Уншиж байна...
Хөх уулын их тахилгыг зохион байгуулахад идэвх зүтгэл гаргасан Дашбалбар сумын ИХТ–ийн дарга З.Зоригтбаатар, Засаг дарга З.Зоригтбаатар, Засаг дарга Ж.Ёндонжамц, сумын ахмадын хорооны дарга Б.Балжид нарыг МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” хүрэл шонхор медалиар, Тахилгыг удирдаж бөөлсөн Зайран Г.Болдыг МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” Алтан шонхор медалиар, Зайран Д.Дамдинхүүг МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” Мөнгөн шонхор медалиар, Зайран Ч.Болдыг МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” хүрэл шонхор медалиар тус тус шагнасныг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал нар гардууллаа.

Хөх уулын овоон дээр Хөх уулын их хайрханд хүндэтгэл үзүүлэх тахилгыг МБНЭ-ийн Дашбалбар сумын бөөгийн тэргүүн, Зайран Г.Болд, МБНЭ-ийн гишүүн, Зайран Дамдинхүү нар бөөлж удирдлаа. Хайрханы овоонд эмэгтэй хүн гарахыг цээрлэдэг тул овооны тахилгад эрчүүл очсон байлаа. 
Тахилгат овооноос зүүн урагш арван хоёр км зайд Хайрханы лусын тахилга болж, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган Ш.Энхбаяр, Удган Цэрэндэмид, Зайран Энхбаатар нар бөөлж тахилгыг хийлээ.
Их тахилгад зориулсан үндэсний баийн барилдаанд Дашбалбар сумын бөх Очирхуяг түрүүлж, сумын начин Мөнгөнхуяг үзүүрлэсэн байна.
 

Тулун хот 18 зууны эхээр байгуулагдсан, Эрхүү мужид хамаарагддаг бөгөөд 42000 хүн амтай. Бидний аялалаа хийж явахдаа Тулун хотод хоноглосон билээ. Гэтэл 7 сарын 31 ны өдрийн шөнийн 3 цагийн үед Ия голын ус 11,25 метр дээшилж Тулуны Районы хүн ам суурьшсан газрууд үерт авагдсан байна.
Онцгой гамшиг болж байгаа бүсэд 10000 гаруй барилга үерт автаж, 25 хүн амь үрэгдэж, 8 хүн сураггүй алга болжээ.

Бид уламжлалт болгон нэг арга хэмжээг хийдэг болсон юм. Энэ нь тахилгад зориулсан эрдэм шинжилгээний бага хурал  зохион байгуулж, Тахилгын тухай, түүхэн үйл явдал, уламжлалын талаар мэдлэг өгч, түмэн олныхоо санал бодлыг сонсож, хийх үйлдээ анхааран тусгах зүйлээ тодотгох болсон билээ. Эрдэм шинжилгээний хурлыг Дашбалбар сумын Засаг дарга Ёндонжамц, ИТХТ-ын дарга Зоригтбаатар болон МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд удирдаж оролцов.

Жигд хурдтай явсан цувааны хурд багассан нь Дорнод аймгийн Дашбалбар сум дөхсөнийх байлаа. Удалгүй машины гэрэлд Газ пургон автамашин харагдав. Сумын төвөөс 20 гаруй км-т орших Улаан Эрэг хэмээх газарт нутгийн зон олон Буриад үндэсний хувцсаар ижилдэн гангарсан төлөөлөгчиддөө илгээж, буриад дуугаа дуулж ирж байгаа зочин төлөөлөгчидөө хүндэтгэн угтан авч байгаа нь энэ билээ.
Маргааш өглөө буюу 9 дүгээр сарын 10-ны өглөө эртлэн боссон сумын олны сэтгэлийг сэргээсэн дааганы уралдаан болов. Энэхүү дааганы уралдааныг МБНЭ-ийн Дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал ивээн тэтгэсэн юм. Хорин зургаан даага уралдсанаас Б.Мөнхбатын Сэвсүүл жараахай хэмээх хээр даага түрүүлж, аман хүзүүнд Б.Усанболорын номинт багийн савидар, гуравт А.Амармөнхийн Чук хүрэн, дөрөвт Д.Батмандахын хээр даага, айргийн тавд Цагаан овоо сумын Батцэрэнгийн Өсгий цагаан хуа даага тус тус хурдалж цугласан олныг баясгав.
 

 Монгол бөөгийн түүх арвижан тэлсээр байна. 2013 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 10.00 цагаас Баянхонгор хотын Тэргэл hotel зааланд болсон уулзалт бөөгийн тухай нэг нэгнийгээ сорьсон яриагаар эхэлсэн боловч удалгүй халуун дотно ярилцлага болж өрнөсөн билээ. Монгол бөөгийн өмнө тулгамдсан олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай, мөнх тэнгэрээ шүтэн бишрэгчдээ түгээн дэлгэрүүлэх талаар оролцогчид санал хүсэлтээ илэрхийлж билээ. Бидний яриа уулзалт дууссан ч үргэлжилсэн юм. Уулзалтын үеэр МБНЭ-д нэг зуун гишүүн элсэж байгаагаа илэрхийлсэн билээ.
Цугларсан олны төлөөлөл биднийг Баянхонгор хотоос гарах хүртэл хамт байж биднийг үдсэн билээ. Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өдрөөс өдөрт улам нэмэгдэж байгаад бид бүхэн баяртай байлаа

 
 
2015.01.08 Дугаар 39          Улаанбаатар хот
Монгол бөөгийн цол хураах  тухай
Монгол говийн нэгдсэн их тахилгын өмнө МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаан болж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө шинэчлэн гаргасан билээ. Энэ хурал дээр Монгол бөөгийн их удган Л.Амгаланням Монгол говийн нэгдсэн их тахилгын галын тахилгыг хийхээр өөрөө санаачилга гаргасан юм. Гэвч Тахилга эхлэхээс долоо хоногийн өмнөөс удган Л.Амгаланнямын сураг алдарч, улмаар Нэгдсэн их тахилгыг тасалсан байна. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн  Ерөнхийлөгчийн хувьд:
1. МБНЭ-ийн дүрэмийн 2.6.2. МБНЭ-ийн дүрэмийг чанд биелүүлж, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх” гэсэн гишүүний үүргээ биелүүлээгүй байна. Монгол Улсын Өмнийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгыг хийлгүй тасалж, Удган хүний хувьд байж боломгүй ноцтой хариуцлага алдсан,
2. МБНЭ-ийн эгнээг өргөжүүлэхэд санаачилгагүй ажилласан. Олон арван шавь нартай боловч өөрийн шавь нараас МБНЭ-д нэг ч гишүүн элсүүлээгүй байна. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.11-д заасан МБНЭ-д шинээр гишүүн элсүүлэх хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
3. МБНЭ-ийн дүрэмийн “2.7.1. Гишүүний татвараа 18 сараас дээш хугацаанд төлөөгүй.”, “2.7.2 МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохгүй болсон нь удаа дараагийн үйлдлээр тогтоогдсон.”
4. Гурван жилийн хугацаанд МБНЭ-ийн Дээд цэцээс гаргасан хандив өргөх тухай шийдвэрийг нэг ч удаа биелүүлж байсангүй. Түүгээр зогсохгүй МБНЭ-ийн дүрэмийн “14.1. МБНЭ-ийн ... үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, хөндив хуримтлуулах  ажлыг зохион байгуулсан” бөгөөд шавь нараас МБНЭ-ийн нэгдсэн тахилгад оролцох нэрээр хандив цуглуулсан атлаа “ 14.5. МБНЭ нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж хувьдаа зарцуулсан, 
Эдгээр зөрчлүүдийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Л.Амгаланнямын Монгол бөөгийн Буриадын Их удган цолыг хасч, шат бууруулан Монгол бөөгийн Тэргүүн Удган цолтой болгосугай.
  
ЕРӨНХИЙЛӨГЧ    Д.ЖАРГАЛСАЙХАН
 
 
 
2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Жаран хоёрдугаар хуралдаан, МБНЭ-ийн төв байранд боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:
Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
1. Тува Улс, Буриад Улсад бөөгийн байгууллагын өнөөгийн байдал
    Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
2. Хоёр мянган цааны баярын галын тахилгад оролцсон тухай
3. Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгээс Халх голын баярт ороцсон тухай
        Гурав. ГАДААД ХАРИЛЦАА
4. ОХУ-ын Бөөгийн Буриадын Ольхоны нэгдсэн тахилгад оролцсон тухай
5. ОХУ-ын Тувагийн хамтарсан тахилгад оролцсон тухай 
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.ОдонхүүЖаргалсайхан нарын мэдээлэл хийв. 
            Дөрөв. ДОТООД АСУУДАЛ
6. “Намрын тахилга зохион байгуулах тухай санаачлага” Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн зайран Мөнхчулууны санаачлагыг хэлэлцэв. 
7. “Монгол төрийн сүлдний тухай” МБНЭ-ийн гишүүн Гантогоогийн мэдээллийг
 Хуралдаанаар хэлэлцсан асуудалтай холбогдуулан  П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Д.Одонхүү, Б.Батжаргал, Оюунтуул, Сэргэлэн, Одбаяр, Д.Жаргалсайхан, Гантогоо, Мөнхчулуун нар үг хэлж, санал бодлоо хэллээ.
 Хуралд урилгаар оролцсон МБНЭ-ийн гишүүн Гантогоо “Монгол бөөгийн нэгдсэн тахилгыг Их хаадын хуралдай хийж, шүтэж явсан Хэнтий аймгийн Дэлгэрхаан хайрханд хийх”-ийг санал болгон дэвшүүллээ.
 Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан тодорхой асуудлуудыг дараагийн ДЦХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. МБНЭ-ийн 2020 оны жилийн төлөвлөгөөнд тусгаж ажиллах нь зүйтэй гэлээ. 
  Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн зайран Мөнхчулууны санаачлагын талаар гишүүд санал, бодлоо ярилцаж Намрын тахилгыг зохион байгуулахаар боллоо. Энэхүү намрын тахилгыг зохион байгуулахаар ажлын хэсгийг баталлаа.
 Намрын тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, гишүүдээр Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Сэргэлэн нарыг баталлаа.
 МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээр Монгол бөөгийн зайран Б.Баттогтох, Монгол бөөгийн удган Балжид нарыг сонгож, Төрийн ажилд шилжсэн тул Одсүрэнг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээс чөлөөлсөн байна.
Хуралдааныг Цагаанхүү, У.Ганхуяг, Наранцэцэг, Отгончимэг, Одсүрэн, Я.Отгонбаатар, Ч.Сумьяа, Одгэрэл, Мөнхбүрэн, Цэндсүрэн, Тамжид нар тасаллаа.  Хуралдаан 2.45 минут үргэлжлэв.
 

Бусад мэдээ

Mar 30, 2024 1623

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 623

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?