр дүнд хүрэхийг бодит байдал харуулж байна.
Аливаа ажлын хувь заяа хариуцагчаасаа шалтгаалдаг.Архангай аймагтолон зуун жил харьцангуйгаарБуддагийн шашин хөгжсөн, 1990 оноос Исусын шашин эрчимтэй түгсэн нутаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний уламжлалт Бөө шүтлэгээ шүтэх байдал хурдтай тэлж байгаа билээ. МБНЭ-ийн салбар байгууллага үйл ажиллагаагаа эхэллээ. Архангай аймгийнБөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Ч.Хишигнэмэхийг томилон ажиллуулав. Төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан богино хугацаанд нэгдсэн зохион байгуулалтад оруулж, эрч хүчтэй, эрчимтэй ажиллана гэдэгт МБНЭ-ийн хамт олон итгэж байна.
МБНЭ-ийн удилдлага, аймгийн төв Улаангом хот, Хяргас суманд ажиллав. Энэ үеэр бөөгийн уг аваад цөөнгүй хэдэн жил болсон боловч босч чадаагүй залуучууд ирж уулзаж байлаа. Бөө болохоор шийдэж, найман багшийн нүүр үзэж, 15-н сая төгрөг зарцуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй, улмаар дээд сургуулиа хаяж, орон нутагтаа ирсэн. Энд ирээд ч зовлон үргэлжлэж, ах дүү хамаатан садны дунд байх аргагүй болсон хөдөө суманд найз нэгнээ түшин амьдарч яваа нэгэнтээ ч уулзсан. Эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны зовлонд хэн нэгнийг учруулан байж бөөгийн нэр барьж, “хуурамч” уг босгодог бусармаг байдлыг халах цаг болжээ. Бид ийм асуудлаар МБНЭ-д мэдээлэл авдаг утас ажиллуулах шаардлагатай болсоныг цаг хугацаа харуулав. Бөөгийн нэр хүндийг унагаж байгаа тодорхой хүмүүстэй тэмцэх цаг нэгэнт болжээ.Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Удган Ж.Дэлгэрмааг томилов.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
| |||||
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
| |
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.