Баруун зүг хөдлөх үед замын дагуу их усархаг бороо үе, үе орж байлаа. Улсын наадмаа хөдөө өнгөрүүлсэн хотынхоны цуваа нийслэл хот руу тасралтгүй цувна. Энэ цуваа элсэн тасархай өнгөрөөд эрс багасав.
Нэгдсэн тахилгын тэнгэрийн тахилгыг олон удаа хийж ирсэн буриад улаач нар энэ удаа тэнгэрийн тахилгадаа ирсэнгүй. Угтаа бол төлөөллөө ирүүлээд бид дэмжээд хийчих боломж дүүрэн байлаа. Үндсэн бэлтгэлийг бөөгийн хамт олон нийлээд хангасан гэхэд болно. Өмнөх тахилгад Дорнод аймгийн Дашбалбар сумаас ирж оролцож байсан Монгол бөөгийн их зайран Болд нь өөр байгууллагын тахилгад оролцсон атлаа, үндсэн байгууллагын тахилгадаа ирсэнгүй. Бас дуртай бол ирдэг, дүргүйгээ хүрвэл тахилгын болзоогоо тасалдаг хариуцлаггүй байдал давтагдав. Тиймээс Монгол бөөгийн их зайран Болдод хариуцлага яригдах болж байна. Эхний тахилгад бөөлж байсан улаач нарыг тодотговол Монгол бөөгийн их удган Отгонсүрэн өвчний учир чөлөө хүссэн бол Монгол бөөгийн тэргүүн удган Жавзмаа огт сураггүй алга болсон байна. Тахилгыг ийнхүү “оронцоглож” хийх байсан бол бусадад боломж олгох хэрэгтэй байлаа. Болзоондоо ирж чаддаггүй бөө тэнгэрийн өмнө хариуцлага хүлээнэ.
Нэгдсэн тахилгын тэнгэрийн тахилгыг хийх үүрэг Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олонд ногдсон билээ. Энэхүү хариуцлагатай үүргийг биелүүлж, говийн хамт олон гар нийлэмжтэй ажиллаа. Тэнгэрийн тахилгыг монгол бөөгийн зайран С.Мөнх-Эрдэнэ толгойлж, Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Бор, Монгол бөөгийн зайран Б.Энхбаатар, Монгол бөөгийн удган Д.Бодьсүрэнтүмэндэмбэрэл, Монгол бөөгийн удган Хэнбиш нар тэргүүлж бөөллөө. Өнөөгийн халх бөөгийн дэг жаягыг маш тодорхой харуулсан, өвөрмөц бөөлөлт болж өнгөрлөө.
Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон монгол бөөгийн уламжлалаас суралцах талаар их зүтгэл гарган ажиллаж байгаа билээ.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
| |||||
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.